• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Гоц халдварт, халдварт өвчний 2015 оны нөхцөл байдлын тухай мэдээлэл


Нэг. Гоц халдварт өвчний гаралт
ШҮЛХИЙ ӨВЧИН: Ховд аймгийн Булган суманд 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр сэжиг илрэн, 2015 оны 3 дугаар сарын 04-ны өдрийн лабораторийн шинжилгээгээр гоц халдварт шүлхий өвчин болох нь тогтоогдсонooc хойш уг аймгийн 2 (Булган, Үенч) сумдын 4 голомтонд нийт 922 мал өвчилсөн байна. Шүлхий өвчнөөр 2015 оны 03 дугаар сарын 14-ны өдрөөс хойш шинээр мал нэмж өвчлөөгүй тул уг өвчинтэй тэмцэх стратеги, зааврын дагуу 2015 оны 5 дугаар сарын 4-ны өдөр хорио цээрийн дэглэмийг бууруулан хязгаарлалтын дэглэмд шилжүүлээд байна.

Ховд аймгийн Булган, Үенч сумын эрсдэлтэй бүс нутгийн уг өвчинд мэдрэмтгий мал сүргийг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ЗГХА, Мал эмнэлэг, үржлийн газрын нөөцөд байсан 198,7 мян тун вакцинаар Ховд аймгийн (Үенч, Булган, Алтай сум) 312665 мал, Баян-Өлгий аймгийн (Булган сум) 34741 мал, нийт 347406 малыг I ээлжийн вакцинжуулалтад, ДМАЭМБ-аас хандивласан 300 мян тун вакцинаар Ховд аймгийн (Үенч, Булган, Алтай сум) 375303 мал, Баян-Өлгий аймгийн (Булган сум) 101708 мал, нийт 477011 малыг II ээлжийн вакцинжуулалтад тус тус хамруулаад байна.
Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх 2015 оны төлөвлөгөөт арга хэмжээнд зориулан нийт 1,5 сая тун вакциныг тендерээр худалдан авч Дорнод, Сүхбаатар, Дорноговь аймгуудын хилийн бүсийн сумдын малыг эхний ээлжинд хамруулахаар хуваарилан хүргүүлэв.

ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧИН: Хонины цэцэг өвчин 2015 он гарсаар Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Хэнтий аймгийн Баян-овоо, Дорнод аймгийн Матад, Баянтүмэн сум зэрэг 3 аймгийн 5 суманд тус тус оношлогдсон. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 9 хонь, Дарьганга суманд 7 хурга, Хэнтий аймгийн Баян-овоо суманд 5 хонь, 6 хурга, Дорнод аймгийн Матад суманд 39 хонь, Баянтүмэн суманд 62 хурга, 2 хонь, нийт 130 мал өвчилсөн байна. 
Цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор Хэнтий аймагт 100.0 мян тун, Дорнод аймагт 300.0 мян.тун Сүхбаатар аймагт 80.0 мян тун вакциныг 4-р сард хүргүүлсэн. Гоц халдварт хонины цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад Хэнтий аймгийн 4 (Баян-овоо, Баян-хутаг, Норовлин, Батноров) сумын 116401 малыг хамруулж 95,9 хувьтай хэрэгжүүлсэн байна. Дорнод аймгийн 6 (Хэрлэн, Баянтүмэн, Булган, Матад, Халхгол, Хөлөнбуйр) суманд вакцинжуулалтын ажлыг 04 сарын 22 өдрөөс эхлүүлээд байна. Вакцинжуулалтад 2015 оны 05 сарын 05-ны байдлаар дээрх 6 сумын нийт 327.221 мал хамрагдахаас 278137 мал хамрагдаж 85 хувьтай, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 16600 мал вакцинжуулалтад хамруулж 41,5 хувьтай тус тус хэрэгжиж байна.

Хоёр. Байгалийн голомтод халдварт боом, галзуу өвчний гаралт

Галзуу өвчний гаралт 2015 оны 05 сарын 05 -ны байдлаар 18 аймгийн 91 суманд 147 голомтод 222 мал амьтан өвчилсөн байна. Өвчилсөн малын 40,5 хувийг үхэр, 31,9 хувийг нохой, үнэг, чоно эзэлж байна. Харин боом өвчнөөр 3 аймгийн 9 суманд 15 мал өвчилжээ.
Өнгөрсөн оны мөн үед мал амьтны галзуу өвчин 17 аймагт бүртгэгдэж нийт давхардсан тоогоор 128 суманд 303 гаралтаар 408 мал амьтан, боом өвчнөөр 3 аймгийн 6 суманд 6 голомтод 6 мал өвчилж байжээ.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.