• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Товч түүх


  УМЭАЦТЛ нь Монгол Улсын нутаг дэвсгэр мал, амьтны гоц халдварт, халдварт, паразит, халдваргүй, хордлогот өвчнийг илрүүлэх, оношлох, онош баталгаажуулах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зөвлөх, хэрэгжүүлэх, экспорт, импортын мал, амьтан, тэдгээрийн түүхийн эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг эрүүл ахуйн батлагаа гаргах, аймаг нийслэл, сум дүүргийн мал эмнэлгийн лабораторийг сүлжээ байдлаар нэгдсэн арга зүй, арга аргачлалаар хангаж ажиллах үндсэн чиг үүрэгтэй төрийн өмчит байгууллага юм.


  Тус лабораторийн эх суурь 1947 онд тавигдаж 1966 оноос одоогийн нэрээр нэрлэгдэх болсон . Монгол улсын Засгийн газрын 2009 оны 6-р сарын 10-ны өдрийн 174-р тогтоолоор Улсын төсөвт үйлдвэрийн газар (УТҮГ)-ын статустай болсон. ХХААХҮЯ, ЗГХА-МЭЕГ-ийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/45 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтын хувьд 3 алба, 18 лаборатори, санхүү, хангалтын 9 нэгж, 52 орон тоотой байхаар өөрчлөлт хийгдэж үйл ажиллагаагааны цар хүрээг улам өргөжүүлсэн.


  УМЭАЦТЛ нь биоаюулгүй ажиллагаа, чанарын хяналтын удирдлага доор итгэмжлэлийн хүрээний шалгалтанд бүрэн хамрагдаж олон улсын лабораторийн чанарын шаардлага ISO 9001, ISO/EC 17025 стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж холбогдох бусад дүрэм журам, нормативыг баримтлан


  Шинжилгээнд давхардсан тоогоор 450 гаруй төрлийн багаж тоног төхөөрөмж, 750 гаруй нэрийн оношлуур урвалж бодис, 850 гаруй нэр төрлийн туслах хэрэглэгдэхүүнийг хэрэглэн, илрүүлэх, оношлох, баталгаажуулах шинжилгээг жилдээ 40-50 мянга дээжинд улсын төсвийн хөрөнгө, төсөл хөтөлбөрийн санхүүжилт, аж ахуйн нэгжийн захиалгаар гүйцэтгэдэг.


Зорилго:


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.