• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ХХААХҮ-ИЙН САЙД П.СЭРГЭЛЭН УМЭАЦТЛ-ИЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦАВ


   

        ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн 10-р сарын 22-ны өдөр Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лабораторийн үйл ажиллагаатай танилцав. Тэрбээр “Манай улсад гарч буй малын өвчнийг оношлох, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр үндсэн үүрэг бүхий танай лаборатори сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, мал амьтны аливаа өвчнийг оношлоход аль ч орноос дутахгүй дэлхийн жишигт хүрсэн оношлогооны чадавхтай болсныг тэмдэглэх хэрэгтэй. Ялангуяа мал эмнэлгийн лабораториудын сүлжээ үүсгэж, оношлогоо, шинжилгээний хүчин чадал, хүний нөөц, багаж тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийхэд ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна.

    Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “ЭРҮҮЛ ХҮНС-ЭРҮҮЛ МОНГОЛ ХҮН” үндэсний хөтөлбөр, төрөөс хүнс хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, мал, малын гаралтай бүтээгдэхүүний  чанар, аюулгүй байдал, Олон улсын худалдаа, хүнсний хэрэгцээнд шаардлага хангаж байгааг баталгаажуулахад танай лабораторийн үүрэг, оролцоо одоо болон цаашид чухал хэвээр байна. Тус лабораторийн чадавхыг нэмэгдүүлэх, шинжлэгч эмч нарыг сургаж бэлтгэх, цаашид мал, амьтны өвчнийг оношлох, тэдгээрийн гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах чиглэлээр олон улсын жишигт хүрсэн лабораторийн чадавхыг бий болгохийн тулд яамны зүгээс онцгой анхаарч ажиллахаа мэдэгдэв.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.