УМЭАЦТЛ-иос
зохион байгуулагддаг “ОНОШЛОХ ЭРДЭМ-ДЭВШИЛТ АРГА” онол үйлдвэрлэлийн бага хурал
уламжлал ёсоор 2014 оны 11 сарын 14-нд 8 дахь удаагаа амжилттай зохион
байгуулагдлаа.
Онол үйлдвэрлэлийн бага хуралд Мал эмнэлгийн үржлийн газар,
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар , Мал эмнэлгийн хүрээлэн, Мал эмнэлгийн
сургууль, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, орон
нутгийн мал эмнэлгийн лабораторийн эмч, мэргэжилтнүүд оролцов. Хуралд мал,
амьтны гоц халдварт, халдварт, паразит, халдваргүй, өвчний оношлогоо тандалт,
малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг тандах, баталгаажуулах
чиглэлээр хийж гүйцэтгэсэн шинжилгээ, судалгааны ажилд гарсан технологийн
дэвшил, түүний бодит үр дүнгийн талаар илтгэл тавьж хэлэлцүүлэв. Шүүгч нарын
бүрэлдээхүүний санал болгосноор дараах илтгэлүүд шалгарлаа. Үүнд:
-Шилдэг илтгэлээр УМЭАЦТЛ-ийн шинжлэгч эмч
Ө.Гэрэлмаа “Монгол улсад шүлхийн А хэвшил анх удаа оношлогдсон нь” сэдэвт
итгэлээр;
-Дэд байранд МЭХ-ийн ажилтан
Р.Одбилэг “Крым конгийн цусархаг халуурал өвчний тандалт судалгаа”, Хөвсгөл
аймгийн МЭАЦЛ-ийн эрхлэгч Л.Аринаа “Хөвсгөл аймаг дахь мал, амьтны галзуу
өвчний гаралт, тархалтын байдал” сэдэвт судалгааны ажлууд тус тус шалгарлаа.
Онол үйлдвэрлэлийн бага хуралд оролцсон эрдэмтэн, багш, судлаач
нартаа цаашдын судалгааны ажилд нь өндөр амжилт хүсье!