• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ТАНИЛЦУУЛГА

Д.Сэржмядаг

Албан тушаал: Нэгжийн дарга, эрсдлийн шинжээч

Mэргэжил: Малын их эмч

Ажилласан жил: 15

Боловсролын зэрэг: Мал эмнэлгийн Ухааны Доктор (Ph.D)

  1. Хөдөө аж ахуйн их сургуулийг малын эмч мэргэжлээр 1997 онд төгссөн. Төгссөний дараа Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн вирус судлалын лабораторид эрдэм шинжилгээний туслах ажилтан, эмгэг судлалын лабораторид эрдэм шинжилгээний дэд ажилтнаар 2002 оны 03 дугаар сар хүртэл ажилласан. Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эмгэг судлалын лабораторид ажиллах хугацаанд мал, амьтны эрхтэн, эдэд гарсан өөрчлөлтийг оношлох лабораторийн шат дараалсан арга зүйг эзэмшсэн ба  “Малын эд эрхтэн тогтолцооны хэвийн ба эмгэг бие бүтэц, үйл ажиллагааг судалж, оношлогоог баталгаажуулах” төслийн хүрээнд галзуу өвчнийг оношлох аргуудын харьцуулсан судалгааны ажлыг гүйцэтгэж байсан. Мөн тус лабораторид хэрэгжиж байсан ЖАЙКА төслийн хүрээнд гистохими болон иммуногистохимийн арга зүйд суралцаж, төслийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон.
  2. Япон улсын Хөдөө аж ахуйн их сургуульд 2002 оны 04 дүгээр сараас 2009 оны 03 дугаар сарыг дуустал суралцаж мастер болон докторын зэрэг (сэдэв: “Махан бүтээгдэхүүний микробиологи болон чанарын судалгаа”) хамгаалсан. Сургуулиа төгссөний дараа Хоккайдогийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд гэрээт ажилтан, эрдэм шинжилгээ үйлдвэрлэл хосолсон компанид эрдэм шинжилгээний ажилтан хийж байсан.
  3. Монголд 2014 онд буцаж ирсний дараа Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн эпидемиологи, мониторинг мэдээллийн тасгийн даргаар ажилласан. Ажиллах хугацаанд мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаанд цахим бүртгэлийн систем нэвтрүүлэх ажлыг санаачилж, богино хугацаанд амжилтанд хүргэсэн.
  4. 2019 оны 04 дүгээр сараас 2020 оны 10 дугаар сарыг хүртэл хугацаанд Японы Ракуно гакуен хөдөө аж ахуйн их сургуульд зочин судлаач, 2021 оны 02 дугаар сараас 2022 оны 03 дугаар сарын 19 хүртэл УМЭАЦТЛ-ийн Хүнсний аюулгүй байдал, байгаль орчноос шалтгаалах өвчний оношилгоо, тандалтын албанд бактериологич/ эпидемиологич эмчээр, 2022 оны 03 дугаар сарын 19-нөөс Эпидемиологи эрсдлийн шинжилгээ мониторинг мэдээллийн нэгжийн даргаар ажиллаж байна.
  5. Эрдэм шинжилгээний өгүүлэл нэгдүгээр автораар 5, хамтарснаар 8-г тус тус боловсруулж гадаад, дотоодын хэвлэлд нийтлүүлсэн.

  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.