Вирусын гаралтай малын халдварт өвчнийг оношлох төв байгуулах төсөл нь БНСУ-ын КОЙКА байгууллагын тусламжтайгаар 2008 онд амжилттай хэрэгжиж Монголд анх удаа биологийн аюулгүйн 3-р зэрэглэлийн лаборатори байгуулагдан мал амьтны халдварт өвчнийг богино хугацаанд оношлоход томоохон дэвшил гарсан юм. Ашиглалтанд орсноос хойш лабораторийн иж бүрэн засвар, баталгаажуулалтын ажлыг 2014 оны 10 сард уг лабораторийг барьсан БНСУ-ын WOSEM компаниас инженер, техникийн ажилчид ирж 10 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэв.