• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Тоног төхөөрөмжийн сонгон шалгаруулалт зохион байгууллаа


         Гоц халдварт шүлхий өвчний оношлогооны чадавхийг сайжруулах ажлын хүрээнд лабораторийн 4 төрлийн багаж хэрэглэгдэхүүний тендерийг харьцуулалтын аргаар 2015 оны 8 дугаар 12-ны өдөр УМЭАЦТЛ-иос зарлаж, Монветмед ХХК, Эс Экс Би ХХК, Медимпекс ХХК-д техникийн тодорхойлолтыг хүргүүлж үнийн санал авлаа.

             Лабораторийн захирлын тушаалаар байгуулсан ажлын хэсэг тендерийн материалд үнэлгээ хийж Эс Экс Би ХХК-ний санал болгосон СО2 инкубатор, thermometer R холигч, Монветмед ХХК-нийн санал болгосон хуванцар соруур, хэвтээ гельэлэктрофорезийн аппаратыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай” хуулийн 28.7.5-д заасны дагуу чанар болон үнэлгээний харьцуулалтаар харьцуулан сонгож, санхүүжүүлэгч “Малын эрүүл мэнд” төсөлд шалгаруулалтын мэдээллийг хүргүүллээ. Малын эрүүл мэнд төслөөс шалгарсан оролцогчтой гэрээ байгуулж, нийлүүлэлт хийх ажлыг хариуцан зохион байгуулна.

Шүлхийн оношлуур худалдан авах сонгон шалгаруулалт зарлалаа

           Монгол Улсын баруун, зүүн, төвийн бүсийн мал сүрэгт шүлхий өвчний халдварын болон вакцины дархлаажилт, хамрах хүрээг тандан судлах ажил гүйцэтгэх, Мал эмнэлэг, үржлийн газрын даргатай байгуулсан Г/2015/18 тоот гэрээний дагуу шүлхийн оношлуур худалдан авах тендерийг харьцуулалтын аргаар зарлаж, гурван оролцогчид үнийн санал авахаар техникийн тодорхойлолтыг 2015 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүргүүлсэн. 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр тендерийн материалыг хүлээн авч, захирлын тушаалаар байгуулсан ажлын хэсэг сонирхсон оролцогчийг байлцуулан тендерийн материалыг нээнэ.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.