Эх сурвалж: www.rr-africa.oie.int, http://vetmn.blogspot.com/
Орчуулагчаас өгч буй тайлбар: Доорх бичвэрийг ойлгомжтой болгох үүднээс АНУ-ын Хөдөө аж ахуйн яамнаас 2016 оны 3 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд манай малын эмч нарт зориулж зохион байгуулсан Амьтны хил дамжин халдварладаг өвчнүүдийн тухай сургалтын илтгэлээс 3 зураг оруулав. Эдгээр зургийг Корнеллын их сургуулийн Мал эмнэлгийн сургуулиас чөлөөнд гарсан профессор Альфонсо Торресын илтгэлээс авсан болно.
- Эмнэл зүйн тандалтын баг буюу “бохир ажил” гүйцэтгэх баг нь сэжигтэй амьтанд үзлэг хийх, дээжийг зөв сонгож авах, эпидемиологийн алдаа мадаггүй мэдээлэл(халдвартай сүргийн) цуглуулах үүрэгтэй бөгөөд хамгийн шинэ (шинжилгээний дээжинд тохиромжтой) болон хамгийн удсан (халдварын гарвалыг тогтооход тохиромжтой) эмгэг хувирлыг олж тогтоох зорилго тавьж ажиллана.
- Эпидемиологийн баг буюу “цэвэр ажил” гүйцэтгэх баг нь тухайн халдварын гарвал, тархалтын үйл явдлын цаг хугацааны дарааллыг тогтоох үүрэгтэй. Оролцоот эпидемиологийн туршлагатай хүн багийн ахлагчаар томилогдож мэдээлэл цуглуулах ажлыг тэргүүлнэ.
- Голдуу лабораторийн ажилтнуудаас бүрддэг туслах баг буюу Лабораторийн баг нь дээж хүлээж авч шинжлэн, үр дүнгээ Эпидемиологи болон Эмнэл зүйн тандалтын багийн үр дүнтэй харьцуулна. Тус багийг орон нутгийн лабораторийн ажилтан тэргүүлэх нь зүйтэй.
- Сүрэг хоорондын хавьтлыг боломжит доод түвшинд хүртэл багасгах зорилго тавьж ажиллана.
Био-хамгааллыг сахих зорилгоор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг зөвлөдөг:
- Шаардлагагүй бол аж ахуйд орж-гарахгүй байх, хэрэггүй зүйлс авч очихгүй, авч гарахгүй байх
- Аж ахуйд орох, гарах болгондоо цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийх
- Аж ахуйд орж-гарахдаа “бохир” ба “цэвэр” бүсийн хязгаарыг тогтоож, холбогдох журмыг чанд мөрдөх
- Үүсгэгчийн эпидемиологийн хүчдэлээс хамаарч “бохир бүсэд” нэвтэрсэн хүнийг хорио цээрт оруулах хугацааг тогтоох
- Эмнэл зүйн үзлэгийн баг ажиллаж байгаа бохир бүс рүү оруулсан бүх уут, савыг тухайн бүсээс гаргахаас өмнө халдваргүйтгэх; иймд зөвхөн дээж авахад шаардлагатай зүйлийг л дотогш оруулна.
- Дээж агуулсан савыг халдваргүйтгэгч бодист дүрэхээс өмнө сайтар таглаж битүүмжлэн дээжний чанарт сөргөөр нөлөөлөхөөс сэрэмжлэх
Үргэжлжлэл: http://vetmn.blogspot.com/2016/09/blog-post.html#more