• Утас
  • (976) 7011-1050
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ТАНИЛЦУУЛГА

Н.Туяа

Албан тушаал: Вирус судлагч

Mэргэжил: Малын их эмч

Ажилласан жил: 28

Боловсролын зэрэг: Мал эмнэлгийн магистр

Мэргэшлийн зэрэг: Зөвлөх малын их эмч

Мэргэжлийн сургалтанд хамрагдсан байдал:

 1.

1994 он. “Халдварт өвчнийг ЭЛИЗА –р оношлох арга зүй” сургалтанд   Австри улс

 2.

1996 он. “Халдварт өвчинд ЭЛИЗА арга зүй хэрэглэх“ үндэсний семинар, сургалт   УБ.МЭЭШХ

 3

2000 он  “МЭАЦ-н магадлан шинжилгээний арга зүй” сургалтанд  УМЭАЦТЛ

 4

2002 он. “Молекул биологийн арга зүй” сургалтанд  УБ.АУИС 

 5

2002 он. “Халдварт өвчний оношлогоонд Эсийн өсгөвөр хэрэглэх” арга зүй УБ.УМЭАЦТЛ

 6

2003 он. “Оношлогоонд молекул биологийн арга хэрэглэх  дадлага”  УБ. УМЭАЦТЛ

7

2006 он. “Вирусийн гаралтай халдварт өвчнийг оношлох арга зүй”  Малайз улс

8

2014 он. “Шувууны аж ахуйн менежмент” сургалт  Тайланд улс

Ажлын туршлага:

 

        1988-1990 онд УБ хотын “Сүүний үйлдвэрийн химийн лабораторид” сүү,сүүн бүтээгдэхүүний шинжлэгч.

        1990 оноос УМЭАЦТЛ-н “Халдварт өвчний“ тасагт вирусологич эмчээр өнөөг хүртэл  ажиллаж байна. Үндсэн үүргийн дагуу мал амьтны вирусийн гаралтай халдварт өвчнийг цаг алдалгүй тухай бүр оношлох, орон нутагт хийгдсэн шинжилгээний оношийг баталгаажуулан ажиллаж байна.

Түүнчлэн шинжилгээ,оношлогооны шинэ арга зүйн цомгийг орчуулан байгууллагын стандарт болгон батлуулах, орон нутгийн болон шинээр ажилд орж байгаа эмч нарыг мэргэжлийн арга зүйд сурган, дадлагажуулан ажиллаж ирлээ.

        Энэ хугацаанд гадаадад гаргах болон гадаадаас оруулж ирэх мал,амьтны вирусээр үүсгэгддэг өвчний дээжинд шинжилгээ хийж, хянан баталгаа гаргах, УБ хот болон орон нутгаас ирүүлж байгаа вирусийн гаралтай халдварт өвчин болох галзуу, АХЦБӨ, үхрийн лейкоз, шүлхий, диарей, адууны артерит, ринопневмони, гударга өвчнүүд оношлогдсоор байна. Аймгийн лабораториуд багаж, оношлуураар хангагдаж, түүнийгээ ашиглаж сурах шаардлага тавигдаж байдаг. Иймээс орон нутгийн эмч нарыг бүсчилж, тодорхой хуваарийн дагуу 2000-2010 онд “Мал амьтны галзуу өвчнийг иммунофлюресценцийн аргаар оношлох “Дадлага арга зүйд сургалт явуулсан. “АХЦБӨ-с эрүүлжүүлэх хөтөлбөрийн хүрээнд голомт бүхий аймгийн эмч болон нийт аймгийн эмч нарт НТУ-р оношлох арга зүй сургалт дадлага эзэмшүүлсэн. Мөн Говьалтай, Баянхонгор, Дорноговь аймгийн МЭ-н лабораторид томилолтоор ажиллаж, “Шүлхий өвчнийг оношлох ЭЛИЗА” арга зүйн сургалт хийж, дадлага эзэмшүүлсэн.

          АХЦБӨ-ний голомт бүхий Сэлэнгэ, Дархан, Хөвсгөл, Булган, Орхон 5 аймгийн адуунд “2001-2010 оны хугацаанд АХЦБӨ-с эрүүлжүүлэх хөтөлбөр“ хэрэгжсэн. Тус хөтөлбөрийн хүрээнд эхний жилүүдэд УМЭАЦТЛ-н эмч нар эдгээр аймгуудад намар бүр томилогдон ажиллаж, сумдаас цус авах, авсан нийт адууны цусанд шинжилгээг нь аймгийн лабораторид нь хийж байлаа. Хөтөлбөр хэрэгжих явцад  эмч нарт нь сургалт явуулсанаар аймгийн эмч нар орон нутагтаа шинжилгээг хийж,эерэг гарсаныг УМЭАЦТЛ-т ирүүлэн баталгаажуулан ажилласан. Хөтөлбөрийн үр дүнг нэгтгэн 2010 онд “Онол үйлдвэрлэлийн бага хуралд” илтгэл тавьсан.

         2011 онд Монгол мал хөтөлбөрийн” хүрээнд УМЭАЦТЛ-н эмч нар нийт аймагт томилогдон ажиллахад Ховд аймагт ажиллаж, 17 сум,595 өрхөөс авсан 10319ш ийлдсийн дээжинд 5 төрлийн өвчний шинжилгээ хийж үр дүнг гаргасан. Халдварт өвчний 10 гаруй оношлуурын зааврыг орчуулан байгууллагын стандарт болгон батлуулсан.

Бүтээл:

 1.

1998 онд “Үхрийн лейкоз өвчний халдварлалтыг ЭЛИЗА-н аргаар тогтоож,эрүүлжүүлэх нь” сэдвээр МЭ ухааны “Магистр” зэрэг хамгаалсан. 

 2.

1998 онд УМЭАЦТЛ-н ойн хуралд “Үхрийн лейкозын тархалт халдварлалт,аж ахуйг эрүүлжүүлэх талаар зохиосон ажил,үр дүн” сэдвээр илтгэл бичсэн. 

 3.

1999 онд УМЭАЦТЛ-с гаргасан номонд “Шүүх МЭ-н албаны зорилго” сэдвээр нийтлэл бичсэн. 

 4.

2007 онд УМЭАЦТЛ-н 60 жилийн онол үйлдвэрлэлийн хуралд “Мал амьтны галзуу өвчний тархалт, халдварлалтын байдал, оношлогоо” сэдвээр нийтлэл бичсэн. 

“АХЦБӨ-ний эрүүлжүүлэх шинжилгээ, үр дүн, цаашид авах арга хэмжээ” сэдвээр нийтлэл бичиж,илтгэл тавьж хэлэлцүүлсэн.

 5.

2009 онд Говийн бүс болон Баруун бүсийн МЭ-н чухал асуудлууд сэдэвт” онол үйлдвэрлэлийн бага хуралд “Мал амьтны галзуу өвчнийг оношлох орчин үеийн аргууд “ сэдэвт илтгэл тавьсан.

 6.

2009 онд “Монгол улсыг тунхагласны 85 жилийн ойд зориулсан “Оношлох эрдэм,дэвшилт арга” онол үйлдвэрлэлийн бага хуралд “Мал амьтны галзуу өвчний гаралт,тархалтын хандлага” сэдэвт илтгэл тавьсан.

7.

2010 онд УМЭАЦТЛ-н онол үйлдвэрлэлийн бага хуралд “Мал амьтны галзуу өвчний өнөөгийн байдал” сэдвээр илтгэл бичсэн.

8.

2011 онд “АХЦБӨ-нийг эрүүлжүүлэх 2000-2010 онд хэрэгжүүлсэн” хөтөлбөрийн үр дүн, цаашдын зорилт” сэдвээр өгүүлэл бичиж,илтгэл тавьсан.

9.

2012 онд Булган аймагт зохиогдсон хүн, мал эмнэлгийн хамтарсан семинарт “Мал,амьтны галзуу өвчний оношлогоо, тэмцэх, эрүүлжүүлэх” тухай илтгэл тавьж, хэлэлцүүлсэн.

10.

2013 ондУМЭАЦТЛ-н Онол үйлдвэрлэлийн хуралд “Мал амьтны өвчнийг оношлох лабораторийн шинжилгээний аргуудыг харьцуулсан дүн” сэдэвт өгүүлэл

11.

2015 онд УМЭАЦТЛ-н оношлох эрдэм дэвшилт арга номонд “Галзуу өвчний улирлын хөдлөл зүй 2013-2015 он” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл

 

  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.