• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

“Монгол мах Латин Америкийнхаас ч үнэтэй”


         Монголд улирлын онцлогоос 11-12 сард малаа нядалдаг. Энэ нь манай зах зээл дээр өрсөлдөхөд яавч эергээр нөлөөлөхгүй. Оросын зах зээлд махыг жилийн туршид тогтвортой нийлүүлдэг байх шаардлагатай. Москва зарим орноос авдаг махны квотыг хязгаарласнаар Монголд нэлээд боломж олгосон боловч бидний хүсэн хүлээж байсан үр дүн гараагүй. Хоёр талын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар махны экспортод хамгийн их саад болж байгаа зүйл бол эрүүл ахуйн шаардлага. Эрүүл ахуйн хяналт сул, малын халдварт өвчин байнга гарч байгаа нь тогтмол нийлүүлэлтэд саад учруулж байна. Манайд мах нийлүүлэхэд Оросын хорио цээрийн газраас тавьдаг шаардлагыг их хэмжээгээр экспортлогчид, бэлчээрийн бус малтай газрууд биелүүлэх боломжтой. Түүнээс гадна мах бэлтгэл, боловсруулалтыг сайжруулах шаардлагатай. Тиймээс танайхаас нийлүүлж буй махыг, адууныхаас бусдыг нь боловсруулах хэрэгтэй болдог. Энэ нь танай мах экспортод сөргөөр нөлөөлж байна. Монголын махны чанарын хувьд бол ярих юм байхгүй. Гэхдээ зах зээл дээр өрсөлдөж чадахуйц үнэ ханштай байх ёстой. Гэтэл монгол махны үнэ Латин Америкийнхаас илүү үнэтэй. Эцэст нь хэлэхэд манайх ч, танайх ч ДХБ-ын гишүүн тул олон улсын хэмжээнд тавигддаг эрүүл ахуйн шаардлагыг тойрч гарах боломжгүй.

К.Азизов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.