• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Зөвлөгөөн зохион байгуулагдлаа


        Мал эмнэлгийн ерөнхий газар нь ДМАЭМБ болон Зэрлэг амьтныг хамгаалах олон улсын зөвлөлтэй хамтран Монгол орны зэрлэг амьтдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлийн нөхцөл байдлыг тандах, оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ‘Зэрлэг амьтны өвчний тандалт’’ сэдэвт уулзалт зөвлөгөөнийг 2022 оны 10 дугаар сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулсан. Энэхүү  зөвлөгөөнөөр зэрлэг амьтны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулах, цаашид зэрлэг амьтны элдэв өвчнийг илрүүлэх тандалтын тогтолцоог бий болгох, мөн ойрын хугацаанд хийгдэх нэн шаардлагатай ажлуудыг тодорхойллоо.

Олон улсын зөвлөгөөнийг зохион байгуулахад  бидэнтэй хамтран ажилласан нийт хүмүүст талархал илэрхийлье!