• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлоход тулгарч буй асуудал, цахимжуулалт, гарц, шийдэл сэдэвт хэлэлцүүлэгт оролцлоо


Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төрийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах, давхардлыг арилгах, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, ил тод хүргэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах зорилготойгоор зохион байгуулсан хэлэлцүүлэгт төрийн байгууллага, аж ахуйн нэгж болон хувиараа бизнес эрхлэгч нар оролцлоо.  Хэлэлцүүлгийн эхэнд Мал эмнэлгийн ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, УМЭАЦТЛ, Авлигатай тэмцэх газар, Цахим хөгжил харилцаа холбооны яам, И-Монгол академи, Авлигатай тэмцэх газрын удирдлага, төлөөлөл  илтгэл хэлэлцүүлж,  дараа нь санал, асуулга явагдлаа.

Хэлэлцүүлгээр төрийн байгууллагын үйл ажиллагааны давхардлыг арилгах, байгууллага бүрийн хариуцсан үйл ажиллагааны цаг хугацааг ойлгомжтой болгох, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хүний үйл ажиллагааг багасгаж цахимжуулалтыг хөгжүүлэх шаардлага байгааг цохон тэмдэглэлээ. Мөн төрийн байгууллагын удирдлага ажилтнаа хаацайлах зорилгоор худлаа мэдээлэл гаргахгүй байх, нийтийн албан тушаалтан төрийн үйлчилгээг холбогдох хууль, журмын дагуу явуулах, хэрэв зөрчигдвөл Авлигатай тэмцэх газар мэдээлж байх талаар дурдлаа.

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.