• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2016.08.08

Тендер шалгаруулалтын нэр: “Шүлхийн бүтцийн бус уургийн эсрэгбием илрүүлэх ЕЛИЗА урвалын оношлуур, дээж бэлтгэх болон лабораторийн хэрэглэгдэхүүн”

Тендер шалгаруулалтын дугаар: МЭШТ 2016/08

Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Шүлхийн бүтцийн бус уургийн эсрэгбием илрүүлэх ЕЛИЗА урвалын оношлуур, дээж бэлтгэх болон лабораторийн хэрэглэгдэхүүн” барааг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 30000 [гучин мянган] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт 830000 [найман зуун гучин мянган] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг [2016 оны 08-р сарын 23-ны өдрийн 10:00 цагт]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2016 оны 08-р сарын 23]-ны өдрийн, [10:30 цаг]-т нээнэ.

Гадаадын этгээд тендерт оролцох эрхтэй эсэх: Гадаадын этгээд тендерm оролцох эрхгүй

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцох эсэх: Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

[Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж
УМЭАЦТЛ Захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн М.Рэнчинмядаг
Холбоо барих утасны дугаар: 70111050]


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.