Швейцарийн хөгжлийн агентлагийн “Малын эрүүл мэнд” төслийн санхүүжилтээр Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторт Бруцеллёзын лавлагаа лабораторийн нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө. Энэхүү лаборатори ашиглалтад орсноор хүн, малын бруцеллёз өвчнийг үндэсний хэмжээнд бүрэн оношлох, үүсгэгчийн шинж чанарыг генийн түвшинд нарийвчлан тодорхойлох чадавхи нэмэгдэж байгаа юм. Оношлогооны чадавхи нэмэгдсэнээр бруцеллёз өвчний халдвар, тархалтын хүрээг бодитой тогтоох, өвчинтэй тэмцэх арга хэмжээг зөв зохион байгуулах, хэрэгжүүлэх, хянах, богино хугацаанд устгах үр дүнтэй аргыг сонгон хэрэглэх боломж бүрдэж байна. Улмаар махны гадаад худалдаанд учирч байгаа саад, бэрхшээлийг багасгах, экспортыг нэмэгдүүлэхэд чухал а холбогдолтой юм.