• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

”Оношлох эрдэм -Дэвшилт арга” онол үйлдвэрлэлийн бага хурлын зар


        Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг онол үйлдвэрлэлийн ээлжит бага хурлыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 10 дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажил хангагдаад байна.  

        Мал, амьтны халдварт, гоц халдварт болон зонооз өвчний оношлогоо тандалт, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах чиглэлээр хийж байгаа үйлдвэрлэл, судалгааны ажилд гарсан технологийн дэвшил, түүний бодит үр дүнг мэдээлэх, сурталчлах, өргөн олноо таниулах, бусад байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг өргөтгөх зорилгоор зохион байгуулдаг "Оношлох эрдэм - Дэвшилт арга" сэдэвт хуралд та бүхнийг хүрэлцэн ирж өргөнөөр оролцохыг урьж байна.

Онол үйлдвэрлэлийн бага хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 94029439, 99177310, 70111050 утсаар холбогдож авна уу?


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.