• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Бог малын кокцидиоз (эймериоз) өвчин


1. Үүсгэгч: Кокцидиоз (эймериоз) нь бог малын гэдэсний хучуур эсэд шимэгчилдэг Cocdidiida багийн спортоноор үүснэ. Манай орны хонь, ямаанд 9 зүйл эймер (E.faurei, E.intricatа, E.ninaekohljakimovae, E.arloingi, E.parva, E.granulosа, E.ah-sa-ta, E.crandallis, E.skrjabini) шимэгчилж, тэдгээрийн хоол боловсруулах тогтолцооны үйл ажиллагааг хямруулна.

2. Халдвар дамжих зам: Эймерийн мерогони (бэлгийн бус замаар олон хуваагдаж үржих), гаметогони (бэлгийн замаар үржих) хөгжил эзэн амьтны биед, спорогони  (ооцист дотор тус бүр 2 спорозоит агуулсан 4 спороцист бий болох) гадаад орчинд явагдана. Ихэвчлэн дулаан, чийг ихтэй улиралд өвчлөлт элбэгшинэ.

3. Эмнэлзүйн шинж тэмдэг: Өвчний нууц үе 2-3 долоо хоног үргэлжилнэ. Нууц үе дуусахаас 2-3 хоногийн өмнө салс, цус, салст бүрхүүлийн тасархайтай үмхий чацга алдана.  Өвчний хурц үед, ялангуяа E.ninaekohljakimovae зүйлээр халдварласан бол хурга, ишиг 40-410С хүртэл халуурч номойрох, тэжээлдээ дургүй болох, салст бүрхүүл цайх, судасны лугшилт, амьсгал түргэсэх шинж тэмдэг илэрнэ. Өвчин даамжрахад цустай чацга алдана. Харин E.arloingi зүйлээр халдварлахад өвчин цочмогдуу хэлбэрээр илэрч, төл мал бараг халуурдаггүй боловч номойрох, нүд, хамрын салст бүрхүүл үрэвсэх, цустай чацга алдах шинж тэмдэг илэрнэ. Төлөг, том мал ужиг хэлбэрээр өвчилж, үмхий чацга алдаж, турсаар байгаад үхнэ.

4. Онош: Хонь, ямааны кокцидиоз (эймериоз)-ыг эпизоотологийн байдал, эмнэл зүйн шинж тэмдгийг харгалзан бичил харуурын шинжилгээний дүнг үндэслэн оношилно. Өвчтэй малын баасыг хөвүүлэх болон шүүх аргуудаар шинжилж кокцид (эймер)-ийн ооцист илрүүлнэ.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.