• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

7 дахь удаагаа давтан итгэмжлэгдэв


     

      УМЭАЦТЛ нь MNS ISO/IEC 17025:2007 стандартын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлагыг ханган СХЗГ-ын итгэмжлэлийн техникийн хорооны хурлын шийдвэрээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 4 жилийн хугацаагаар давтан итгэмжлэлийг сунгуулан, лабораторийн харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээрийн хосолсон тэмдгийг сорилтын дүнгийн хуудас болон экспортын гэрчилгээнд үндэсний итгэмжлэлийн логотой хослон хэрэглэх эрхийг аваад байна. 
        ILAC MRA-н лого тэмдэг хэрэглэх эрхийг олон улсын лаборатори итгэмжлэлийн байгууллагаас манай оронд олгосон бөгөөд энэ нь дэлхийн 70 гаруй оронд үнэ өртөг ихтэй, цаг хугацаа шаардсан шинжилгээг давтан гүйцэтгэхгүйгээр хүлээн зөвшөөрөх нөхцлийг бүрдүүлэхээс гадна улс орны гадаад худалдаанд эерэгээр нөлөөлөх, лабораторийн нэр хүнд өсөх олон талын ач холбогдолтой юм.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.