• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ДМАЭБ-ЫН БҮСИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАНД ОРОЛЦОВ.


 

         Дэлхийн Мал Амьтны Эрүүл Мэндийн Байгууллагын мал эмнэлгийн лабораторийн үндэсний төлөөлөгч нарын бүсийн зөвлөлдөх уулзалт БНСУ-ын Чэжү аралд 2016 оны 04 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд болж уулзалтанд Австрали, Бангладеш, Бутан, Камбодж, БНХАУ, Фижи, Индонез, Иран, Япон, БНСУ, Лаос, Малайз, Монгол, Мьянмар, Нерал, Шинэ Каледония, Шинэ Зеланд, Папуа Шинэ Гвиней, Филлипин, ШриЛанка, Тайвань, Тайланд, Зүүн Тимор, Вануату, Вьетнам зэрэг 26 орны төлөөлөгчид оролцов.
     Манай улсаас УМЭАЦТЛ-ийн захирал Д.Батчулуун оролцож “Монголын мал эмнэлгийн лаборторийн сүлжээ, өнөөгийн байдал” сэдэвт илтгэлийг танилцууллаа.
Уулзалтын үеэр ДМАЭМБ-ын төв болон бүсийн төлөөлөгчийн газар, гишүүн орнуудын санал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл авч, санал солилцов. Үүнд:
1. Олон улс, бүс, үндэсний хэмжээнд мал эмнэлгийн лабораторийн сүлжээ байгуулах хууль, эрх зүйн орчин, мэдээлэл солилцох, түүнд улс орон бүрийн ДМАЭМБ-ын төлөөлөгч, лабораторийн үндэсний мэдээлэгчийн оролцоо, үүрэг
2. ДМАЭМБ-ын дэлхийн болон бүсийн лавлагаа лабораторийн үйл ажиллагааны цар хүрээ, лабораторийн ихэрлүүлэх хөтөлбөрийн ач холбогдол
3. ДМАЭМБ-ын хуурай газрын болон усны амьтдын код, лабораторийн оношлогооны гарын авлага, хэрэглээ, шинэчлэл
4. ДМАЭМБ-аас хэрэгжүүлж буй мал эмнэлгийн үйл ажиллагааны хэрэгжилтийн богино, дунд, урт хугацааны үнэлгээний талаар санал солилцож, мэдээлэл сонсов.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.