НҮБ-ийн ХХААБ-ын мал аж ахуй дээр суурилсан амьжиргааг дэмжих төслийн хүрээнд 2016 оны 02-р сарын 16-20-нд “Орон нутгийн мал эмнэлгийн лабораторийн оношлох чадавхийг сайжруулах” сэдэвт сургалтыг УМЭАЦТЛ-той хамтран зохион байгуулав. Сургалтанд төсөлд хамрагдаж буй 5 – н аймгийн (Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Архангай, Говь-Алтай) 10 малын их эмч оролцож халдварт өвчний оношлогооны ийлдэс, нян, паразит судлалын аргуудыг эзэмшлээ. Цаашид оношлогооны уламжлалт чанарыг хадгалах, дадлагажуулах нь сүлжээ мал эмнэлгийн лабораторийн чадварыг дээшлүүлэхэд ач холбогдолтой юм.