“Оношлох эрдэм–дэвшилт арга” онол үйлдвэрлэлийн IX бага хурал 2015 оны 11 дүгээр сарын 13- нд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид зохион байгуулагдав.
Энэ удаагийн хурлаар мал, амьтны өвчний оношлогоо, тандалт, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, гадаад хамтын ажиллагааны чиглэлээр хийгдэж байгаа шинжилгээ, судалгааны ажлын бодит үр дүнг хэлэлцэж мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлийг батлах шинжилгээний ажлууд, түүний ололт амжилт, шинжлэх ухааны суурь судалгаа, оношлогоо, шинжилгээний сүүлийн үеийн аргууд, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцон илтгэл тавьж хэлэлцүүлэв. Шүүгч нарын бүрэлдээхүүний санал болгосноор дараах илтгэлүүд шалгарлаа. Үүнд:
Тус хуралд ХХААЯ-ны Мал эмнэлэг үржлийн газар, Биокомбинат ТӨҮГ, Мал эмнэлгийн сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн, Нийслэлийн мал эмнэлгийн газар, 21 аймгийн мал эмнэлгийн сүлжээ лабораториуд, ЗӨСҮТ, ХӨСҮТ болон хамтран ажилладаг байгууллагуудын эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд оролцлоо.