АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн Шинээр Тархаж буй Цар Тахал хөтөлбөрөөс санхүүжилттэй PREDICT-2 Төслийн Нээлтийн Хурал 2016 оны 4 дүгээр сарын 13 УМЭАЦТЛабораторид болж өнгөрлөө.
PREDICT-2 төсөл нь 4 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд нээлтийн хурал нь Монгол оронд Шувууны томуу болон Хүний томуу өвчнийг тандан судалснаар “Нэг Эрүүл Мэнд” зарчмыг нэвтрүүлж зооноз өвчний вирусын эволюцийг судлан, халдварын тархалт, хөдлөл зүйг ойлгох сэдэвтэй болсон. Уг нээлтийн хуралд ДМАЭМБ, ДХААБ, ДЭМБ-ын монгол дахь төлөөлөгчийн газар, хүн, мал эмнэлгийн салбарын халдварт өвчний оношлогоо, судалгааны мөн байгаль орчны яамны салбарын байгууллагуудын төлөөлөл оролцсон өргөн хүрээтэйгээр зохион байгуулагдсан.
Энэ удаагийн хурлаар Монгол улсын хүн, мал эмнэлгийн салбарт халдварт өвчний чиглэлээр хэрэгжүүлсэн, хэрэгжиж байгаа болон цаашид хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээнүүд мөн тулгамдаж байгаа асуудлуудын талаар санал солилцов.