• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Бог малын ходоод гэдэсний стронгиляттах өвчин


1. Үүсгэгч: Хаберттах өвчин нь Chabertia төрлийн, уртаараа 2.6 см, толгой ташуу огтлогдсон хэлбэртэй, голдуу хос гэдсэнд шимэгчилж цусаар хооллодог, хатуувтар биетэй бөөрөнхий хорхойгоор үүсгэгдэнэ.
Буностомтах өвчин нь Bunostomum төрлийн, 2.6 см орчим урттай, толгой гаансны толгой шиг дээшээ тахийж эргэсэн, амны хөндийдөө хатуу эвэрлэг шүдтэй, цусаар хооллодог, хатуувтар бөөрөнхий хорхойгоор үүсгэгдэнэ.
Трихостронгиляттах өвчин нь Haemonchus, Ostertagia, Marshallagia, Nematodirus,  Cooperia, Trichostrongylus зэрэг олон төрөлд хамаарагдах, 0.5–3.4 см урттай, зөөлхөн биетэй, хялгасан бөөрөнхий хорхойгоор үүсгэгдэнэ.
Haemonchus төрлийн хорхой харьцангуй том, 3–4 см урттай, ходоод болон нарийн гэдэсний эхний хэсэгт шимэгчилж, цусаар хооллодог, бороо хур ихтэй, намаг шалбаагтай газарт хурдан үржинэ.
Эдгээр стронгилятуудын өндөг баастай хамт гадагшилж 7–10 хоногийн дараа хэд дахин гуужиж халдварлуулах чадвартай болтлоо хөгжиж ус, тэжээлийн хамт залгигдан гэдэс ходоод, хос бүдүүн гэдсэнд нь очиж хөгжин бэлэг боловсорсон стронгилятууд болж үржлээ үргэлжлүүлнэ. Харин буностомын авгалдай ус тэжээлтэй хамт залгигдахаас гадна арьсаар нэвтрэн гэдсэнд очно. 
2. Халдвар дамжих зам: Хивэгч мал, амьтдын ходоод гэдсэнд олон төрлийн бөөрөнхий хорхой шимэгчилдэг боловч цаг уур, улирал, малын арчилгаа маллагаа, тарга хүч, насны байдал, хужир шүүний дутагдал зэргээс хамаарч зарим нэг нь өвчин, эмгэг үүсгэнэ.
Хаберттах өвчний халдварлалт нь манай орны ойт болон тал хээрийн бүсэд 3–р сарын сүүлчээс эхлэж дараа жилийн 3–р сард дээд хэмжээндээ хүрч, төлөг борлон эцэж туран туйлдах, цус эрс багасах, баас нь шингэрч том том задгай баах, 1,2–р сараас хотондоо нэг хоёроор үхэж эхлэх бөгөөд цаг алдалгүй эмчлэхгүй бол үхэл хаваржин үргэлжилнэ.
Буностомтах өвчний халдварлалт манай орны ойт хээрийн бүсэнд 5–р сарын сүүлчээс эхлэж 11, 12–р сард дээд цэгтээ хүрч төлөг борлон халуурах, салст бүрхүүлүүд цайх, хэвтэх, эрүүн доор усан хаван гүйх, эцэж турах, баас шингэрч чацга алдах, арьс хуурайших, үс ноос хэсэг хэсгээр унах зэрэг шинжээр өвчилж үхэж хорогдоно.
Ходоод гэдэсний трихостронгилид ялангуяа гемонхын халдварлалт ихэссэн мал халуурах, богино хугацаанд цус багасаж эрүүн доор усан хаван гүйх, чацга алдах, хэвтэх зэргээр өвчилж олноор үхнэ.

Онош: Өвчний гаралтын байдал, шинж тэмдэг зэргийг үндэслэн үхсэн юм уу нядалсан малын ходоод, гэдсэн дэхь трихостронгилидуудын төрөл, зүйл, тоог тогтоох замаар оношлоно. “Мал эмнэлгийн лабораторийн шинжилгээнд зориулсан дээж авах, бэлтгэх, илгээх журам”-ын 5.1.27–д заасны дагуу эмгэгт материал авч, лабораторит хүргүүлнэ. Ходоодонд улаан, цагаан утас нийтгэсэн мэт алаг биетэй гемонх 1000–аас дээш, хосонд хаберт 100–200–аас дээш, хос, бүдүүн гэдсэнд буностом 200–300–аас дээш илэрвэл стронгиляттах өвчин оношлогдсонд тооцно.

3. Эмчилгээ: Өвчний эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл гельминт судлалын өндөг, авгалдай,  бие гүйцсэн хорхой илрүүлэх шинжилгээ хийж онош тогтоосны дараа малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлээр хавар 4–р сарын 15-аас 5–р сарын 15-ны хооронд, намар 10–р сарын 15-наас 11–р сарын 15-ны хооронд эмчилгээний болон сэргийлэх хорхойгүйжүүлэлтийг зааврын дагуу тогтмол хийнэ.
 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.