УМЭАЦТЛ нь хил дамжин тархдаг гоц халдварт өвчний оношийг тогтоож, гадаадын лавлагаа лабораториор баталгаажуулдаг. Монгол улсад сүүлийн жилүүдэд бог малын мялзан, хонины цэцэг, шүлхий өвчний дэгдэлт гарч тус лабораториор оношлогдсон. Дэлхийн лавлагаа Пирбрайтын лабораториос бог малын мялзан, хонины цэцэг өвчний онош баталгаажсан хариуг 2022 оны 06 дугаар сарын 28-нд, шүлхий өвчний онош баталгаажсан хариуг 2022 оны 07 дугаар сарын 08-нд тус тус хүлээн авлаа. Эдгээр үр дүн нь тус лабораторийн онош найдвартай, баталгаатай байгааг нотолж байна