АНУ –ын Элчин сайдын яам, Мал эмнэлэг үржлийн газар болон Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори (УМЭАЦТЛ) хамтран “Хил дамжин халдварладаг мал амьтны халдварт өвчнүүд” сэдэвт сургалтыг 2016 оны 3 дугаар сарын 15-наас 17- ныг дуустал зохион байгууллаа. АНУ-ын Хөдөө аж ахуйн департментын Латин Америк, Карибын орнуудыг хариуцсан бүсийн менежер Петер Фернандес болон Корнеллийн их сургуулийн профессор Альфонзо Торрес нар уригдан ирж шинэ болон дахин сэргэж байгаа хил дамжин халдварлах гоц халдварт өвчний эпидемиологи, оношилгоо, дээж авах, сэг зэм устгаж ариутгах, био хамгаалал зэрэг олон талт сэдвүүдээр онолын сургалт хийснээс гадна мал амьтанд задлан хийх аргачилалыг тахиа, хонин дээр үзүүлж, дадлагажууллаа. Сургалтанд УМЭАЦТЛ, Мал эмнэлгийн сургууль, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар болон орон нутгийн мал эмнэлгийн газруудаас нийт 30 мэргэжилтэн оролцож мэдлэг ур чадвараа дээшлүүллээ.