Бруцеллёз өвчний оношлогооны чиглэлээр УМЭАЦТЛ-ийн 4 малын их эмч Тайланд улсын Бангкок дахь Мал Амьтны Эрүүл Мэндийн Үндэсний Хүрээлэнгийн (NIAN) бүсийн лавлагаа лабораторид 14 хоногийн хугацаатай сургалтанд хамрагдлаа. Сургалтанд оролцсоноор бруцеллёз өвчний оношлогооны ур чадварын сорилд олон улсын чанарын стандартыг нэвтрүүлэхэд ач холбогдолтой алхам боллоо.