Монгол Улсын Цөмийн Энергийн комиссын ажлын албаны дарга Г.Манлайжав, цөмийн энергийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал, ХАА-н төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн П.Хулан нар 2016 оны 03-р сарын 25-ны өдөр тус лабораторид ирж ажиллав. Ажлын албаны гишүүд лабораторид ажиллах хугацаандаа Олон Улсын Атомын Энергийн Агентлагаас тус лабораторид хэрэгжүүлсэн төслийн үр дүн, лабораторийн үйл ажиллагаатай танилцан цаашид хамтран ажиллах талаар санал солилцов.