Монгол улсад анх удаа гарсан бог малын мялзан төст өвчнийг УМЭАЦТЛ-ийн ГХӨОТТ-ийн лабораторид богино хугацаанд мэргэжлийн ур чадвар гарган шуурхай оношилсон.
Оношийг баталгаажуулах зорилгоор Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE)-ын “Бог малын мялзан төст өвчний” лавлагаа лаборатори болох БНХАУ-ын Мал амьны эрүүл мэнд, эпидемиологийн төвд илгээж, баталгаажуулалтыг хийлгэсэн ба оношийн зөрүү гараагүшй байна. Энэ нь тус лаборатори шинжилгээнийхээ үр дүн, магадлалд олон улсын лабораториор хийлгэсэн гадаад хяналтын ээлжит тохиолдол болов.