Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.
1. Тодорхойлолт
1.1 Вирус, нян, микоплазм, мөөгөнцөр, риккетси, хламид, прион, паразит зэрэг эмгэг төрүүлэгч биетнээр халдварласан юм уу халдварын сэжигтэй мал, амьтан байсан болон эдгээрээс сэргийлэх зорилгоор МАА–н бүх төрлийн объект, тоног хэрэгсэл, төхөөрөмжийг химийн төрөл бүрийн бодисын зохих өтгөрүүлэг бүхий уусмал, бэлдмэлээр тодорхой хугацаанд үйлчлүүлж халдваргүй болгохыг мал эмнэлгийн халдваргүйжүүлэлт гэнэ.
1.2 Халдваргүйжүүлэлтэнд дараах нэр томъёог түгээмэл ашиглана.
Нянгийн эсрэг – Бичил биетнийг үхүүлэх юм уу өсөлт ба үржлийг нь саатуулах хүчин зүйл ;
Үжлийн эсрэг бэлдмэл – Бичил биетнийг үхүүлэхгүй ч өсөлт, үржлийг саатуулах бодис. Үжлийн эсрэг бодисыг ихэвчлэн биеийн гадаргад хэрэглэнэ.
Биоцид – Бичил биетнийг үхүүлэх ямар нэгэн бэлдмэлийн ерөнхий нэр ;
Химийн гермицид – Бичил биетнийг үхүүлэхэд хэрэглэдэг химийн бодис юм уу химийн бодисын холимог ;
Халдваргүй болгох – Бичил биетнийг үхүүлэх юм уу устгах ямар нэгэн ажиллагаа. Энэ нэр томъёог мөн химийн аюултай бодис ба цацраг идэвхит материалыг саармагжуулах юм уу устгахад хэрэглэнэ.
Халдваргүйжүүлэх бодис – Үрэнцэрийг үхүүлэхгүй ч бичил биетнийг үхүүлэхэд хэрэглэдэг химийн бодис юм уу химийн бодисын холимог. Халдваргүйжүүлэх бодисыг ихэвчлэн амьгүй зүйлийн гадарга юм уу байгууламжид хэрэглэнэ.
Халдваргүйжүүлэлт – Үрэнцрийг үхүүлэхгүй ч бичил биетнийг үхүүлдэг физикийн юм уу химийн арга хэрэгсэл.
Бактерицид – Бичил биетнийг үхүүлдэг химийн бодис юм уу химийн бодисын холимог. Энэ нэр томъёог голчлон “Биоцид”, “Химийн гермицид”, “Нянгийн эсрэг”–ийн оронд хэрэглэнэ.
Спороцид – Бичил биетэн ба үрэнцрийг үхүүлдэг химийн бодис юм уу химийн бодисын холимог ;
2. Халдваргүйжүүлэх бодис
2.1 Халдваргүйжүүлэх бодисын үйлчлэх хугацаа нь халдваргүйжүүлэх обьектын материал ба бэлдмэлийн орц, найрлагаас шалтгаалах тул халдваргүйжүүлэх бодис бүрийн хэрэглэх заавар нь үйлдвэрлэгчийн дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан байна.
2.2 Халдваргүйжүүлэлтэнд Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн химийн бодис, бэлдмэлийг ашиглана. Бодис, бэлдмэлийн тоо, төрөл байнга өсөн нэмэгдэж байгаа үед бодитой шаардлага, батлагдсан зааврыг үндэслэн найрлага, бүтцийг сайтар сонгох хэрэгтэй.
2.3 Химийн олон бодисын халдваргүйжүүлэх идэвхт чанар нь өндөр хэмд эрс нэмэгдэж түргэн илэрнэ. Гэхдээ өндөр хэм нь тэдний ууршилтыг түргэсгэж чанарыг муутгана. Дулааны улиралд халдваргүйжүүлэх бодисын ашиглалт, хадгалалтанд онцгой анхаарахаас гадна гадаад орчны өндөр хэм нь тэдгээрийн хадгалалтын хугацааг богиносох магадлалтай.
2.4 Олон халдваргүйжүүлэх бодис хүн болон хүрээлэн буй орчинд хор нөлөөтэй байдаг. Тэдгээрийг сонгох, хадгалах, харьцах, хэрэглэх, устгахад үйлдвэрлэгчийн зааврын дагуу хандах ба халдваргүйжүүлэх бодисын уусмал бэлтгэхдээ аюулгүй байдлыг хангах үүднээс бээлий, хормогч, нүдний шил болон хэрэглэх зааварт тусгагдсан бусад хэрэгслийг ашиглана.
2.5 Өвчний дэгдэлтийн тодорхой тохиолдлуудад иж бүрэн хэрэглэх шаардлага гарч болно. Халдваргүйжүүлэх бодисын зөв хэрэглээ нь халдвар үүсгэгчүүдтэй холбоотой аюулыг багасгаж ажлын байр болон бусад обьектын аюулгүй ажиллагааны нөхцлийг нэмэгдүүлж өгнө.
2.6 Хэрэв өөрөөр заагаагүй бол халдваргүйжүүлэх бодисын өтгөрүүлгийг жин/эзлэхүүн гэсэн харьцаагаар авна. Дараах хүснэгтэнд хлор агуулсан бэлдмэлүүдийн өтгөрүүлгийг товч зөвлөв.
Хлор агуулсан бэлдмэлийн зөвлөсөн шингэлэлт
“Цэвэр” нөхцөла
“Бохир” нөхцөлb
Шаардагдах идэвхт хлорын өтгөрүүлэг
0.1 % (1г/л)
0.5 % (5г/л)
Гипохлорит натри (5 %-ийн идэвхт хлортой)
20 мл/л
100 мл/л
Гипохлорит кальци (70 %-ийн идэвхт хлортой)
1.4 г/л
7.0 г/л
Дихлороизоцианурат натрийн нунтаг (60 %-ийн идэвхт хлортой)
1.7 г/л
8.5 г/л
Дихлороизоцианурат натрийн шахмал (шахмал бүрт 1.5 г идэвхт хлортой)
литрт 1 шахмал
литрт 4 шахмал
Хлорамин (25 %-ийн идэвхт хлортой)
20 г/л
20 г/л
a урьдчилсан цэвэрлэгээний дараа
b эмгэгт материал юм уу урьдчилсан цэвэрлэгээний өмнөх уусмалд зориулсан
2.7 Хлор нь түргэн үйлчилгээтэй исэлдэгч бодис бөгөөд үйлчлэлийн өргөн хүрээтэй, олдоц сайтай химийн халдваргүйжүүлэх бодис юм. Үүнийг энгийн нөхцөлд гипохлорит натрийн усан уусмал (NaOCl) буюу цайруулагч хэлбэрээр юм уу хлорын шохой нэрээр нунтаг байдлаар худалдаалдаг бөгөөд идэвхт хлорын зохих өтгөрүүлэгтэй болгохын тулд усаар шингэлнэ.
2.7.1 Хлор нь ялангуяа цайруулагч хэлбэрээрээ маш шүлтлэг бөгөөд төмрийг амархан зэврүүлнэ.
2.7.2 Хлорын идэвхт чанарыг органик бодис (уураг) амархан бууруулна.
2.7.3 Гипохлорит натрийн буюу кальцийн үндсэн юм уу ажлын уусмалыг задгай саванд ялангуяа өндөр хэмд хадгалахад хлор нь хий байдлаар ялгарч нянг үхүүлэх идэвх алдагдана.
2.7.4 Гипохлорит натрийн уусмалыг солих давтамж нь түүний эхний өтгөрүүлэг, савны хэмжээ, хэлбэр (тагтай юм уу таггүй), хүрээлэн байгаа орчин, хэрэглэх арга, давтамж зэргээс хамаарна.
2.7.5 Ерөнхий журмын дагуу органик бодис ихтэй материал өдөрт хэд хэдэн удаа дүрж хийдэг бол өдөр бүр, үүнээс цөөн бол ашиглаж байгаа уусмалыг долоо хоногт сольж болно.
2.7.6 Лабораторийн хэрэглээний болон ерөнхий зориулалтын халдваргүйжүүлэх бодисын өтгөрүүлэг нь 1 г/л идэвхт хлортой байх ёстой бол 5 г/л идэвхт хлор агуулсан өтгөн өтгөрүүлэгтэй уусмалыг гадаад орчны болон биологийн аюултай материал асгарсан, их хэмжээний органик бодисыг халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ.
2.7.7 Ахуйн зориулалтын цайруулагчаар ашигладаг гипохлорит натри нь 50 г/л идэвхт хлор агуулсан байдаг учир түүнийг 1 г/л ба 5 г/л өтгөрүүлэгтэй болгохын тулд 1:50 ба 1:10–ын харьцаагаар шингэлнэ. Гипохлорит натрийн үйлдвэрийн бэлдмэлд өтгөрүүлэг нь бараг 120 г/л байдаг учир дээрхид нийцүүлэн шингэлнэ.
2.7.8 Гипохлорит кальцийн (Ca(ClO)2) нунтаг болон шахмалд ойролцоогоор 70 %-ийн идэвхт хлор агуулагдана. Энэ нунтаг юм уу шахмалаас 1.4 г/л ба 7 г/л өтгөрүүлэгтэй уусмал бэлтгэнэ гэдэг нь зарчмын хувьд 1.0 г/л ба 5 г/л идэвхт хлортой байна гэсэн үг. Гипохлорт бэлдмэлийг үжлийн эсрэг хэрэглэхийг хориглодог харин бохирдсон металл бус обьект, материалыг халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ. Онцгой тохиолдолд ундны усыг халдваргүйжүүлэхэд ашиглаж болох ч идэвхт хлорын эцсийн өтгөрүүлэг нь 1–2 мг/л байна.
2.7.9 Хлорт бэлдмэлүүд хасах хэмд идэвхт чанараа алддаггүй. Хлорт бэлдмэлийн үйлчлэх идэвх чийглэг орчинд илүү сайн байна.
2.7.10 Хий хэлбэрийн хлор нь маш хортой. Тиймээс гипохлорит натрийг зөвхөн сайн агааржуулагчтай байранд хадгалах ба хэрэглэнэ. Мөн гипохлорит натрийг хүчилтэй холивол хий хэлбэрийн хлор маш амархан үүсдэг тул үүнээс сэргийлэх ёстой.
2.7.11 Хлорын олон дагалдах бүтээгдэхүүн нь хүн ба гадаад орчинд хор хөнөөлтэй учир хлор агуулсан халдваргүйжүүлэх бэлдмэл ялангуяа гипохлорит натрийн эмх замбараагүй хэрэглээнээс аль болох зайлсхийнэ.
2.8 Дихлороизоцианурат натри (NaDCC) нь 60 %-ийн идэвхт хлор агуулсан нунтаг юм.
2.8.1 Дихлороизоцианурат натрийн нунтгаас 1.7 г/л ба 8.5 г/л өтгөрүүлэгтэй уусмал бэлтгэнэ гэдэг нь зарчмын хувьд 1.0 г/л ба 5 г/л идэвхт хлортой гэсэн үг.
2.8.2 Шахмал юм уу нунтаг хэлбэрийн дихлороизоцианурат натрийг хадгалахад хялбар, аюулгүй байдаг. Хуурай дихлороизоцианурат натрийг эмгэгт материал юм уу биологийн аюултай бусад шингэн дээр хийгээд 10 минутаас багагүй хугацаанд байлгана. Дараа нь тухайн хэсгийг цэвэрлэнэ.
2.9 Хлорамин нь ойролцоогоор 25 %-ийн идэвхт хлор агуулсан нунтаг юм.
2.9.1 Хлорамин нь хлорыг гипохлоритаас аажим ялгаруулна. Ийм учраас гипохлоритын өтгөн өтгөрүүлгийнхтэй адил үр дүнг өгнө. Нөгөө талаас хлорамины уусмал нь гипохлоритын идэвхгүйжүүлэх органик бодист идэвхээ алддаггүй учраас “бохир”, “цэвэр” аль ч нөхцөлд 20 г/л өтгөрүүлгийг зөвлөнө.
2.9.2 Хлорамины уусмал нь үндсэндээ үнэргүй. Гэхдээ хлорамины уусмалаар халдваргүйжүүлсэн эд зүйлсээс хлорамин–Т (тозилхлорамид натри) нунтагийн дүүргэгч бодисуудын үлдэгдлийг арилгахын тулд сайтар зайлж угаана.
2.10 Формальдегид (HCHO) нь -200С–ээс дээш хэмд бүх бичил биетэн ба үрэнцрийг үхүүлдэг хий юм. Гэхдээ прионд үйлчилдэггүй.
2.10.1 Формальдегид нь харьцангуй удаан үйлчилдэг ба агаарын харьцангуй чийг 70 % орчим байхыг шаардана.
2.10.2 Формальдегидыг мөхлөг юм уу шахмал хэлбэртэй хатуу полимер–параформальдегид эсвэл формалин–усанд ойролцоогоор 370 г/л (37%) хэмжээтэй уусгаад тогтворжуулах зорилгоор метанол (100 мл/л) нэмж уусмал байдлаар худалдаанд гаргана. Энэ хоёр хэлбэрийг хий үүстэл халааж мал, амьтны байр, өрөө, тасалгаа, аюулгүй ажиллагааны бокс зэрэг битүү орон зайг халдваргүйжүүлэхэд ашиглана.
2.10.3 Формальдегидыг (формалины 5 %-ийн уусмал) шингэн хэлбэрээр хэрэглэж болно.
2.10.4 Формальдегид нь хүнд хорт хавдар үүсгэдэг гэж үздэг. Маш хурц үнэртэй, цочроох үйлчлэл бүхий аюултай хий бөгөөд түүний уур нь нүд, салст бүрхэвчийг цочроодог учир татах шүүгээ юм уу агааржуулалт сайтай байранд хадгалах ба хөлдөөж болохгүй. Формальдегидтай ажиллахад химийн аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлана.
2.11 Глутаральдегид (OHC(CH2)3CHO) нь формальдегидтэй төстэй бөгөөд нянгийн ургал хэлбэр, үрэнцэр, мөөгөнцөр, мөн липид агуулсан, агуулаагүй вирусэд үйлчилнэ.
2.11.1 Зэврэлт үүсгэхгүй ба формальдегидаас түргэн үйлчилнэ. Гэхдээ үрэнцэрийг үхүүлэхэд нилээд хэдэн цаг зарцуулна.
2.11.2 Глутаральдегид ихэвчлэн ойролцоогоор 2 г/л өтгөрүүлэгтэй уусмал байдлаар байх ба зарим тохиолдолд бэлдмэл дээр хэрэглэхийн өмнө бикарбонатын нэгдэл нэмэх замаар (шүлтлэг болгох) “идэвхжүүлдэг” арга бий.
2.11.3 Зарим бэлдмэлүүд дүрдэг шалгууртай байдаг ч ашиглаж байгаа уусмал дахь глутаральдегидын идэвхт хэмжээг ойролцоогоор тодорхойлно. Хэрэв глутаральдегидын уусмал булингартсан байвал устгана.
2.11.4 Глутаральдегид нь хортой, арьс, салст бүрхэвчийг цочроодог тул биед хүргэхээс зайлсхийнэ. Түүнийг татах шүүгээ юм уу агааржуулалт сайтай байранд хадгалж ашиглаж хэрэглэнэ.
2.11.5 Мананцаржуулах юм уу гадаад орчин дахь гадаргыг халдваргүй болгоход хэрэглэхийг зөвшөөрдөггүй. Глутаральдегидтай ажиллахад химийн аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлана.
2.12 Фенолын нэгдэл нь хамгийн эртний халдваргүйжүүлэх бодист хамаарагдах бэлдмэлийн өргөн хүрээтэй бүлэг юм. Гэхдээ сүүлийн үед тэдгээрийн хэрэглээг хязгаарлах болсон.
2.12.1 Эдгээр нь нянгийн ургал хэлбэр, липид агуулсан вируст үйлчилдэг ба зөв бэлтгэж хэрэглэбэл микобактерийн эсрэг үйлчилнэ. Фенолын нэгдэл нь үрэнцэрт үйлчлэхгүй ба липид агуулаагүй вируст харилцан адилгүй үйлчилнэ.
2.12.2 Фенолт олон бэлдмэлийг гадаад орчин дахь гадаргыг халдваргүй болгоход хэрэглэх бөгөөд тэдгээрийн заримыг (триклосан, хлороксиленол) үжлийн эсрэг өргөн хэрэглэдэг. Триклосан нь гар угаах зориулалт бүхий бүтээгдэхүүнд өргөн хэрэглэгдэнэ. Энэ нь нянгийн ургал хэлбэрт үйлчилдэг, арьс, салст бүрхэвчид хор хөнөөлгүй.
2.12.4 Фенолын зарим нэгдлүүд хатуулаг ихтэй усанд идэвхээ алддаг учир нэрмэл юм уу ионгүйжүүлсэн усанд найруулна.
2.12.5 Фенолын нэгдлийг хүнсний бүтээгдэхүүн байх орчныг халдваргүйжүүлэх болон бага насны хүүхэд байгаа газарт хэрэглэхийг хориглоно. Эдгээр нь резин эдлэлд шингэж мөн арьсанд нэвтэрнэ. Фенолын нэгдэлтэй ажиллахад химийн аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлана.
2.13 Дөрөвдөгч аммонийн нэгдлүүдийг ихэвчлэн бусад халдваргүйжүүлэх бодис, спирттэй хольж ашиглана.
2.13.1 Тэдгээр нь зарим нянгийн ургал хэлбэр, липид агуулсан вирусэд идэвхтэй үйлчилнэ. Заримыг нь (жишээлбэл: бензалконы хлорид) үжлийн эсрэг бэлдмэлээр хэрэглэнэ.
2.13.2 Дөрөвдөгч аммонийн нэгдлүүдийн халдваргүйжүүлэх идэвхит чанар нь органик бодис, хатуулагтай ус, анионы угаалгын бодис зэрэгт ихээхэн буурна. Ийм учраас дөрөвдөгч аммонийн нэгдэл ашиглаж халдваргүйжүүлэлт хийх нөхцөлд урьдчилсан цэвэрлэгээнд хэрэглэх бэлдмэлийн сонголтыг оновчтой хийнэ.
2.13.3 Дөрөвдөгч аммонийн уусмалд хөнөөлт нянгууд үржих боломжтой. Эдгээр нэгдлийн задралаас шалтгаалан гадаад орчинд хуримтлагдаж болно.
2.14 Спирт этанол (этилийн спирт C2H5OH) ба 2–пропанол (изопропилийн спирт (CH3)2CHOH) нь адилхан халдваргүйжүүлэх чанартай. Эдгээр нь нянгийн ургал хэлбэр, мөөгөнцөр, липид агуулсан вирусэд үйлчилдэг боловч үрэнцэрт үйлчилдэггүй. Эдний үйлчлэл нь липид агуулаагүй вирусэд харилцан адилгүй байна.
2.14.1 Эдгээрийг усанд 70 %-ийн (v/v) өтгөрүүлэгтэйгээр найруулахад хамгийн сайн үр дүнд хүрдэг бол хэт хатуу юм уу хэт сул найруулбал нянг үхүүлэхгүй. Спиртийн усан уусмалын давуу тал нь халдваргүйжүүлсэн эд зүйлд үлддэггүй онцлогтой.
2.14.2 Бусад бодистой хольж бэлтгэсэн бэлдмэлүүд нь ердийн спиртээс үр дүн сайтай бөгөөд жишээлбэл 100 г/л формальдегид агуулсан 70 %-ийн спирт, 2 г/л идэвхт хлор агуулсан спирт байна. Спиртийн 70 %-ийн усан уусмалыг биологийн аюулгүй ажиллагааны кабинет, лабораторийн ширээний тавцан, арьс, лабораторийн болон мэс заслын жижиг багаж халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ.
2.14.3 Этанол нь арьс хуурайшуулдаг учир зөөлрүүлэгч бэлдмэлтэй хольж хэрэглэнэ. Спирт агуулсан бэлдмэлээр зохих журмын дагуу угаах боломжгүй юм уу тохиромжгүй тохиолдолд бага зэрэг бохирдсон гарыг арчихыг зөвшөөрнө. Гэхдээ этанол нь үрэнцрийн эсрэг үйлчилдэггүй, липид агуулаагүй бүх вирусийг үхүүлдэггүй гэдгийг санах ёстой.
2.14.4 Спирт нь ууршимтгай, шатамхай тул ил галын ойролцоо хэрэглэж болохгүй. Спиртийн ажлын уусмалыг ууршихаас хамгаалсан зориулалтын саванд хадгална. Спирт нь резиныг хатууруулж зарим төрлийн цавууг уусгана.
2.14.5 Автоклавдахаас сэргийлж спирт агуулсан бэлдмэл хадгалдаг савнууд дээр хаягийг тодорхой бичнэ.
2.15 Йод ба йодофорын үйлчлэл нь хлорын үйлчлэлтэй төстэй боловч органик бодисод харьцангуй сул үйлчилнэ. Йод нь эд ба гадна гадаргад толбо үүсгэдэг учир халдваргүйжүүлэлтэнд ашиглахад тохиромжгүй байдаг.
2.15.1 Йодофор ба йодын ханд нь үжлийн эсрэг сайн бэлдмэл юм. Поливидон йод нь мэс ажилбарын найдвартай, аюулгүй, цэвэрлэгээний болон мэс заслын өмнөх арьсны үжлийн эсрэг бэлдмэл юм.
2.15.2 Йодоор бэлтгэсэн үжлийн эсрэг бэлдмэлийг лабораторийн болон эмнэлгийн багаж, хэрэгслийн халдваргүйжүүлэлтэнд хэрэглэхийг зөвшөөрдөггүй. Мөн хөнгөн цагаан ба зэс эдлэлд хэрэглэдэггүй. Йод хортой.
2.16.3 Йодын органик бэлдмэлүүдийг нян үржихээс сэргийлж 4–100С хэмд хадгална.
2.16 Устөрөгчийн хэт исэл (H2O2) ба хэт хүчил нь хлортой адил хүчтэй исэлдүүлэгч, үйлчлэлийн өргөн хүрээтэй халдваргүйжүүлэх бодис юм. Эдгээр нь хүн ба гадаад орчинд хлорийг бодвол аюулгүй.
2.16.1 Устөрөгчийн хэт исэл нь хэрэглэхэд бэлэн 3 хувийн уусмал байдлаар эсвэл ариутгасан нэрмэл усанд 5–10 дахин шингэлэх зориулалт бүхий 30 %-ийн усан уусмал хэлбэрээр байдаг. Халдваргүйжүүлэлтийн зорилгоор хэрэглэж байгаа устөрөгчийн хэт ислийн 3–6 %-ийн уусмал хэлбэрээр бэлтгэгдэх ба энэ нь хязгаарлагдмал үйлчлэлтэй байна
2.16.2 Устөрөгчийн хэт ислийн агууламжийг тогтворжуулах зориулалттай бодис нэмсэн бэлдмэлүүд нь түүний халдваргүйжүүлэх үйлчлэлийг нэмэгдүүлж, зэврүүлэх чанарыг багасгана.
2.16.3 Устөрөгчийн хэт ислийг лабораторийн ажлын ширээний тавцан ба биологийн аюулгүй ажиллагааны кабинетыг халдваргүй болгоход ашиглахын дээр лабораторийн болон эмнэлгийн дулааны үйлчлэлд мэдрэг багаж, хэрэгслийг халдваргүйжүүлэхэд өтгөн өтгөрүүлэгтэй уусмалыг хэрэглэнэ.
2.16.4 Устөрөгчийн хэт исэл юм уу цууны хэт хүчлийн (СН3СООН) уурыг лабораторийн болон эмнэлгийн дулааны үйлчлэлд мэдрэг багаж, хэрэгслийг халдваргүй болгоход ашиглана.
2.16.5 Устөрөгчийн хэт исэл ба хэт хүчлүүд нь хөнгөн цагаан, зэс, гууль, цайр зэрэг металлыг зэврүүлэхээс гадна бөс даавуу, үс, арьс, салст бүрхэвчийг өнгөгүй болгоно.
2.16.6 Эдгээрээр халдваргүйжүүлсэн зүйлсийг нүд, салст бүрхэвчид хүрэхгүйгээр усаар сайтар зайлна. Эдгээрийг байнга дулааны эх үүсвэрээс зайдуу, харанхуй орчинд хадгална.
2.17 Шүлт нь усанд сайн уусдаг учир гидроксийн ионы өтгөн өтгөрүүлэг үүсгэнэ. Мал эмнэлгийн халдваргүйжүүлэлтэнд идэмхий натри, идэмхий кали, сод, поташ зэрэг шүлтийн бодисыг ашиглана. Өтгөн уусмал нь бичил биетний ургал хэлбэрт үйлчилнэ.
2.17.1 Шүлтийн үйлчлэл нь халдваргүйжүүлэх обьектын онцлог, орчноос шалтгаалах бөгөөд хүчиллэг орчинд амархан саармагжих, уурагтай нэгдэж хувирах, өөх тостой урвалд орж саванжих зэрэг өөрчлөлтөнд орно.
2.17.2 Шүлтийн өтгөн уусмал нь үс, ноос, өд, эвэршсэн хучуур эдийг уусгадаг бол сул уусмал нь арьсны өнгөн үеийг зөөлрүүлнэ.
2.17.3 Шүлт нь түлэх үйлчилгээтэй учир нүцгэн гараар барихыг хориглох ба хамгаалах хэрэгсэл бээлий, хормогч, нүдний шил хэрэглэнэ.
2.18 Кали пероксимоносульфат нь хүчтэй исэлдүүлэгч юм.
2.18.1 Кали пероксимоносульфат халдваргүйжүүлэх бодис нь усанд сайн уусдаг, нян, вирус, мөөгөнцөр зэрэг бичил биетэнд үйлчилдэг бөгөөд калийн бусад бэлдмэлүүд болон хлорамин Т–ээс хор багатай, олон аргаар хэрэглэх бололцоотой.
2.18.2 Ямар ч төрлийн мал, амьтны байрыг халдваргүйжүүлэхэд идэвхт чанараа алдахдаа удаан, тогтвортой, найруулах явцад хүн болон гадаад орчинд хоргүй.
2.18.3 Тун нь усны хатуулгаас хамаарна.
3. Халдваргүйжүүлэлтийн ангилал
3.1 Мал эмнэлгийн халдваргүйжүүлэлтийг урьдчилан сэргийлэх, зориудын гэж ангилна. Зориудын халдваргүйжүүлэлтийг явцын, эцсийн гэж хувааж үзнэ.
3.2 Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт нь үүсэж бий болох аюулаас сэргийлэх зорилготойн зэрэгцээ гадаад орчинд эмгэг төрүүлэгч бичил биетнүүд хуримтлагдахаас сэргийлнэ.
3.3 Зориудын халдваргүйжүүлэлт нь халдварт өвчин гарсан юм уу сэжиг илэрсэн тохиолдолд халдвар, түүний тархалтаас сэргийлэх, таслан зогсооход чиглэгдэнэ.
3.4 Халдваргүйжүүлэлт нь тухайн эмгэг төрүүлэгч бичил биетний тэсвэрт чанар, биологийн онцлог, халдваргүйжүүлэх объектийн бүтэц, хийц, эдэлгээ зэргээс шалтгаалж өөр өөр аргаар, хэд хэдэн үе шаттайгаар явагдана.
3.5 Мал эмнэлгийн халдваргүйжүүлэлтийг зөвхөн малын эмч зохион байгуулж хяналт тавьж гүйцэтгэнэ.
4. Урьдчилсан цэвэрлэгээ
4.1 Урьдчилсан цэвэрлэгээ гэж халдваргүйжүүлэх обьектын шороо, шавар, бууц шавхай, баас, хир тоос, органик бодис, толбо арилгахыг хэлнэ.
4.1.1 Цэвэрлэгээг хүрзээр хусах, малтуураар малтах, шүүрээр шүүрдэх, сойз, тоос сорогч, хуурай алчуур, саван эсвэл угаалгын бодистой усаар норгосон нойтон алчуураар арчих юм уу шүршигч төхөөрөмжөөр шүршиж гүйцэтгэнэ.
4.1.2 Тоос, шороо, шавар, органик бодис нь бичил биетэнд хамгаалалт болж халдваргүйжүүлэх бодисын үхүүлэх үйлчлэлд саад болно.
4.1.3 Урьдчилсан цэвэрлэгээ нь халдваргүйжүүлэлтийг зохих ёсоор гүйцэтгэхэд ихээхэн ач холбогдолтой. Олонх халдваргүйжүүлэх бэлдмэл нь зөвхөн урьдчилсан цэвэрлэгээ хийсэн нөхцөлд идэвхтэй үйлчилнэ.
4.1.4 Урьдчилсан цэвэрлэгээг халдвар үүсгэгчийг тараах, халдвар авахаас сэргийлж болгоомжтой хийнэ.
4.1.5 Халдваргүйжүүлэх обьект, материалуудыг хэрэглэх халдваргүйжүүлэх бодистой химийн хувьд нийцтэй эсэхийг анхаарна.
4.1.6 Ажиллаж байгаа хүмүүсийг халдвараас сэргийлэх зорилгоор халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлийг урьдчилсан цэвэрлэгээнд хэрэглэж болно.
4.1.7 Урьдчилсан цэвэрлэгээгээр гарсан хог, хаягдал, өтөг, бууц, шавхай, тэжээлийн үлдэгдэл зэрэг зүйлсийг халдвартай гэж үзэж устгалын нүхэнд булах юм уу шатааж устгана.
5. Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт
5.1 Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийн зорилго нь мал амьтны байр, хашаа болон бусад обьектэд эмгэг төрүүлэгч төдийгүй нөхцөлт эмгэг төрүүлэгч бичил биетнүүд хуримтлагдах, халдвар хашаа, байр, тээврийн хэрэгсэл, ажиллагсад, малчдын хувцас болон бусад зүйлсээр дамжих, мал, амьтнаас шууд бус замаар халдвар тархах зэргээс хамгаалахад чиглэгдэнэ.
5.2 Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг тухайн өвчний гаралттай уялдуулан аймаг, сум, баг, аж ахуйн нэгж, ферм, айл өрхийн түвшинд урьдчилан төлөвлөсөн байна.
5.3 Үйлдвэржсэн аж ахуйнуудад барилга, байгууламжийн хийц, материал, тоног төхөөрөмжийн онцлогийг анхаарна. Шинэ байгууламжийг ашиглалтанд өгөхийн өмнө мал, амьтны байр, тэжээлийн агуулах, тэжээл бэлтгэх хэсгийг халдваргүйжүүлэх шаардлага байдаг.
5.4 Мал, амьтны байр, хашаа, саравч, бууц, тоног хэрэгслийг жилд хоёроос доошгүй удаа халдваргүйжүүлнэ.
5.4.1 Хавар мал, амьтан зусланд гарсны дараа, намар өвөлжөөнд буухаас өмнө халдваргүйжүүлнэ.
5.4.2 Урьдчилсан цэвэрлэгээг сайтар хийгээд халдваргүйжүүлэх бөгөөд битүү байранд мананцаржуулах, утах аргыг хэрэглэж болно. Мөн тухайн байр, хашаанд байгаа усны болон тэжээлийн онгоц, бусад тоног хэрэгслийг хамруулна.
5.4.3 Мал, амьтны байр, шувууны инкубатор зэргийг утах зорилгоор формалины уур үүсгэхийн тулд 1 м3–д 45 мл формалин дээр 30 г пермангат кали, 20 мл ус нэмэхээр тооцох ба байрны агаарын хэм 35–370С, чийгшил 60–80 хувь байна.
5.4.4 Байран маллагаатай мал, амьтан, шувуу байдаг байрыг мал, амьтан, шувууг нь гаргаж сулласны дараа юм уу тухайн байр бүрэн суларч шинэ сүрэг авахаас өмнө заавал халдваргүйжүүлэх ба 2–оос доошгүй хоног мал, амьтан, шувуу оруулахгүй.
5.4.5 Формалинаар утсаны дараа заавал саармагжуулах арга хэмжээ авна.
5.4.6 Малын үзэсгэлэн худалдаа явуулах болон, мал амьтан сургах газар, мал бэлтгэлийн хашааг тогтмол халдваргүйжүүлнэ.
5.4.7 МАА–н түүхий эдийн агуулах, махны зоорь болон боловсруулах газрыг жилд 2–оос доошгүй удаа хоосон юм уу ачаалал бага үед нь халдваргүйжүүлнэ.
6. Зориудын халдваргүйжүүлэлт
6.1 Явцын халдваргүйжүүлэлт гэж халдварт өвчин гарсан юм уу халдварт өвчнөөр тайван бус болон сэргийлэх оновчтой арга боловсруулагдаагүй нөхцөлд өвчинтэй тэмцэх зааврын дагуу үүсгэгчийн биологийн онцлог, тэсвэрт чанар, голомт үүсгэх байдлыг харгалзан өвчнөөс эрүүлжүүлэх арга хэмжээний хугацаанд өвчтэй болон сэжигтэй мал байсан, өвчтэй, сэжигтэй малыг ялгаж тусгаарласан байр, хашаа, тоног хэрэгслийг халдваргүйжүүлэхийг хэлнэ.
6.1.2 Явцын халдваргүйжүүлэлтийг оновчтой зөв хэрэгжүүлж чадвал халдварыг богино хугацаанд шуурхай таслан зогсоож чадна.
6.1.3 Өвчтэй, сэжигтэй мал, амьтан байгаа байр, хашааны үүдэнд халдваргүйжүүлэх уусмал бүхий дэвсгэр юм уу хөл онгоц байрлуулсан байна. Хүйтний улиралд халдваргүйжүүлэх уусмал дээр хоолны давс 10 %–иар тооцож нэмнэ.
6.1.4 Өвчтэй мал ялгаж тусгаарласан байр, хашааг өдөр бүр халдваргүйжүүлнэ.
6.1.5 Халдваргүйжүүлэлтийг өвчтэй болон үхсэн мал, амьтан байсан хэсгээс эхлэнэ.
6.2 Эцсийн халдваргүйжүүлэлтийг гарсан өвчнийг бүрэн устгасан юм уу эрүүлжүүлсний дараа хорио цээр, хязгаарлалтыг татан буулгахын өмнө халдварын голомт дахь эмгэг төрүүлэгч бичил биетнийг бүрэн устгах зорилгоор явуулна.
6.2.1 Мал, амьтны байр, хашааг урьдчилан цэвэрлэхдээ халдваргүйжүүлэх уусмал хэрэглэх ба тухайн өвчний үүсгэгчид тохирох халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлийг сонгож хэрэглэнэ.
6.2.2 Эцсийн халдваргүйжүүлэлт хийхдээ зөвхөн малын байр хашаа, тоног хэрэгсэл төдийгүй орчин тойрны газар, хөрс, хэвтэр, бууцыг хамруулна.
7. Халдваргүйжүүлэлт хийх арга
7.1 Халдваргүйжүүлэлтэнд бодис, бэлдмэлийг уусмал болон нунтаг хуурай хэлбэрээр ашиглана.
7.1.1 Халдваргүйжүүлэх уусмалыг төрөл бүрийн шүршигч, цацагч машин, техник, багаж ашиглан шүршиж халдваргүйжүүлэх обьектын гадаргыг норгох аргаар хийнэ.
7.1.1.2 Бүрэн норгож шүршихийн тулд дүнз, гуалин, банз, чулуун болон тоосгон эдлэлийн гадаргын нэг м2 талбайд 1 л, хөрзөн, бууц, шавар, шороон хөрсний нэг м2 талбайд 2 л уусмал ноогдохоор тооцно. Харин тосон будгаар будагдсан материалын нэг м2 талбайд нэг литр орчим уусмал зарцуулна.
7.1.2 Халдваргүйжүүлэх уусмалыг тусгай төхөөрөмж юм уу генераторын тусламжтайгаар 0.1–0.5 мм голчтой маш нарийн ширхэгтэйгээр цацруулж шүршихийг мананцаржуулах арга гэнэ.
7.1.2.1 Дусал жижиг тусам материалд жигд нэвтрэх бөгөөд мал, амьтны битүү байр, тахианы өндөг дарагч зэргийг халдваргүйжүүлэхэд ашиглана.
7.1.2.2 Мананцаржуулсан уусмал халдваргүйжүүлж байгаа обьектэд жигд тархдаг бөгөөд байрыг сайтар битүүмжилсэн байна.
7.1.2.3 Мананцаржуулах аргаар халдваргүйжүүлэхэд байр, савны доторхи дулаан 15°С-аас багагүй, харьцангүй чийгшилт 60-65% байна.
7.1.2.4 Халдваргүйжүүлэх хугацаа хэрэглэж буй бодисын өтгөрүүлэг, эмгэг төрүүлэгч бичил биетнүүдэд үйлчлэх идэвх, бичил биетний биологийн онцлог зэргээс хамаарч харилцан адилгүй байна.
7.1.2.5 Халдваргүйжүүлэх хугацаа дуусмагц байрны үүд хаалга, салхивчийг нээж салхилуулах ба тэжээлийн онгоц, усан сан, бусад тоног хэрэглэлийг угааж цэвэрлэнэ.
7.1.3 Мал, амьтны битүү байр, тоног хэрэгсэл, лаборатори болон мал, амьтны арьс, шир, үс, ноос, машин тэрэг, хувцас хунар зэргийг халдваргүйжүүлэх зорилгоор тусгайлан бэлтгэсэн битүү байранд хийж химийн бодисыг халааж ууршуулах замаар утах аргыг хэрэглэнэ.
7.1.3.1 Утахын өмнө мал амьтны байр, өрөө, тасалгааны бүх цонх, хаалгыг нягт хааж битүүлэх бөгөөд хаалганд "Халдваргүйжүүлэлт хийж байна" гэсэн анхааруулга бичиг байрлуулна. Утах аргад формалин, устөрөгчийн хэт исэл зэргийг хэрэглэнэ.
7.1.3.1.1 Халдваргүйжүүлэх байрны эзэлхүүнийг куб метрээр тооцож нэг м3 - д 15 мл формалин, 15 г хлорын шохой юм уу 45 мл формалин, 30 г пермангат кали, 20 мл ус ноогдохоор тооцож бэлтгэнэ. Халдваргүйжүүлэлт хийхийн өмнө формалин, хлорын шохойн идэвхийг урьдчилан шалгасан байх ба эхлээд хлорын шохойг саванд хийж формалин нэмэхэд урвалд орж мананцар үүснэ. Мөн формальдегидын шахмал бэлдмэлийг шатааж хэрэглэж болно.
7.1.3.1.2 Гоц халдварт өвчний хорио цээрийн дэглэмийн үед голомтоос эрүүл бүсэд авто тээврийн хэрэгслийг гаргахдаа халдваргүйжүүлэх бөгөөд утах байр нь тайван ба тайван бус бүсийн зааг дээр тайван бус талд байрлана. Автотээврийн хэрэгсэл утах байрыг эсгий, нийлэг эд, брезент зэрэг хий, уур нэвтрэхгүй материалаар барина. Чиргүүлтэй машин багтах хэмжээтэй байна. Уур үүсгэх 1–2 төхөөрөмж суурилуулна.
7.1.3.1.3 Хүний хувцас, гутал халдваргүйжүүлэхэд зориулсан тусгай тавиур, өлгүүр бүхий тасалгаа байна. Авто тээврийн хэрэгслийн дугуйг халдваргүйжүүлэх зорилго бүхий дэвсгэртэй зам байна.
7.1.3.1.4 Утах байранд орох авто тээврийн хэрэгслийг тусгай талбайд зогсоож шавар, шавхайг урьдчилан цэвэрлэнэ. Гарсан шавар шавхай, хаягдлыг тусгайлан бэлтгэсэн нүхэнд хийж уусмалаар халдваргүй болгоно.
7.1.3.1.5 Утах байранд автотээврийн хэрэгслийн кабины хаалгыг онгойлгож капотыг сөхөж байрлуулна. Формалины уур гарахаас эхлэн 20 минутаас доошгүй хугацаанд халдваргүйжүүлнэ. Жолооч машинаа гаргахдаа хорт утааны хамгаалалтын баг өмсөнө.
7.1.3.1.6 Утах байрнаас гаргасны дараа авто тээврийн хэрэгслийн бүх хаалга, салхивчийг нээнэ.
7.1.3.1.7 Зорчигчдын хувцсыг утсны дараа 30 минут салхинд байлгаад өмсгөнө.
7.1.3.2 Формалин хортой учир халдваргүйжүүлэлт хийсний дараа байрны хаалга, цонхыг нээж агааржуулах ба ажиллагсдыг шаардлагатай хамгаалах хувцас, хэрэгслээр бүрэн хангасан байна.
7.1.3.2.1 Ажиллагсдыг ээлжгүйгээр ажиллуулахыг хориглоно.
7.1.3.2.2 Формальдегидыг саармагжуулах зорилгоор аммиакын 25%-ийн усан уусмал, аммони карбонатыг ашиглана.
7.1.3.2.3 Саармагжуулж агааржуулсны дараа баг, хушуувчгүй ороход формальдегид үнэртэхгүй байвал хүн орж болно гэж үзнэ.
7.1.4 Халдваргүйжүүлэх бодисыг хуурайгаар газрын хөрс, бууц зэргийг халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ.
7.1.4.1 Хлорын шохой зэрэг нунтаг бэлдмэлүүдийг хөрс юм уу бууцтай хольсны дараа усаар чийглэж өгөх шаардлагатай.
7.1.5 Малын хэвтэр бууц, баасыг тусгайлан овоолж удаан хугацаагаар байлгаж өтөг бууцны дотор дулаан ялгаруулагч нянгуудын оролцоотойгоор өндөр хэмийн дулаан үүсгэн эмгэг төрүүлэгч бичил биетнүүд болон паразитуудыг устгаж халдваргүйжүүлэхийг биотермийн арга гэнэ.
7.1.5.1 Малын хашаа, байр, гэр, усны эх булгаас 100-200 м зайд 4 м өргөн, 25 см гүн, бууцны хэмжээнээс хамаарсан урттай тусгайлан бэлтгэсэн талбайд гүйцэтгэнэ.Талбайн голоор 50 см гүн, 50 см өргөн шуудуу ухна. Шуудуун дээр банз тавьж дээрээс нь эрүүл малын өтөг бууц жигд тарааж дэвсээд дараа нь халдваргүйжүүлэх өтөг бууцыг 3 м өндөр нуруу болгон майхан хэлбэртэй овоолж 15–20 см зузаан сүрэл юм уу цэвэр бууцаар хучаад 10 см зузаантай шороогоор дарж нэг сараас доошгүй хугацаанд байлгаж халдваргүйжүүлнэ.
7.1.5.2 Өвлийн улиралд хучлагыг зузаалж 30 – 40 см зузаан хийнэ.
7.1.5.3 Хуурай бууцыг нэг мі - д 10–15 л ус байхаар тооцож чийглэж өгнө. Хүйтний улиралд халуун ус хэрэглэнэ.
7.1.5.4 Боом, дуут хавдар зэрэг үрэнцэр үүсгэдэг үүсгэгчээр үүсгэгддэг өвчнүүдийн үед биотермийн арга хэрэглэхийг хориглоно. Эдгээр өвчний үед бууц, хэвтрийг шууд шатаах юм халдваргүйжүүлэх уусмалаар шүршиж 2 м гүн нүхэнд булж устгана.
8. Халдваргүйжүүлэх объектууд
8.1 Мал эмнэлгийн халдваргүйжүүлэлтийг дараах объектуудад хийнэ.
8.1.1 Эрчимжсэн мал аж ахуй эрхэлдэг ферм, цогцолборууд ;
8.1.2 Мал, амьтны хашаа, хороо, хэвтэр бууц, дэвсгэр, хөрзөн, төлийн пүнз, гэр, өвс тэжээлийн хашаа саравч, агуулах, мал, амьтны нядалгааны өмнөх хашаа байр ;
8.1.3 Мал амьтны тоног хэрэглэл, ус, тэжээлийн онгоц, морины уяа,шон, тугал, унаганы зэл, нохойн уяа, хонуур, идүүр, малын нэмнээ, элгэвч ;
8.1.4 Мал, амьтны түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, хүлээн авах, хадгалах, борлуулах зориулалттай цех, тасаг, үйлдвэр, хүнсний зах, дэлгүүр, тэдгээрийн технологийн тоног төхөөрөмж, агуулах, хаягдлын нүх, бохирын цооног, тээвэрлэх, зөөвөрлөх хэрэгсэл, ажиллагсдын хувцас хэрэглэл;
8.1.5 Мал, амьтан болон МАА–н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалт бүхий автотээврийн хэрэгсэл, вагон, нисэх онгоц, ердийн хөсөг ;
8.1.6 Малын хүүр булшлах, шатаах газар ;
8.1.7 Худгийн орчим газар болон өвчилсөн, үхсэн малын хүүр, сэг зэм байсан бэлчээр ;
8.1.8 Өвчнөөр үхсэн малын хүүр, сэг зэм ;
8.1.9 Халдваргүйжүүлэлт хийж дууссны дараа халдваргүйжүүлэлт хийсэн тухай акт үйлдэж хийсэн болон хийлгэсэн хүмүүс гарын үсэг зурж батлагаажуулна.
9. Халдваргүйжүүлэлтийн үеийн хөдөлмөр хамгаалал
9.1 Халдваргүйжүүлэлт хийхэд тусгай, зориулалтын хувцас, өмсгөл, баг, хушуувч, амны хаалт (хэрэглэж байгаа халдваргүйжүүлэх бодисоос хамаарна) хэрэглэнэ.
9.2 Халдваргүйжүүлэлт хийж буй хүнд малын эмч аюулгүй ажиллагааны болон химийн бодистой ажиллах дүрмийг сайтар таниулж чанд баримталж ажиллуулна. Зааварчлагаа аваагүй хүнийг ажиллуулахыг хориглоно.
9.3 Хлорт нэгдлүүд, формальдегидтай хорт утааны багтай, идэмхий натри, хүхэр карболын холимог зэрэг бодисуудтай нүдний хамгаалах шилтэй ажиллана.
9.4 Халдваргүйжүүлэлт хийсний дараа резинэн бээлий, гутал болон хөвөн даавуу, резинэн эдлэлийг формальдегидын 4 %-ийн уусмалд хийж 4 цаг байлгана. Боломжтой бол нэг удаагийн хамгаалах хэрэгсэл ашиглаад ажлын дараа шууд устгана.
9.5 Арьсан эдлэлийг халдваргүйжүүлэх уусмалаар арчаад хатаасны дараа вазелин түрхэнэ.
9.6 Хөвөн даавуу, брезент, эсгий болон арьсан эдлэлийг формалины уураар утна. Хорт хавдар үүсгэх нөлөөтэй учир формальдегидтай ажиллахдаа биеийн арьсанд хүргэхгүй байх, уураар нь амьсгалахгүй байх арга хэмжээ авна.
9.7 Химийн халдваргүйжүүлэлтэнд ажиллах хүмүүсийг урьдчилан эмнэлгийн үзлэгт оруулж элдэв архаг хууч өвчин, харшилгүй байна.
9.10 Ажиллах явцад хордлогын шинж илэрвэл салхинд гарч цэвэр агаараар амьсгалж амаа цэвэр усаар зайлна. Нүдэнд орсон, арьс, салст бүрхэвчид хүрсэн тохиолдолд цэвэр усаар сайтар угаана.
9.11 Хордлогын шинж илэрсэн тохиолдолд шууд хүн эмнэлгийн байгууллага, эмчид шуурхай хандаж арга хэмжээ авахуулна.
10. Халдваргүйжүүлэлтийн чанарыг шалгах
10.1 Халдваргүйжүүлэлтийн чанарыг урьдчилсан цэвэрлэгээ болон халдваргүйжүүлэлт хийсний дараа байр, байгууламж, тоног төхөөрөмжид үзлэг хийж үнэлгээ өгнө.
10.2 Халдваргүйжүүлсэн гадаргуугаас арчдасны дээж авч нян судлалын шинжилгээгээр гэдэсний савханцар, стафилококк өсгөвөржиж байгаа эсэхээр шалгаж халдваргүйжүүлэлтийн чанарыг тодорхойлно.
10.3 Хүнсний бүтээгдэхүүн хадгалах, борлуулах, боловсруулах газарт халдваргүйжүүлэлт хийсний дараа халдваргүйжүүлэх бодис, уусмалын үлдэгдлийг энгийн болон лабораторийн шинжилгээний аргаар тодорхойлох бөгөөд бодисын үлдэгдэл байгаа тохиолдолд угаалгыг дахин хийлгэнэ.
10.4 Халдваргүйжүүлэх бодисын үйлчлэгч бодисын хэмжээ болон хэрэглэсэн уусмалын агууламжийг батлагаажуулсан баримттай танилцахын дээр шаардлагатай гэж үзвэл лабораториор тодорхойлуулна.
11. Мал, амьтны байрыг халдваргүйжүүлэх
11.1 Үйлдвэрлэлийн явцын онцлогтой холбоотойгоор урьдчилсан цэвэрлэгээ, урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг байнга зохион байгуулж хийнэ. Халдваргүйжүүлэлтийг утах, мананцаржуулах, шүрших аргаар гүйцэтгэнэ.
11.2 Аж ахуй руу нэвтрэх хэсэгт байнгын халдваргүйжүүлэх цэг ажиллана.
11.3 Малын байрны ус, тэжээлийн онгоц, хэвтэр, шал, таславч, тоног хэрэгсэл, баас, шээсний суваг зэргийг онцгой анхаарч урьдчилан сайтар цэвэрлэнэ.
11.4 Урьдчилсан цэвэрлэгээ хийж ус нь урсаж гадарга нь хатсны дараа 20–30 минут болоод халдваргүйжүүлнэ.
11.5 Халдваргүйжүүлэлтийг шал, хэвтэр, баас, шээсний суваг, таславч, хананы доод хэсгээс эхлэж дээшлэх ба дуусгахдаа дахин шал, мал, амьтны бие хүрдэг хэсгүүдийг халдваргүйжүүлнэ.
11.6 Халдваргүйжүүлэлт хийсний дараа байрыг 2–3 цаг хаалттай байлгах ба халдваргүйжүүлэх бодисын хэрэглэх зааварт заасан хугацааг баримтлана.
11.7 Халдваргүйжүүлэлт дууссаны дараа малын байрны хаалга салхивчийг нээж агааржуулах ба шаардлагатай бол саармагжуулах арга хэмжээ авна.
11.8 Халдваргүйжүүлэлт хийхийн өмнө мал, амьтныг байрнаас гаргаж сулласан байна.
11.9 Халдваргүйжүүлэлтэнд байрны орц, хонгил, гудмыг мөн хамруулна.
11.10 Шувууны аж ахуйн байрыг сар бүр цэвэрлэж суларсан үед халдваргүйжүүлнэ.
11.11 Ямар нэгэн халдварт өвчин гарсан юм уу сэжиг илэрсэн үед явцын халдваргүйжүүлэлт хийнэ.
11.12 Хорио цээр, хязгаарлалтын дэглэм татан буулгах үед эцсийн халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэнэ. Байр модон шал, хэвтэртэй бол хуулж аваад доорхи хөрсийг сайтар халдваргүйжүүлэхийн дээр шаардлага хангахгүй болсон шал, хэвтрийг шатаана.
12. Нисэх онгоц халдваргүйжүүлэх
12.1 Халдварт өвчнөөр тайван бус нутаг, аж ахуйгаас мал, амьтан, малын гаралтай түүхий эд тээвэрлэж ирсний дараа халдваргүйжүүлэлт хийнэ.
12.2 Онгоцыг утах аргаар халдваргүйжүүлнэ.
12.3 Халдваргүйжүүлэх нисэх онгоцыг тусгай талбайд бусдаас 100 м зайтай байрлуулж онгоцны техникч, малын эмчийн удирдлага дор хийнэ.
12.4 Нисэх онгоцны доторх дулаан 150С байх ба энэ хэмд хүрэхгүй бол онгоцыг халаана.
12.5 Халдваргүйжүүлж дууссны дараа 24-48 цаг халуун агаар үлээлгэнэ. Формальдегидын үнэрийг бүрэн арилгахын тулд 400С халуун агаараар нэг цаг үлээлгэнэ.
13. Вагон, чингэлэг халдваргүйжүүлэх
13.1 Халдваргүйжүүлэлт хийх вагон, чингэлгийг 3 ангилна.
13.1.1 Халдварт өвчнөөр тайван нутаг, бүсээс мал, амьтан, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээвэрлэсэн вагон, чингэлэгт урьдчилсан цэвэрлэгээ хийгээд угаалгын бодис бүхий 60–700С халуун усаар гадна, дотно хана, тааз, шал зэргийг угаана.
13.1.2 Үрэнцэр үүсгэдэггүй нянгаар үүсгэгддэг өвчнөөр тайван бус нутаг, аж ахуйгаас мал, амьтан, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэсэн вагон, чингэлэгт урьдчилсан цэвэрлэгээ хийж 60–700С халуун усаар угаагаад 2%-ийн идэвхт хлор агуулсан хлорын уусмалаар гадна, дотно хана, тааз, шал зэргийг халдваргүйжүүлнэ. Вагон, чингэлгийн шавхай, хогийг биотермийн аргаар халдваргүйжүүлж болно.
13.1.3 Үрэнцэр үүсгэдэг нянгаар ( боом г.м ) үүсгэгддэг өвчнөөр тайван бус нутаг, аж ахуйгаас бэлтгэсэн мал, амьтан, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээвэрлэсэн вагон, чингэлэгт урьдчилсан цэвэрлэгээ хийхийн өмнө халдваргүйжүүлэх уусмалаар шүршиж дараа нь цэвэрлэж угаах ба угааснаас хойш 3 цагийн зайтай халдваргүйжүүлэх уусмалаар 2 удаа гадна, дотно хана, тааз, шал зэргийг шүршиж халдваргүйжүүлнэ. Вагон, чингэлгийн шавхай, хогийг шатааж халдваргүйжүүлнэ.
13.2 Мал, амьтан, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн ачиж тээвэрлэсэн вагон, чингэлэг халдваргүйжүүлэх байгууламжийг тусгай зам дээр байгуулна.
13.3 Мал, амьтан ачиж тээвэрлэхийн өмнө урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлт хийнэ.
14. Бууц халдваргүйжүүлэх
14.1 Малын өтөг бууцыг энэ зааврын “Халдваргүйжүүлэлт хийх арга” хэсгийн 7.1.5–д бичсний дагуу биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
14.2 Үйлдвэржсэн мал аж ахуйн томоохон байр нь мал, амьтны тэжээлийн үлдэгдэл, баас, шээс шавхайг халдваргүйжүүлэх тусгайлан тоноглогдсон байгууламжтай байх ба тухайн төхөөрөмжийг зааврын дагуу ажиллуулна.
14.3 Өтөг бууцыг шатааж устгах бол тусгай талбайд хамарлаж нуруулдаад галын аюулгүй ажиллагааны нөхцлийг хангасны үндсэн дээр гүйцэтгэнэ.
15. Газрын хөрс халдваргүйжүүлэх
15.1 Газрын хөрсийг халдваргүйжүүлэхэд 5% ийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 4%-ийн формальдегид, 10%-ийн идэмхий натрийн уусмалыг нэг м2 талбайд 10 л орохоор тооцож хэрэглэнэ.
15.2 Үрэнцэр үүсгэдэг үүсгэгчээр үүсгэгддэг өвчнөөр өвчилсөн юм уу үхсэн мал, амьтан байсан газрын хөрсийг дээрх уусмалуудаар шүршээд хөрсийг 20–25 см зузаантай хуулж аваад хуурай хлорт бэлдмэлтэй хольж 2 м гүн нүхэнд хийж булна. Зөөх боломжгүй бол хуулсан хөрсөө 3:1 харьцаагаар 25 % – иас дээш идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүдтэй хольж усаар чийглэж өгнө.
15.3 Үрэнцэр үүсгэдэггүй бичил биетнээр үүсгэгддэг өвчний үед газрын хөрсийг дээрх уусмалуудаар шүршинэ.
16. Арьс шир, ноос, эвэр туурайг халдваргүйжүүлэх
16.1 Боом, ям, хулгана яр, дуут хавдар, зогсоо, үхрийн мялзан, шүлхий зэрэг өвчний үед арьс, шир, үс ноос, эвэр туурайг авч ашиглахыг хориглох бөгөөд шууд устгана. Боом өвчний асколийн тундасжих урвалын шинжилгээгээр эерэг урвалтай гарсан арьс, ширийг устгана.
16.2 Үс, ноосыг халдваргүйжүүлэхдээ доорх аргыг хэрэглэх ба дараах үе шаттай хийгдэх бөгөөд шат бүр нь 40.50С-д 10 минут үргэлжилнэ.
1-р шат содын 0.25-0.3 %-ийн уусмалаар угаах ;
2-р шат савангийн уусмалаар угаах ;
3-р шат формальдегидын 2 %-ийн уусмалаар 2 дахин угаах ;
4-р шат усаар зайлах ;
Халдваргүйжүүлсэн үс, ноосыг халуун агаараар хатаагаад боож баглана.
16.3 Үс, ноосыг параформалины камерт утах аргаар халдваргүйжүүлж болно. Ноосыг 5 см-ээс илүүгүй зузаантайгаар торон дээр зулж 1 цаг 30 минут утаж халдваргүйжүүлнэ.
16.4 Арьс, ширийг формальдегидын 5 %-ийн уусмалд нэг, нэгээр хийж 10 цаг байлгаж халдваргүйжүүлнэ.
16.5 Яс, эвэр, туурайг халдваргүйжүүлэхэд 5 %-иас дээш идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлийн уусмалыг хэрэглэх бөгөөд 1 кг-т 4 л уусмал орохоор тооцно.
16.5.1 Халдваргүйжүүлэх уусмал нь яснаас дээш 10 см дээр төвшинд байх ба уусмалын хэм 150С-ээс дээш байна.
16.6 Ноосыг усны уураар халдваргүйжүүлэхдээ халаах төхөөрөмж бүхий зориулалтын өрөөнд ноосыг шуудайд чихэлгүй хийж хооронд нь зайтай өрж нэг м3 талбайд 50 кг-аас ихгүйгээр байрлуулна. Өрөөний дотор хэм 111-1120С болоход халдваргүйжүүлэлт эхэлж 1.5 цаг үргэлжилнэ.
16.7 Ноосыг формальдегидын 2,5 %-ийн уусмалаар шүршиж норгоод 10 цагийн турш халдваргүйжүүлнэ. 1 кг ноосонд 6 литр уусмал оногдохоор тооцно.
16.8 Арьсыг нойтноор нь 10 %-ийн хоолны давс бүхий 18-200С уусмалд 12 цаг байлгаад хатаах юм уу 7,5%-ийн хөнгөн цагааны квасц, 92,5%-ийн хоолны давсны холимог бэлтгэж 1 кг арьсанд 350 г–аар тооцож нойтон арьсан дээрээ цацаж 100 С –ээс доошгүй халуунд үелүүлэн хурааж 3 хоног байлгана.
17. Малын гаралтай түүхий эд бэлтгэх, хадгалах, боловсруулах үйлдвэрийн газрын байрыг халдваргүйжүүлэх
17.1 Малын гаралтай түүхий эд бэлтгэх, хадгалах, боловсруулах үйлдвэрийн газрын байранд урьдчилан сэргийлэх болон зориудын халдваргүйжүүлэлт хийнэ.
17.2 Ажиллагааны явцад халдвартай түүхий эд илрэх юм уу ажиллагсдаас өвчилсөн тохиолдолд зориудын халдваргүйжүүлэлт хийнэ.
17.3 Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг тодорхой хугацаанд төлөвлөгөөтэйгээр хийж гүйцэтгэх бөгөөд жилд 2–оос доошгүй удаа үйлдвэрийн ачаалал бага юм уу засвар хийж байгаа, сул зогсолттой үед хийнэ.
17.4 Халдваргүйжүүлэлтийн бодис, аргыг тухайн үйлдвэрийн ажиллагааны онцлогоос хамааруулан сонгоно.
17.5 Халдваргүйжүүлэлтийн өмнө урьдчилсан цэвэрлэгээг сайтар хийж тоос шороо, түүхий эд, бүтээгдэхүүний үлдэгдлийг цэвэрлэсэн байна.
17.6 Үйлдвэрийн төмөр тоног хэрэгслийг зэврэхээс сэргийлж халдваргүйжүүлэх бодисын сонголтонд анхаарна.
17.7 Малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр нь түүхий эд халдваргүйжүүлэх зориулалтын тусгай байгууламжтай байна.
17.8 Урьдчилсан цэвэрлэгээ болон халдваргүйжүүлэлтийг шал, хана, тоног төхөөрөмж , тааз, хаалга, цонх дахиад шал гэсэн дарааллаар гүйцэтгэнэ.
17.9 Хүнсний захын байранд урьдчилсан цэвэрлэгээг өдөр бүр хийж халуун усаар угааж цус, өөх, тос, шороо бусад бохирдлыг бүрэн цэвэрлэх ба урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг 14-30 хоногт нэг удаа хийнэ.
17.9.1 Үрэнцэр үүсгэдэггүй нянгийн үед идэмхий натрийн 4 %-ийн халуун уусмалаар нэг удаа, үрэнцэр үүсгэдэг нянгийн үед 10 %-ийн уусмалаар 1 цагийн зайтай 3 удаа шүршинэ. Халдваргүйжүүлэх 1 м2 талбайд 1 литр уусмал оногдохоор тооцно. Халдваргүйжүүлэх уусмалыг маш жижиг дусал үүсгэж шүршинэ.
17.9.2 Халдваргүйжүүлэлтийн хугацаа дууссны дараа халдваргүйжүүлэх бодисын үнэр, үлдэгдэл бүрэн арилтал халуун усаар угаана.
17.10 Мах, сүү тээвэрлэсэн автотээврийн хэрэгслийн бүтээгдэхүүний үлдэгдлээс цэвэрлэж халуун усаар угааж 2%-ийн идэмхий натри, 2%-ийн идэвхт хлор агуулсан хлорт бэлдмэлүүдийн аль нэгээр халдваргүйжүүлнэ.
17.11 Сүүний сав суулгыг өдөр бүр угаалгын бодис ашиглан угааж цэвэрлэсний дараа халдваргүйжүүлнэ. Угаахад зэврүүлдэггүй бодисыг хэрэглэнэ.
17.11.1 Сүүний савыг угаасны дараа уураар юм уу халдваргүйжүүлэх уусмалд дүрж халдваргүйжүүлнэ.
17.11.2 Халдваргүйжүүлсний дараа цэвэр бүлээн усаар угааж зайлан халдваргүйжүүлэх бодисын үлдэгдлийг бүрэн арилгана.
17.12 Хөргөгчийг мөөгөнцрөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ачаалал багатай үед нь 2–оос доошгүй удаа халдваргүйжүүлнэ. Хөргөгчид мөөгөнцөр илэрсэн үед зориудын халдваргүйжүүлэлт хийнэ.
18. Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийн газрын байрыг халдваргүйжүүлэх
18.1 Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийн байрыг халдваргүйжүүлэхэд хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үйлдвэрт хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрсөн, бүтээгдэхүүний чанарт нөлөөлөхгүй, найдвартай, хоргүй, элдэв үнэргүй бодис, бэлдмэл сонгож ашиглана.
18.2 Эдгээр үйлдвэрийн онцлог нь цус, өөх тос, баас зэрэг органик зүйлсээр бохирдсон байдаг учир урьдчилсан цэвэрлэгээг маш сайн хийнэ.
18.3 Мал нядлах, мах боловсруулах үйлдвэрийн байранд урьдчилан сэргийлэх болон зориудын халдваргүйжүүлэлт хийнэ.
18.4 Ажиллагааны явцад халдвартай, өвчилсөн мал, амьтан юм уу эмгэг хувиралттай гулууз, дотор эрхтэн илрэх, ажиллагсдаас өвчилсөн тохиолдолд зориудын халдваргүйжүүлэлт хийнэ.
18.5 Урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг тодорхой хугацаанд төлөвлөгөөтэйгээр хийж гүйцэтгэх бөгөөд жилд 2–оос доошгүй удаа үйлдвэрийн ачаалал бага юм уу засвар хийж байгаа, сул зогсолттой үед хийнэ.
18.6 Мал бэлтгэлийн хашаа, нядлагааны өмнөх сойлтын хашааг өдөр бүр цэвэрлэж халдваргүйжүүлнэ.
18.7 Мал нядлах цех, түүний шат, гудам зэргийг нядлагааны ажил дууссны дараа цэвэрлэж халдваргүйжүүлнэ.
18.8 Мал нядлагаа болон бусад дамжлага, техник хэрэгсэл, цус урсах болон дамжуулах хоолойг эхлээд хүйтэн усаар дараа нь халуун усаар угааж цэвэрлээд халдваргүйжүүлнэ.
18.9 Нядлагааны цехэд өвчтэй мал нядлагдсан бол нядласан газраас эхлэн бүх ажиллагаа явагдаж дууссан цэг хүртэлх дараалалаар халдваргүйжүүлнэ.
18.10 Халдваргүйжүүлэлтийн хугацаа дууссны дараа халдваргүйжүүлэх бодисын үнэр, үлдэгдэл бүрэн арилтал халуун усаар угаана.
19. Малын тоног, хэрэгсэл, ажлын багаж халдваргүйжүүлэх
19.1 Төмөр тоног хэрэгсэл, ажлын багажийг гал юм уу галын дөлөнд халааж эсвэл буцалсан усанд 30–аас доошгүй минутын хугацаагаар дотор нь дүрж халдваргүйжүүлнэ.
19.2 Модон эдлэлийн бохирдсон хэсгийг цэвэрлээд дараа нь 5%-ийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд юм уу формалины 2–4%-ийн уусмалаар шүршиж халдваргүйжүүлнэ.
19.3 Эмээлийн гөлөм дэвс, хом бамбай, хазаар, ногт, чөдөр, сур бугуйл зэргийг халдваргүйжүүлэх уусмалаар арчина.
19.4 Нэмнээ, элгэвч зэрэг хөвөн, даавуу эдлэлийн формальдегидын уусмалаар шүрших юм уу уураар утаж халдваргүйжүүлнэ.
20. Өвчнөөр үхсэн малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх
20.1 Өвчнөөр үхсэн мал, амьтны хүүрийг ялзарч муудах, хөлдөх, нохой, шувуу идэхээс хамгаалах ба мал үхсэн тухай албан ёсоор харъяалсан баг, малын эмч нарт мэдэгдэнэ.
20.2 Малчин өрх болон мал бүхий аж ахуйн нэгж бүр үхсэн малын хүүр хадгалах, устгах зориулалтын нүхтэй байна. Энэ нүх нь малын хашаа, хороо, малын байрнаас 100–аас доошгүй метрийн зайд үерийн усанд автагдахааргүй өндөрлөг газарт байрласан тагтай, хашаа хамгаалалттай байна.
20.3 Өвчнөөр үхсэн мал, амьтны хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэхдээ улсын мал эмнэлгийн эмийн бүртгэлд бүртгэгдсэн, тухайн өвчний үүсгэгчид сайн үйлчлэх халдваргүйжүүлэх бодисыг сонгож хэрэглэнэ.
20.3.1 Хүүрийн гадна талыг сайтар нортол шүршихийн дээр хүүр байсан газрын хөрсийг энэ зааврын 15 дугаар зүйлд заасны дагуу халдваргүйжүүлнэ.
20.3.2 Хүүр сэг, зэмийг зөөх, устгахад хэрэглэсэн багаж хэрэгслийг урьдчилан цэвэрлээд халдваргүйжүүлэх уусмалаар шүршиж халдваргүйжүүлнэ.
20.3.3 Хүүр сэг, зэмийг зөөвөрлөх бол тусгайлан бэлтгэсэн тээврийн хэрэгслийг ашиглана.
20.3.4 Ямар нэгэн халдварт өвчнөөр нэг дор олноор үхсэн юм уу зориуд устгасан тохиолдолд устгалын нэг цэгт булшилж халдваргүйжүүлнэ.
20.3.5 Өвчнөөр үхсэн мал амьтны хүүр, сэг, зэмийг зөөх, халдваргүйжүүлэхэд ажиллаж буй хүмүүс хамгаалалтын хэрэгслээр бүрэн хангагдсан байх ба ажил дууссны дараа хамгаалах хэрэгслийг халдваргүйжүүлэх юм уу устгана.
21. Мал, амьтны халдварт өвчний үед хийх халдваргүйжүүлэлт
21.1 Боом
21.1.1 Өвчтэй мал амьтан ялган тусгаарласан хашаа, байр, тоног хэрэгслийг өдөр бүр цэвэрлэж халдваргүйжүүлнэ.
21.1.2 Боомын сэжигтэй үхсэн мал, амьтны хүүрийг задлахыг хатуу хориглоно.
21.1.3 Боомоор үхсэн мал, амьтны хүүрийг булах нүх ухахдаа ус тогтохгүй, үерийн ус буухгүй, өндөрлөг газрыг сонгох ба нүхний гүн 2.5–3 метр байна. Нүхний ёроолд 25-28 %-иас дээш идэвхт хлор бүхий хлорын шохой эсвэл гипохлорт кальцийг хуурайгаар нь 2–3 см зузаантай дэвсэж чийглэх юм уу формальдегидийн 4–10 %-ийн уусмалаар шүршинэ.
21.1.4 Хүүр байсан газрын хөрсийг энэ зааврын 15.1, 15.2–т заасны дагуу халдваргүйжүүлнэ. Нүхийг шороогоор хөрснөөс 50 см дээш овойлгож булна. Мөн өвчтэй мал, амьтан байсан газрын хөрс, бууцыг халдваргүйжүүлнэ.
21.1.5 Боомоор үхсэн мал, амьтны хүүрийг зөөвөрлөх бол халдвар тараахаас сэргийлж тусгайлан тоноглосон тээврийн хэрэгслээр гүйцэтгэнэ.
21.1.6 Боомоор үхсэн мал, амьтны хүүр булсан газарт "Боомоор үхсэн мал, амьтан булсан" гэсэн пайз хадаж тороор хамгаалалт хийн тухайн газрын нэр, координатын бүртгэл бүхий паспортыг аймгийн мал эмнэлгийн албанд хадгална.
21.1.7 Боомоор үхсэн мал, амьтан булсан газрын ойролцоо газар, шорооны ажил хийхийг хориглоно.
21.1.8 Боомоор үхсэн мал, амьтны хүүрийг чоно, үнэг, хярс, нохой, хэрээ, тас зэрэг амьтан, шувуу задлахаас сэргийлж үхсэн малын хүүрийг формальдегидын өтгөн уусмалаар шүршиж хамгаална. Дулааны улиралд хүүрийг 3–4 хоног задлахгүй байлгавал ялзруулагч нянгуудын үйлчлэлээр хүүрэнд байгаа B. anthracis-ийн ургал хэлбэр бүрэн хайлж задарна.
21.1.9 Боом өвчин гарсан үед мал, амьтны байр, хашаа, хороо, тээврийн хэрэгсэл, өрөө, тасалгааг эхний халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ, эцсийн халдваргүйжүүлэлт гэсэн 3 үе шаттай гүйцэтгэнэ.
21.1.9.1 Эхний халдваргүйжүүлэлтийг хийхдээ нэг м2 талбайд формальдегидын 10 %-ийн уусмал 1–1.5 л байхаар тооцох бөгөөд үйлчлэх хугацаа 2 цаг байх ба халдвар тархахаас сэргийлж хүчтэй даралтаар шүршихгүй.
21.1.9.2 Цэвэрлэгээг халуун усаар (600С–ээс дээш) шүршиж угаах аргаар гүйцэтгэнэ.
21.1.9.3 Эцсийн халдваргүйжүүлэлтийг хийхдээ 1м2 талбайд 0.5 л-ээр тооцож формальдегидын 10%-ийн, устөрөгчийн хэт ислийн 3 %-ийн, глутаральдегидын 0.5 %-ийн, 5 %-иас дээш идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлийн уусмалын аль нэгийг 15–30 минутын завсартайгаар 2 удаа хэрэглэх ба хэрэв 3 %-ийн устөрөгчийн хэт ислийн уусмал хэрэглэж байгаа бол 1 цагийн завсартай 3 удаа халдваргүйжүүлнэ.
21.1.9.4 Формальдегид болон глутаральдегидын уусмалыг 100С-ээс доош хэм бүхий нөхцөлд хэрэглэхийг хориглох ба энэ нөхцөлд хлорт бэлдмэлүүдийг хэрэглэнэ.
21.1.9.5 Хлорт бэлдмэлүүдийг 0–ээс -150С бүхий нөхцөлд 15%-ийн, -200С–ээс доош хүйтэнд 20 %-ийн давсны уусмалд найруулан хэрэглэнэ.
21.1.9.6 Битүү байр, өрөөг халдваргүйжүүлсний дараа хааж битүүлэн 3 цаг болгоод үүд, хаалга, цонхыг нээж сайтар агааржуулна.
21.1.9.7 Автомашин, төмөр замын болон агаарын тээврийн хэрэгсэл, чингэлгийг тусгай бэлтгэсэн талбайд байрлуулсаны дараа дээрх аргаар халдваргүйжүүлнэ.
21.1.9.8 Халдваргүйжүүлэлтийг хорио буулгатал 7 хоног бүр хийх ба орох хаалга юм уу хашааны үүдэнд халдваргүйжүүлэлтийн цэг байгуулж хлорын шохой дэвсэн чийглэсэн байна.
21.1.10Мал, амьтны хэвтэр, бууц, хэрэглэсэн тэжээлийн үлдэгдлийг 4 %-ийн формальдегидын уусмалаар нэвтэртэл нь шүршээд 12 цаг байлгана.
21.1.10.1Боомын үүсгэгчээр бохирдсон мал, амьтны хэвтэр бууцыг биотермийн аргаар халдваргүйжүүлэхийг хориглоно. Зөвхөн шатааж булшлана. Гахай, үхрийн шингэн баас, шивх, шавхайн 1 м3-д 50-100 л формалин (37 %-ийн формальдегидтай) орохоор тооцож нэмээд 4 хоног байлгана. Баас юм уу норсон хэвтэр бууцыг шатаахад хүндрэлтэй учир хуурай сүрэл, үртэс хольж шатаана. Лабораторийн туршилтын үед гарсан туршлагын амьтны хэвтэр, баас, тэжээлийн үлдэгдлийг шатаах юм уу 1210С-д 30 минут автоклавдана.
21.1.11 Боом өвчин гарсан айл өрхийн боом өвчний шинж тэмдэг илэрсэн болон биеийн халуун нэмэгдсэн малаас саасан сүүг эмчилгээний хугацаанд 20 л сүүн дээр 25 % - иас багагүй идэвхт хлор агуулсан хлорын шохой 1 кг–ыг нэмж 6 цаг байлгаад нүхэнд хийж устгана.
21.1.11.1 Голомтод байгаа өвчний шинж тэмдэг илрээгүй бусад малын сүүг вакцинжуулалт явагдснаас хойшхи 3 хоногийн туршид буцалгаж халдваргүйжүүлэх ба хүнсний хэрэгцээнд хэрэглэхийг хориглоно.
21.1.11.2 Саалийн хувин болон бусад хэрэгслийг халдваргүйжүүлэх уусмалаар угааж аюулгүй болгоно.
21.1.11.3 Сүү боловсруулах тоног төхөөрөмж, хэрэгслийг 1.5–2 атм даралтаар 20 мин буюу халдваргүйжүүлэх бэлдмэлийн (устөрөгчийн хэт ислийн 10%, болон хлорамины 4 % - ийн идэвхжүүлсэн уусмал) халуун уусмалаар (60 – 700С) 30 мин үйлчлүүлнэ.
21.1.12 Битүү байр, өрөөг халдваргүйжүүлэх. Байр, өрөө, тасалгааг цэвэрлэлгүйгээр (25-30 м3-д) 4 л усанд 400 мл формалин (37 хувийн формальдегид бүхий) нэмээд 4 цагаас багагүй хугацаагаар буцалгаж ууршуулна. Формалины оронд устөрөгчийн хэт ислийг ашиглаж болно.
21.1.13 Лабораторид гарч болзошгүй осол, алдаанаас сэргийлж хийх халдваргүйжүүлэлт. Гипохлоритын бэлдмэлээс 10 % - ийн идэвхт хлор (100000 ppm) бүхий үндсэн уусмал бэлтгэнэ. Лабораторид үндсэн уусмалаа 10 дахин шингэлж ажлын уусмал (10000 ppm идэвхт хлор бүхий) болгон хэрэглэнэ. Хлорын уусмал нь тогтвор муутай байдаг тул уусмалыг 7 хоног бүр шинэчилнэ. Үндсэн уусмалыг шингэлэхэд 50 %-ийн метанол юм уу этанол хэрэглэвэл үрэнцэр үхүүлэх чанар нэмэгдэнэ.
21.1.13.1 Соруур, нянгийн урхи, бодисын шил зэргийг гипохлоритын ажлын уусмалд хийж хонуулаад автоклавдана.
21.1.13.2 Ажил дуусмагц ширээний тавцанг гипохлоритын ажлын уусмалаар арчина. Модон тавцан нь хлорыг саармагжуулах учир халдваргүйжүүлэхэд хялбар зүйлээр хийсэн байна.
21.1.13.3 Эмгэгт материал, өсгөвөр, цийдмэгээс биоаюулгүйн кабинет, шал, ширээний тавцан, багаж, аппаратанд асгах, дусаах, цалгиах зэрэг осол гарвал даруй гипохлоритын ажлын уусмалд дүрэх буюу арчина.
21.1.13.4 B. anthracis-ийн ургал хэлбэр бүхий өсгөвөр асгасан тохиолдолд халдваргүйжүүлэх бодисын уусмалаар 5 минут үйлчлүүлэх бөгөөд харин үрэнцрийн цийдмэг, бэлдмэл асгасан тохиолдолд 30-60 минут халдваргүйжүүлэх бодисоор үйлчлүүлж битүү байр, өрөөг утах аргаар халдваргүйжүүлэх гэсэн хэсэгт заасны дагуу халдваргүйжүүлнэ. Хэрэглэсэн алчуурыг шатаах буюу автоклавдана.
21.1.13.5 B. anthracis-тай ажиллаж байгаа нөхцөлд урд тал нь битүү халаад өмсөх бөгөөд байхгүй бол хулдаасан хормогч өмсөнө. Хормогч, халаад, цамц, өмд, гутал, оймсон дээр өсгөвөр, цийдмэг асгасан бол даруй тайлж уут эсвэл бюксэнд хийж автоклавдана. Битүү байр, өрөөг утах аргаар халдваргүйжүүлэх гэсэн хэсэгт заасны дагуу халдваргүйжүүлж болно.
21.1.13.6 Эмгэгт материал, өсгөвөр, цийдмэг арьсан дээр дуссан тохиолдолд 5000 ppm идэвхт хлор бүхий гипохлоритын уусмалаар 1 минут арчих буюу дүрээд савантай усаар сайтар угаана.
2.1.13.7 Хэрэв шинжилгээний явцад арьсанд ямар нэгэн гэмтэл авбал цусыг сайтар гоожуулж, их хэмжээний усаар угаагаад нэн даруй эмчид хандаж эмнэлгийн тусламж авна.
24.1.13.8 Өсгөвөр, эмгэгт материал, цийдмэгээс нүдэнд орсон тохиолдолд их хэмжээний усаар сайтар угаана. Нүдээ нухаж болохгүй. Нэн даруй эмчид хандаж эмнэлгийн тусламж авна.
21.1.13.9 Соруурыг амаар сорохыг хатуу хориглоно. Залгисан тохиолдолд 2000 ppm идэвхт хлор бүхий гипохлоритын уусмалаар амаа сайтар зайлаад хэд хэдэн удаа усаар зайлна. Нэн даруй эмчид хандаж эмнэлгийн тусламж авна.
21.1.14 Хувцас, хэрэгсэл, багаж, бусад зүйлсийг халдваргүйжүүлэх. Бохирдсон нэг удаагийн хэрэглээний зүйлийг шатаах юм уу 1210С-д 30 минут автоклавдаж устгана.
21.1.14.1 Дахин ашигладаг зүйлсийг формальдегидын 4 %- ийн уусмалд хонуут байлгаад дараа нь уут, саванд хийж автоклавдана.
21.1.14.2 Автоклавдаж болохгүй зүйлсийг формалин эсвэл бусад халдваргүйжүүлэх уусмалаар угаах буюу буцалгаж халдваргүйжүүлнэ. Мөн формалины (1-3 м3-д 15-50 мл формалиныг /37 хувийн формальдегидтай/ 2-3 дахин усаар шингэлж буцалгана) уураар утаж халдваргүйжүүлж болно.
21.1.15 Усан сан, усыг халдваргүйжүүлэх. Энэ зорилгоор бага зэргийн усан санд хлорт бэлдмэлүүдийг 1 л усанд 200 мг хлор байхаар тооцож нэмж 12 цаг халдваргүйжүүлнэ.
21.1.15.1 Урсгал усыг халдваргүйжүүлэхэд хийн байдалтай хлорыг 1 л–т 2000 мг–аар тооцож ашиглана.
21.1.16 Боом өвчнөөр үхсэн мал, амьтны болон асколын шинжилгээгээр эерэг урвалтай гарсан, боомын үүсгэгч агуулсан үс, ноос, арьс, шир, яс, эвэр, туурайг шууд шатааж устгана.
21.1.16.1 Өвчний сэжигтэй үс, ноос, арьс, шир, яс, эвэр, туурайг энэ зааврын 16–д заасны дагуу халдваргүйжүүлнэ.
21.2 Дуут хавдар, брадзот
21.2.1 Боом өвчний үед хэрэгжүүлдэг халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг гүйцэтгэнэ.
21.3 Сүрьеэ, иж сүрьеэ
21.3.1 Сүрьеэ, иж сүрьеэгээр тайван бус аж ахуйн нэгж, айл өрхийн мал, амьтны хашаа, байрыг өвчин илэрсэн эсэхийг харгалзахгүйгээр 3 сар тутамд 5% - ийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 1 хувийн глутаральдегидын, 3% - ийн формальдегидийн уусмалаар нэг цагийн зайтайгаар 3 удаа шүршиж халдваргүйжүүлнэ.
21.3.2 Өвчтэй мал амьтан ялган тусгаарласан хашаа, байр, тоног хэрэгслийг өдөр бүр цэвэрлэж халдваргүйжүүлнэ.
21.3.3 Сүрьеэтэй мал, амьтны бууц, баасыг химийн болон биотермийн аргаар халдваргүйжүүлнэ. Биотермийн аргаар 2–3 сарын хугацаатай халдваргүйжүүлнэ.
21.3.4 Газрын хөрсийг энэ зааврын 15–д, тоног хэрэгслийг 19–д заасны дагуу халдваргүйжүүлнэ.
21.3.5 Сүрьеэгийн үед саалийн сав суулгыг 2-5%-ийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлэх ба халдваргүйжүүлсний дараа усаар сайтар зайлж угаана.
21.3.6 Сүрьеэгээр тайван бус аж ахуй, айл өрхийн үнээний сүү, цөцгийг заавал буцалгаж хөөрүүлэх юм уу пастеризаци хийсний дараа хүнсэнд хэрэглэнэ.
21.4 Цусан халдвар
21.4.1 Цусан халдвар өвчин гарсан аж ахуйн нэгж айл өрхийн мал, амьтны хашаа, байрыг 1% - ийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 0.5% - ийн формальдегидийн уусмалаар шүршиж халдваргүйжүүлнэ. Мөн мананцаржуулах, утах аргыг хэрэглэж болно.
21.4.2 Өвчтэй мал амьтан ялган тусгаарласан хашаа, байр, тоног хэрэгслийг өдөр бүр цэвэрлэж халдваргүйжүүлнэ.
21.4.3 Цусан халдвар өвчнөөр өвчилсөн мал, амьтны бууц, баасыг химийн болон биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
21.4.4 Газрын хөрсийг энэ зааврын 15–д, тоног хэрэгслийг 19–д заасны дагуу халдваргүйжүүлнэ.
21.5 Дотрын халдварт хордлого
21.5.1 Дотрын халдварт хордлого өвчин гарсан аж ахуйн нэгж, айл өрхийн малын хашаа, байрыг 5% - ийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 3%-ийн формальдегидийн уусмалаар 1 цагийн зайтай 2 удаа шүршиж халдваргүйжүүлнэ. Хязгаарлалт буутал 15 хоног тутамд халдваргүйжүүлнэ.
21.5.2 Өвчтэй мал амьтан ялган тусгаарласан хашаа, байр, тоног хэрэгслийг өдөр бүр цэвэрлэж халдваргүйжүүлнэ.
21.5.3 ДХХ өвчнөөр өвчилсөн малын бууц, баасыг химийн болон биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
21.5.4 Газрын хөрсийг энэ зааврын 15–д, тоног хэрэгслийг 19–д заасны дагуу халдваргүйжүүлнэ.
21.6 Ям
21.6.1 Ям өвчин гарсан айл өрх, аж ахуйн нэгж, фермийн хашаа саравч, байр, тоног хэрэгслийг 3%-ийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 4%-ийн идэмхий натрийн халуун уусмалын аль нэгээр өдөр бүр 5–7 хоногийн турш халдваргүйжүүлнэ.
21.6.2 Өвчтэй адуу ялган тусгаарласан, байсан хашаа, байр, тоног хэрэгслийг хязгаарлалтын дэглэм буулгатал өдөр бүр цэвэрлэж халдваргүйжүүлнэ.
21.6.3 Газрын хөрсийг энэ зааврын 15–д, тоног хэрэгслийг 19–д заасны дагуу халдваргүйжүүлнэ.
21.6.4 Ямтай адууны хомоол, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах юм уу химийн бодисоор халдваргүйжүүлнэ.
21.7 Бруцеллёз
21.7.1 Бруцеллёз гарсан айл өрх, аж ахуйн нэгж, фермийн хашаа саравч, байр, тоног хэрэгсэлийн халдваргүйжүүлэлтэнд 2 хувийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 2%-ийн идэмхий натрийн халуун уусмал, формальдегидын 2%-ийн, глутаральдегидын 0.5%-ийн уусмал зэргийг хэрэглэнэ.
21.7.2 Ялангуяа малын төллөх үед баас, шээс, буртгаар бохирлогдсон зүйлсийг цэвэрлэж халдваргүйжүүлэхэд онцгой анхаарна.
21.7.3 Бруцеллёзтой малын бууц, баасыг химийн болон биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
21.7.4 Хээл хаясан малын зулбадас, хаг, буртгийг тусгай нүхэнд хийж халдваргүйжүүлнэ.
21.7.5 Мал төллөлтийн үед малчид, төлчдийн хувийн ариун цэврийг сахих арга хэмжээг онцгой анхаарч гарыг повидон йод, хлорамины уусмалаар халдваргүйжүүлнэ.
21.7.6 Бруцеллёзтой малын сүү, цөцгийг заавал буцалгаж хөөрүүлэх юм уу пастеризаци хийсний дараа хүнсэнд хэрэглэнэ.
21.7.7 Саалийн сав суулгыг 2-5%-ийн хлорамины уусмалаар халдваргүйжүүлэх ба халдваргүйжүүлсний дараа усаар сайтар зайлж угаана.
21.8 Иж балнад, колибактериоз, энтеробактериоз
21.8.1 Урьдчилан сэргийлэх болон зориудын халдваргүйжүүлэлтэнд 1 %-ийн глутаральдегид, 2%-ийн формальдегид болон идэмхий натри, кальцижуулсан содын уусмал, 3%-ийн идэвхит хлор агуулсан хлорт бэлдмэлүүд 2 хувийн устөрөгчийн хэт исэл хэрэглэнэ. Халдваргүйжүүлэх хугацаа 3-аас доошгүй цаг байна.
21.8.2 Мал, амьтны байр, хэвтэр, нядлагааны газар , хашаа хороо, тэжээл, усны онгоц, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мал, амьтан зөөвөрлөж тээвэрлэх хэрэгсэл, түүхий эд хадгалдаг байр,мал, амьтантай шууд ба шууд бус харьцдаг хүмүүсийн гутал, хувцас зэргийг 2%-ийн идэвхит хлор агуулсан хлорт бэлдмэлүүд, 2%-ийн формалины болон 0.3–0.5%-ийн глутаральдегидын уусмал, 4%-ийн идэмхий натрийн халуун уусмал, повидон йодын уусмал зэргийг ашиглан халдваргүйжүүлнэ.
Сав суулгыг 0.1% - ийн хлорт бэлдмэлээр халдваргүйжүүлээд халуун усаар сайтан угаана.
21.8.3 Гахай, үхрийн байрны шал, ус, тэжээлийн онгоц, ханын доод хэсэг, хэвтэр хоорондын тусгаарлагчаас эхлэн халдваргүйжүүлэх бөгөөд халдваргүйжүүлсэн байрыг 3 цаг хаана. Битүү байрыг халдваргүйжүүлэхэд мананцаржуулах ба утах аргыг хэрэглэж болно.
21.8.4 Өвчтэй мал амьтан ялган тусгаарласан хашаа, байр, тоног хэрэгслийг өдөр бүр цэвэрлэж халдваргүйжүүлнэ.
21.8.5 Өвчилсөн малын бууц, баасыг химийн болон биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
21.8.6 Газрын хөрсийг энэ зааврын 15–д, тоног хэрэгслийг 19–д заасны дагуу халдваргүйжүүлнэ.
21.9 Листериоз
21.9.1 Листериоз гарсан айл өрх, аж ахуйн нэгж, фермийн хашаа саравч, байр, тоног хэрэгслийн халдваргүйжүүлэлтэнд 2 хувийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 2%-ийн идэмхий натрийн халуун уусмал, формальдегидын 2%-ийн уусмалыг хэрэглэх бөгөөд 4 цаг үйлчлүүлнэ.
21.9.2 Битүү байранд мананцаржуулах болон утах аргыг хэрэглэнэ.
21.9.3 Өвчилсөн малын бууц, баасыг химийн болон биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
21.9.4 Хээл хаясан малын зулбадас, хаг, буртгийг тусгай нүхэнд хийж халдваргүйжүүлнэ.
21.9.5 Газрын хөрсийг энэ зааврын 15–д, тоног хэрэгслийг 19–д заасны дагуу халдваргүйжүүлнэ.
21.9.6 Мал, амьтны байр, тэжээлийн агуулах зэрэгт мэрэгчгүйжүүлэх арга хэмжээ авна.
21.10 Цахлай
21.10.1 2%-ийн идэмхий натрийн халуун уусмал, формальдегидын 2%-ийн шүлтлэг уусмалаар нэг цагийн зайтайгаар 2 удаа шүршиж халдваргүйжүүлнэ.
21.10.2 Малчдын хувийн ариун цэврийг сахих арга хэмжээг онцгой анхаарч гарыг повидон йод, хлорамины уусмалаар халдваргүйжүүлнэ.
21.11 Некробактериоз
21.11.1 Некробактериоз өвчин гарсан тохиолдолд малдаа үзлэг тогтмол хийж суурийн бүх хонийг формалины 10%-ийн уусмалын хөл ваннанд 5-7 хоног оруулж бэлчээрт гаргаж байх,
21.11.2 Эмчилгээ авах найдваргүй болсон малыг нядлаж гэмтэлтэй эрхтнүүдийг устган, гулуузыг халуун боловсруулалт хийсний дараа ашиглах
21.11.3 Үхсэн малын сэг зэмийг устгаж булж шатаана.
21.11.4 Өвчтэй мал байсан хашаа хороо, бууцыг сайтар цэвэрлэж шохойн уусмал, 4-5%-ийн идэмхий натри, 2 %-ийн формальдегидын уусмал 2 хувийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, зэргээр халдваргүйжүүлнэ.
21.11.5 Өвчилсөн малын бууц, баасыг химийн болон биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
21.12 Ёлом
21.12.1 Ёлом гарсан айл өрх, аж ахуйн нэгж, фермийн хашаа саравч, байр, тоног хэрэгслийн халдваргүйжүүлэлтэнд 3 хувийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 2%-ийн идэмхий натрийн халуун уусмал, формальдегидын 0.5 %-ийн уусмал зэргийг хэрэглэж 1 цаг үйлчлүүлэн халдваргүйжүүлнэ. Мөн мананцаржуулах, утах аргыг хэрэглэж болно.
21.12.2 Өвчилсөн малын бууц, баасыг химийн болон биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
21.13 Гахайн Глессерын өвчин, актинобацеллёз
21.13.1 Эдгээр өвчин гарсан тохиолдолд шинэ сүрэг бүрдүүлэхийг ашигтайд тооцох ба өвчтэй гахай байсан байр, хашааг 2 хувийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 2 % - ийн формальдегидын уусмалаар 1 цагийн зайтайгаар 2 удаа шүршиж халдваргүйжүүлнэ. Мөн мананцаржуулах аргыг хэрэглэж болно.
21.13.2 Өвчилсөн гахайн баасыг химийн болон биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
21.14 Кампилобактериоз
21.14.1 Кампилобактериоз гарсан айл өрх, аж ахуйн нэгж, фермийн хашаа саравч, байр, тоног хэрэгслийн халдваргүйжүүлэлтэнд 2 хувийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 2%-ийн идэмхий натрийн халуун уусмал, формальдегидын 2%-ийн, глутаральдегидын 0.5%-ийн уусмал зэргийг хэрэглэж 1 цаг үйлчлүүлнэ.
21.14.2 Ялангуяа мал төллөх үед баас, шээс, буртгаар бохирлогдсон зүйлсийг цэвэрлэж халдваргүйжүүлэхэд онцгой анхаарна.
21.14.3 Өвчтэй малын бууц, баасыг химийн болон биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
21.14.4 Хээл хаясан малын зулбадас, хаг, буртгийг тусгай нүхэнд хийж халдваргүйжүүлнэ.
21.15 Үхрийн цээж
21.15.1 Ил шинж тэмдэгтэй болон урвалаар эерэг урвалтай бүх үхрийг нядлах бөгөөд эмгэг өөрчлөлттэй дотор эрхтэн, гулуузын хэсгийг булж юм уу шатааж устгана.
21.15.2 Үхрийн цээж өвчин гарсан айл өрх, аж ахуйн нэгж, фермийн хашаа саравч, байр, тоног хэрэгсэл, мал нядлагааны газрын халдваргүйжүүлэлтэнд 2 хувийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 2%-ийн идэмхий натрийн халуун уусмал, формальдегидын 2%-ийн уусмал зэргийг хэрэглэж 1 цаг үйлчлүүлэн халдваргүйжүүлнэ.
21.15.3 Өвчтэй малын бууц, баасыг химийн болон биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
21.16 Лейкоз
21.16.1 Лейкоз гарсан айл өрх, аж ахуйн нэгж, фермийн хашаа саравч, байр, тоног хэрэгслийн халдваргүйжүүлэлтэнд 2 хувийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 2%-ийн идэмхий натрийн халуун уусмал, формальдегидын 2%-ийн уусмал зэргийг хэрэглэж 1 цаг үйлчлүүлэн халдваргүйжүүлнэ.
21.16.2 Өвчтэй малын бууц, баасыг химийн болон биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
21.17 Хонины энзоот зулбалт
21.17.1 Хонины энзоот зулбах өвчин гарсан айл өрх, аж ахуйн нэгж, фермийн хашаа саравч, байр, тоног хэрэгслийн халдваргүйжүүлэлтэнд 2 хувийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 2%-ийн идэмхий натрийн халуун уусмал, формальдегидын 2%-ийн уусмал зэргийг хэрэглэж 1 цаг үйлчлүүлэн халдваргүйжүүлнэ.
21.17.2 Өвчтэй малын бууц, баасыг химийн болон биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
21.18 Стрептококкын халдвар
21.18.1 Стрептококкын халдвар гарсан айл өрх, аж ахуйн нэгж, фермийн хашаа саравч, байр, тоног хэрэгслийн халдваргүйжүүлэлтэнд 3 хувийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 2 %-ийн идэмхий натрийн халуун уусмал, формальдегидын 2%-ийн уусмал зэргийг хэрэглэж 3 цаг үйлчлүүлэн халдваргүйжүүлнэ.
21.18.2 Өвчтэй малын бууц, баасыг химийн болон биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
21.19 Хорт салст халуурал
21.19.1 Хорт салст халуурал гарсан айл өрх, аж ахуйн нэгж, фермийн хашаа саравч, байр, тоног хэрэгсэл, өвчтэй мал байсан байр, хашааг 4 хувийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 2 % - ийн идэмхий натрийн халуун уусмалаар 1 цагийн зайтайгаар 2 удаа шүршиж халдваргүйжүүлнэ.
21.19.2 Өвчилсөн малын бууц, баасыг химийн болон биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
21. 20 Адууны томуу
21.20.1 Адууны томуу өвчин гарсан үед түүний үүсгэгчээр бохирлогдсон хашаа байр, газар нутаг, хэвтэр бууц, хэрэглэж байсан тоног хэрэгсэл, түүхий эд, бүтээгдэхүүн, хог хаягдал, тэнд ажиллагсдын хувцсыг халдвар дамжуулах эрсдлээс бүрэн сэргийлж аюулгүй болгоно.
21.20.2 Адууны жүчээ, түүний хана, шал, цонх, хаалга зэргийг 1–2%-ийн кальцжуулсан содын халуун уусмалаар сойздож угааж дараа хана таазыг 2%-ийн формальдегидын уусмал, 2%-ийн идэвхит хлор агуулсан хлорт бэлдмэлүүдээр шүршиж халдваргүйжүүлнэ.
21.20.3 Нядалсан адууны арьс ширийг давслан, гадна хэсгийг нь халдваргүйжүүлэх уусмалаар шүршиж 14 хоногийн дараа зах зээлд нийлүүлнэ.
21.20.4 Өвчтэй адуу ялган тусгаарласан, байсан хашаа, байр, тоног хэрэгслийг хязгаарлалтын дэглэм буутал өдөр бүр цэвэрлэж халдваргүйжүүлнэ.
21.20.5 Газрын хөрсийг энэ зааврын 15–д, тоног хэрэгслийг 19–д заасны дагуу халдваргүйжүүлнэ.
21.20.6 Адууны хомоол, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах юм уу химийн бодисоор халдваргүйжүүлнэ.
21.21 Үхрийн ринотрахеит
21.21.1 Өвчтэй малын хашаа, байр, уяа, зогсоол, хэвтэр, бууц тоног хэрэгсэл, услуур тэжээлийн онгоц зэргийг 2%-ийн натрийн шүлт, 1%-ийн формальдегидын уусмал, 1.5–2%-ийн идэвхт хлор бүхий хлорын бэлдмэлүүдээр шүршиж халдваргүйжүүлэн 3 цаг үйлчлүүлнэ. Малын битүү байрыг формалины уураар утаж болно.
21.21.2 Сүүг пастеризаци хийж хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрнө.
21.21.3 Малын хэвтэр, бууц, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах юм уу химийн бодисоор халдваргүйжүүлнэ.
21.21.4 Арьс ширийг шаардлагатай гэж үзвэл 3-5%-ийн давсны уусмалд дүрж 24 цаг байлгана.
21.22 Шувууны халдварт өвчнүүд
21.22.1 Шувууны ньюкасль, гамборогийн өвчин, ларинготрахейт зэрэг өвчин гарсан аж ахуйд байр, хэвтрийг 3-4%-ийн формальдегид, мөн 3%-ийн устөрөгчийн хэт исэл 100 мл/м3-ээр тус тус бодож халдваргүйжүүлэх ба байрыг сүүний хүчлийн уураар 10-20 мл/м3-ээр бодож халдваргүйжүүлнэ. Шувууны тоног хэрэгсэл, машин тоног төхөөрөмжийг 3%-ийн идэмхий шүлтийн халуун уусмал хэрэглэхээс гадна формальдегидийн уураар утна.
21.22.2 Сүүлчийн өвчтэй шувууг нядалснаас хойш 2 сарын дараа хязгаарлалтыг буулгах ба энэ хугацаанд эцсийн халдваргүйжүүлэлтийг зааврын дагуу хийсэн байна.
21.22.3 Шувууны байранд эцсийн халдваргүйжүүлэлтэнд формалиныг мананцар хэлбэрээр хэрэглэвэл илүү үр дүнтэй. Шувууны байранд байгаа тоног хэрэгсэл, багаж төхөөрөмжийг формальдегидийн 3%-ийн уусмалаар ариутгах буюу утаж халдваргүйжүүлнэ.
21.23 Гахайн сонгомол мялзан
21.23.1Гахайнмялзан өвчин гарсан үед байранд өдөр бүр урьдчилсан цэвэрлэгээ хийж ялгадас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгана.
21.23.2 Халдваргүйжүүлэлтэнд идэмхий натрийн 2%, формальдегидын 2,5%, 2%-ийн идэвхит хлор бүхий хлорт бэлдмэлүүдийн аль нэгээр шүршиж халдваргүйжүүлнэ. Нэг м2 талбайд 0.5-1 литр уусмал зарцуулахаар тооцно.
21.23.3 Өвчтэй гахайтай харьцах хүн нь халдвар хамгааллын тусгай хувцас өмсөх ба гарахдаа тайлна.
21.23.4 Аж ахуйн нэгжийн хашаа байрны үүдэнд халдваргүйжүүлэх цэг ажиллуулна.
21.23.5 Эцсийн халдваргүйжүүлэлтийг өвчтэй гахай байсан байр, хашаа хороог нэг цагийн зайтайгаар хоёр удаа шүршиж халдваргүйжүүлнэ.
21.23.6 Өвчилсөн гахайн баасыг химийн болон биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
21.23.7 Устгасан гахай, хүүр, сэг зэмийг төв суурин газар, бэлчээр, өвөлжөө, төв замаас зайдуу, үерийн усанд автахгүй, өндөрлөг газар юм уу тухайн аж ахуйн нэгжийн хашаанд хүүрийг булах буюу шатааж устгана.
21.23.8 Хэрэглэсэн багаж хэрэгсэл, хүүр байсан газрын хөрсийг 2%-ийн идэвхит хлор бүхий хлорт бэлдмэлүүд, формальдегидын 2%, идэмхий натрийн 2%-ийн халуун уусмалаар шүршиж халдваргүйжүүлнэ.
21.23.9 Төмөр эдлэлийг галаар эсвэл буцалгаж халдваргүйжүүлнэ.
21.23.10 Хүүр тээвэрлэсэн машины тэвш, кабины шал, гишгүүр, дугуй, ердийн хөсөг зэргийг 2% - ийн формальдегидын, 2%-ийн идэвхит хлор бүхий хлорт бэлдмэлүүдээр шүршиж халдваргүйжүүлнэ.
21.23.11 Голомтоос эрүүл хэсэгт авто хэрэгслийг гаргахдаа халдваргүйжүүлэх бөгөөд энэ байр нь тайван ба тайван бус бүс нутгийн зааг дээр тайван бус талд байрлана.
21.24 Адууны халдварт цус багасах өвчин
21.24.1 Адууны халдварт цус багасах өвчнөөр үхсэн адууны хүүр сэг зэм, нядлагдсан адууны эмгэг өөрчлөлт бүхий эрхтнийг шатааж устгах бөгөөд нядлагдсан адууны шир, дэл сүүлийг зааврын дагуу халдваргүйжүүлнэ.
21.24.2 Өвчтэй адууны хүүр, сэг зэм байсан болон нядалгаа хийсэн байр талбай,хашаа хороонд механик цэвэрлэгээ хийж киллса бэлдмэлийн 1:800 –ийн уусмал, 2-3 хувийн идэвхт хлор бүхий хлорын шохойн уусмал, формалины 2 хувийн уусмалын аль нэгээр халдваргүйжүүлнэ.
21.25 Хонь, ямааны цэцэг
21.25.1 Цэцэг өвчин гарсан болон сэжигтэй мал бүхий хот айлын хашаа байранд өдөр бүр механик цэвэрлэгээ хийж бууц, баас, ялгадас, шивх, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгана.
21.25.2 Халдваргүйжүүлэлтэнд 2%-ийн формальдегид, 2%-ийн идэвхит хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 2 %-ийн идэмхий натрийн уусмалын аль нэгээр шүршиж халдваргүйжүүлнэ. Уусмалыг нэг м2 талбайд 0.5-1.0 литр зарцуулахаар тооцож бэлтгэнэ.
21.25.3 Хонь, ямаа олноор өвчилсөн үед халдваргүйжүүлэлтийг 3, өвчлөл, халдварлалт багассан үед 5 хоног тутам хийнэ.
21.25.4 Өвчний хорио цээрийн арга хэмжээг татан буулгахын өмнө эцсийн халдваргүйжүүлэлтийг хорио цээр татан буугдахаас 3 хоногийн өмнө хийнэ. Өвчтэй мал байсан хашаа хороог нэг цагийн зайтай хоёр удаа шүршиж халдваргүйжүүлнэ.
21.25.5 Нядалгааны явцад гулууз мах, дотор эрхтэнд цэцэг өвчний сэжиг бүхий эмгэг хувиралтууд илэрвэл нядалгааг даруй зогсоож дээж авч шинжилгээнд илгээнэ. Шинжилгээгээр цэцэг өвчин болох нь тогтоогдвол эмгэг хувиралт бүхий гулууз мах, дотор эрхтнийг улсын байцаагчийн хяналт доор устгана. Бусад эрүүл гэж үзсэн гулууз мах, дотор эрхтнийг үйлдвэрийн аргаар өндөр хэмд боловсруулж хүнсэнд хэрэглэнэ.
21.25.6 Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг идэвхий натрийн 2%, формальдегидын 4%-ийн уусмалаар шүршиж халдваргүйжүүлнэ.
21.26 Шүлхий
21.26.1 Өвчин гарсан тохиолдолд өвчилсөн малыг эрүүлээс ялган тусгаарласан болон байсан хашаа, саравч, байранд урьдчилсан цэвэрлэгээ хийж идэмхий натрийн 1-2%, содын 4%-ийн, нимбэгийн хүчлийн 0,2%, формальдегидын 1-4%, 2%–ийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүдээр шүршиж халдваргүйжүүлнэ.
21.26.2 Хүйтний улиралд уусмал дээр хоолны давс 10%-иар тооцон нэмж 30 минутын зайтайгаар 2 удаа хийнэ. Нэг м2 талбайд 1 литр уусмал зарцуулахаар тооцож халдваргүйжүүлэлтийг хийнэ.
21.26.3 Хашаа байрны үүдэнд халдваргүйжүүлэх бодис бүхий гишгүүр байрлуулна.
21.26.4 Бууц, малын баас, тэжээлийн үлдэгдэл, дэвсгэр зэргийг овоолж биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
21.26.5 Хувин савыг содын 2-5 %-ийн уусмалаар угааж халуун усаар зайлна.
21.26.6 Хүүр тээвэрлэсэн автомашин, тракторын тэвшний дотор гадна тал, кабины шал, гишгүүр, дугуй, ердийн хөсөг зэргийг формалины 4 %-ийн уусмалаар шүршиж утаж халдваргүйжүүлнэ.
21.26.7 Ноос, ноолуурыг формалины уур ба усны уураар утах, формалины уусмалд хийх аргаар халдваргүйжүүлнэ. Үүнд: Ноос, ноолуурыг камерт төмөр торон дээр 5 см зузаан зулж уураар 1 цаг 30 мин утна. Бага хэмжээний ноос ноолуурыг 2 %-ийн формалины 45о С-ийн халуун уусмалд 10-24 цаг байлгана. Нэг кг ноосонд 6 литр уусмал ногдохоор тооцно. 50 кг хүртэл савлагдсан ноос, хялгасыг 120оС-ийн халуун усны уураар 2 цаг утаж халдваргүйжүүлнэ.
21.27 Галзуу
21.27.1 Галзуу өвчнөөр үхсэн мал, амьтны хүүрийг арьстай нь шатааж устгана.
21.27.2 Галзуу өвчин гарсан үед 4%-ийн формальдегид, идэмхий натрийн 10%-ийн уусмал, нэг мІ талбайд 1 литр зарцуулахаар тооцож халдваргүйжүүлэлт хийнэ.
21.27.2 Өвчтэй мал амьтны баасыг шатаана.
21.27.3 Арчилгаа маллагааны хэрэгслийг дөлөөр эсвэл хлорамин буюу формалины 2%-ийн уусмалд 3-5 цаг байлгаж халдваргүйжүүлнэ.
21.27.4 Галзуу өвчний сэжигтэй мал, амьтан болон хүүр сэгтэй хамгаалах хэрэгсэл өмсөж харьцана.
21.27.5 Өвчтэй мал ба хүүр байсан газрын хөрсийг 10-15 см гүн сэндийлж хлорын шохой хольж дээгүүр нь цэвэр шороо асгана. Нэг мі талбайд 4.5 гр халдваргүйжүүлэх бодис зарцуулна.
21.28 Шөвөг яр
21.28.1 Шөвөг яр өвчтэй мал байсан өвөлжөө, хаваржааны пүнз, гэр, хашаа хашлага, хэвтрийг 3 хоног тутам идэмхий натрийн 2%-ийн халуун уусмал, 2 хувийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, хлорамины 0.5%-ийн уусмалаар шүршиж халдваргүйжүүлнэ.
21.28.2 Өтөг бууцыг биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
21.28.3 Өвчин гарсан өвөлжөө, хаваржааг дараа жил нь малгүй өнжөөх буюу мал төллүүлэхээс чөлөөлбөл зохино.
21.29 Туулайн өвчнүүд
21.29.1 Туулайн вируст цусан халдвар, миксоматоз, цусан халдвар, цэцэг зэрэг өвчин гарсан туулайн байр, тоног төхөөрөмж, арчилгааны хэрэгслийг 2% идэвхт хлор бүхий агуулсан уусмал эсвэл формалины 2%-ийн уусмалаар халдваргүйжүүлнэ. Амьд туулай байгаа байр, тоног төхөөрөмж, арчилгааны хэрэгслийг Трифектант (Виркон С)-ын 1%-ийн уусмалаар халдваргүйжүүлнэ.
21.29.2. Туулайн ялгадас баас, дэвсгэр, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах ба хэрэглээд үлдсэн илүүдэл усыг халдваргүйжүүлэх бодисоор халдваргүйжүүлсний дараа зайлуулна.
21.29.3 Өвчин гарахаас өмнөх 15 хоногт болон хорио цээрийн үед нядалсан туулайн арьс, ноолуурыг утах байранд формалины уураар утаж наад зах нь 7 хоног битүү дарж халдваргүйжүүлнэ.
21.29.4 Халдвар авч болох эрсдэл бүхий аж ахуйн туулайд урьдчилан сэргийлэх вакциныг зааврын дагуу тарина.
21.30 Үхрийн вирусын диарей
21.30.1 Малын хашаа саравч, байр , хэвтэр, уяа, зогсоол, услуур, тэжээлийн сав, онгоц, тоног хэрэгслийг 5%-ийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүд, 2%-ийн натрийн шүлт, 3%-ийн формальдегидын уусмалаар шүршиж халдваргүйжүүлнэ.
21.30.2 Өвлийн улиралд малын байранд цэвэрлэгээ тогтмол хийж хуурай хлорамин, хлорын шохой, зэрэг бодисуудыг цацна.
21.30.3 Өвчтэй болон өвчлөөд эдгэрсэн малын баас, шээсийг тогтмол цэвэрлэх, баас, бууц, тэжээлийн үлдэгдлийн шатаах юм уу биотермийн аргаар халдваргүйжүүлнэ.
21.31 Гудрага
21.31.1 Өвчтэй амьтны байр, хонуур, хэвтрийг 2–4 хувийн идэмхий натрийн, 1 хувийн формальдегидын, 2 хувийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүдийн аль нэгээр халдваргүйжүүлнэ.
21.31.2 Амьтны баасыг шатааж устгана.
21.32 Ринопневмони
21.32.1 Өвчтэй адууны уяа, зогсоол, хашаа, саравч, байр вирусээр бохирлогдсон байдаг тул 2-3%-ийн натрийн шүлт 2 хувийн идэвхт хлор бүхий хлорт бэлдмэлүүдийн уусмалын аль нэгийг хэрэглэнэ.
21.31.2 Өвчтэй адууны тэжээлийн үлдэгдэл хог хаягдлыг цэвэрлэх, хомоол, шээсийг болон зулбадсыг шатаах юм уу булж устгана.
21.32.3 Өвчний улмаас үхсэн адууны хүүр сэгийг булж устгана.
21.33 Зөгийн өвчнүүд
21.33.1 Зөгийн халдварт өвчин гарсан үед нэрвэгдсэн үүрийг зайлуулж халдваргүйжүүлсэн үүрээр солино. Гэмтсэн үүр байсан хөрсийг ухаж сэндийчээд хлорт бэлдмэлүүд нэмж холих юм уу хөрсийг ухаагүй нөхцөлд дөлөөр халдваргүйжүүлнэ.
21.33.2 Үүрийг дөлөөр халдваргүйжүүлэхийн дээр 4%-ийн формальдегидын уусмалд норгосон алчуураар арчина.
21.33.3 Зөгийн хоосон үүрийг 4%-ийн формальдегидын уусмалд 3 цаг дүрж байлгана.
21.33.4 Халдваргүйжүүлэлт хийсний дараа даралттай усаар угааж задгай байранд нар борооноос хамгаалж 4-5 хоног байлгана.