Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагаас зарласан '' Мал амьтны тавлаг байдал" фото зургийн уралдаанд Ази, Номхон далайн бүсийн ялагчаар "Анхны алхам" зургаар Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн малын их эмч А.Улаанхүү шалгарчээ. УМАЭЦТЛ-ийн захирал Д.Батчулуун, OIE-ийн 84-р чуулганд оролцогч малын их эмч П.Болортуяа нар 2016 оны 6 дугаар сарын 7-ны өдөр уг шагналыг гардууллаа.