Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори нь сүлжээ лабораториудыг удирдлага арга зүйгээр хангах үндсэн үүргийн хүрээнд Швейцарийн хөгжлийн агентлагийн "Малын эрүүл мэнд" төслийн дэмжлэгтэйгээр "Лабораторийн оношлогооны чадавх, бруцеллёзын оношлогоог сайжруулах" бүсчилсэн сургалтыг зохион байгуулж байна.
Баруун болон зүүн бүсийн сургалтыг 2016 оны 04 дүгээр сарын 18-22 –ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Уг сургалтанд Увс, Ховд, Завхан, Баян-Өлгий, Говь-Алтай, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дундговь, Өмнөговь аймгуудын мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн нян болон ийлдэс судлалын эмч нар хамрагдаж ур чадвараа хөгжүүллээ. Ингэснээр мал эмнэлэгийн лабораториудын шинжлэгч эмч нар тухайн орон нутагтаа энэ төрлийн шинжилгээг гүйцэтгэх чадамжтай болж байна.
Нийслэлийн мал эмнэлгийн газар, Дорноговь, Говьсүмбэр, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын эмч нарыг оролцуулсан сургалтыг Дорноговь аймагт, Архангай, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймгуудын эмч нарыг оролцуулсан сургалтыг Архангай аймагт 2016 оны 04 дүгээр сарын 25-аас 29-ны хооронд зохион байгуулж байна.