• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ТАНИЛЦУУЛГА

П.Дулам

Албан тушаал: Шинжлэгч эмч

Mэргэжил: Малын эмч

Ажилласан жил: 11

Боловсролын зэрэг: Магистр

Мэргэжлийн сургалтанд хамрагдсан байдал:

1

 2007 онд Англи  улсын Мал эмнэлгийн хүрээлэнд “Шувууны томуу өвчний тандах судалгаа” сэдэвт мэргэжлийн сургалтанд 1 сар

2

2008 онд БНСУ улсын Сэүөл  хотын Үндэсний Хорио Цээрийн Хүрээлэнд зохион байгуулагдсан “Мал амьтны гоц халдварт вируст өвчнүүдийг оношлох чадвахыг дээшлүүлэх нь ” сэдэвт сургалтанд 30 хоног

3

2009 онд Тайланд улсын Чайнг-Май Их Сургуульд зохион байгуулагдсан “Халдварт өвчний эрсэдэлийн үнэлгээ” курсэд 1 сар

4

2011 онд Монгол улсын Европын холбооны олон улсын байгууллагаас зохион байгуулсан “Өндөр хоруу чанартай шувууны томуу болон бусад амьтны өвчнүүдий хяналтыг сайжруулах” сургалтанд 5 хоног.

5

2016 онд “Transboundary Animal Diseases” United States Department of Agriculture (USDA). Монгол улс

Ажлын туршлага:

 

ХААИС-ийн Мал эмнэлэг, биотехнологийн сургуульд элсэн орж, 2004 онд малын их эмч мэргэжилээр төгсөөд, 2005 оноос хойш тус лабораторийн  Малын Гоц халдварт өвчний оношлогоо тандалтын тасагт  Вирус судлалын чиглэлээр   ажиллаж  байна.

            2005-2007 онд АНУ-н зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгтэй хамтран  “Монгол орны нүүдлийн шувуунд томуу өвчнийг оношлох нь” сэдэвт тандах шинжилгээг гүйцэтгэхээс гадна тус лабораторийн их эмч нартай хамтарч уг өвчний шинжилгээг хийж өндөр хоруу чанартай шувууны томуугийн үүсгэгчийг  улсад  анх удаа оношлосон.

 Мөн мал амьтны галзуу өвчний оношлогоонд хэрэглэж байгаа иммунохроматограф,  Герлах арга, ПГУ, иммунофлюресценцийн  шууд ба шууд бус аргуудыг хооронд нь харьцуулан судалж 2005-2015 онуудад энэ өвчний халдварлалт их байгаа 19  аймаг хотын 120 сумаас ирсэн 3000 мянга гаруй  дээжинд вирус судлалын сонгомол ба тусгай аргуудыг хэрэглэсний дэр зориудын халдвар хийсэн туршилтын бүлгийн хулгана дээр дээрх аргуудыг хослуулан хэрэглэх замаар галзуу өвчнийг оношлох болон батлах шинжилгээний ажлыг хийж гүйцэтгэсэн.

 Засгийн газраас баталсан “Малын эрүүл мэнд “ хөтөлбөрийн хүрээнд адууны халдварт цус багадах өвчнийг өргөн хүрээтэй шинжилгээгээр эрүүлжүүлэх ажлыг хүрээнд жил бүр Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Дархануул, Орхон аймгийн 5-10 мянган адуунд онош батлах шинжилгээ хийдэг ба хөдөө орон нутгийн эмч нарыг   мэргэжилийн арга зүйн удирдлагаар ханган ажилладаг.  Судалгааны ажлын үр дүнг адууны халварт цус багадах өвчний 10 жилийн хамтарсан тайлан болгон  ҮХААЯам  хүлээлгэн өгч гарсан үр дүнг олон нийтэд мэдээлсэн байна.

            П.Дулам  нь ажиллах хугацаандаа эрдэм  шинжилгээний тайлан 1-ыг хүлээлгэн өгч, гадаад дотоодын хэвлэлд шинжлэх ухааны нийт 14 өгүүлэл хэвлэн нийтлүүлж, 7 илтгэл, сургалтын семинар  4-ыг хэлэлцүүлжээ.

             “Үхийн диарей өвчний үүсгэгчийн нүклеотидын дараалал тогтоосон дүн” сэдвээр  2012-2015 онд БНХАУ –ын Өвөр Монголын Хөдөө аж ахуйн сургуулийг мал эмнэлэг  биотехнологийн сургуулийг мал эмнэлгийн ухааны  магистр цол хамгаалсан .

 Дотоод, гадаадын бүтээл, өгүүлэл:

1

Улаанбаатар хот 2006 онд Халдварт өвчин судлалын үндэсний төв Сэтгүүлд Булган аймгийн Хунт нууранд хийсэн шувууны томуугийн тандах судалгааны дүн сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл

2

Улаанбаатар хот 2009 онд Төвийн бүсийн Мал эмнэлгийн чухал асуудлууд сэтгүүлд Галзуу өвчний лабораторийн шинжилгээний дүн сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл

3

Улаанбаатар 2009 он МЭ-н холбооны ММЭ сэтгүүл Галзуу өвчний шинжилгээний дүн тархалт сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл

4

Улаанбаатар хот 2009 онд  УМЭАЦТЛабораторийн бүтээл Оношлох эрдэм дэвшилт арга номонд  Галзуу өвчний 2009 оны  шинжилгээний дүн сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл

5

Улаанбаатар хот 2010 онд  УМЭАЦТЛабораторийн бүтээл Оношлох эрдэм дэвшилт арга номонд  Мал амьтны галзуу өвчний өнөөгийн байдал сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл

6

Улаанбаатар хот 2010 онд  УМЭАЦТЛабораторийн бүтээл Оношлох эрдэм дэвшилт арга номонд Трипаносомоз өвчний тандан шинжилгээний дүн сэдэвт эрдэм шинжилгээний дүн

7

Улаанбаатар 2015 онд Халдварт өвчин судлалын монголын сэтгүүлд Үхрийн вируст диарей өвчний үүсгэгчийн нүклеотидын дараалал тогтоосон дүнгээс сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл

8

Улаанбаатар хот 2015 онд  УМЭАЦТЛабораторийн бүтээл

Оношлох эрдэм дэвшилт арга номонд Мал амьтны галзуу өвчний улирлын хөдлөл зүй

2013-2015  сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл

9

Улаанбаатар хот 2015 онд УМЭАЦТЛабораторийн бүтээл Оношлох эрдэм дэвшилт арга номонд Investigation on Bovine viral dairrhoea virus and infectious bovine rhinotrachetis virus in Mongolian dairy farm сэдэвт эрдэм шинжилгээний өгүүлэл

10

 “Characterization of low pathogenicity avian influenza viruses isolated from wild birds in Mongolia 2005 through 2007” Spackman E1Swayne DEGilbert MJoly DOKaresh WBSuarez DLSodnomdarjaa RDulam PCardona C. 2009. Virol J. 2009 Nov 5;6:190. doi: 10.1186/1743-422X-6-190.

11

Japan

9 Aug 2010 Virology Journal.

Japan.

www.pubmed.com

Molecular Epidemiology of Rabies Virus in Mongolia 2005-2009

12

PLOSE ONE

www.plosome.org 

United Kingdom

PLOSE ONE 7(9); e44097.doi;10.1371

2012.Sep.11

Higth pathogenic  avian influenza among wild birds in Mongolia

13

India

Number IJOH

2015-07-09 International Journal of One Health

www.pubmed.com

Detection and molecular characterization of rabies virus in Mongolia during 2008-2010

14

Аграрная наукасельскохозяйствено му производству Сибири, Казахстана, Монголий, Беларуси и Болгарий Часть II.X-213-216

Россий 2015 года

Serological survey infectious bovine rhinotrachetis virus, brucellosis, bovine mycobacterium bovis and bovine paratuberculosis of dairy cattle herds in Mongolia

     

 

  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.