• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

“ОНОШЛОХ ЭРДЭМ – ДЭВШИЛТ АРГА” ОНОЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН 10-Р БАГА ХУРАЛ БОЛЛОО


   

         “Оношлох эрдэм–дэвшилт арга” бүтээлийн 10 жилийн ойд зориулсан  онол үйлдвэрлэлийн бага хурал 2016 оны 11 дүгээр сарын 14- нд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид амжилттай зохион байгуулагдав. Энэ удаагийн хурлаар мал, амьтны өвчний оношлогоо, тандалт, малын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал, гадаад хамтын ажиллагааны чиглэлээр хийгдэж байгаа шинжилгээ, судалгааны ажлын бодит үр дүнг хэлэлцэж мал амьтны өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх, эрүүлийг батлах шинжилгээний ажлууд, түүний ололт амжилт, шинжлэх ухааны суурь судалгаа, оношлогоо, шинжилгээний сүүлийн үеийн аргууд, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн талаар илтгэл хэлэлцүүлэв. Шилдэг өгүүлэл бичиж илтгэл хэлэлцүүлэгчийг шалгаруулах багийн бүрэлдэхүүний шийдвэрээр дараах илтгэлүүд шалгарлаа. Үүнд

- Тэргүүн байранд Сэлэнгэ аймгийн эмч Ц.Эрдэнэсэд – “Монгол нутгийн уугуул малд фасциол (fasciola hepatica)-ын халдварыг анх        оношлов” сэдэвт бүтээлээр;

- Дэд байранд УМЭАЦТЛ-ийн эмч Ш.Мөнхдүүрэн –“Бог малын мялзан өвчин Монголд анх удаа оношлогдов” сэдэвт бүтээлээр;

- Дэд байранд Сүхбаатар аймгийн МЭХ-ийн дарга Т.Тунгалаг – “Гаралт нь нэмэгдсээр байгаа үхрийн яс сөнөрөх өвчинтэй тэмцэх аргыг сайжруулах нь” сэдэвт бүтээлээр тус тус илтгэл хэлэлцүүлж шилдэгээр шалгарав.

- Бүтээл анх хэвлэгдсэнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 10 дугаарт Улаанбаатар хотоос хамгийн олон бүтээл нийтлүүлэгчээр “Биокомбинат” ТӨУҮГазрын судалгаа хөгжлийн лабораторийн судлаач Ц.Сугир;

- Аймгуудаас оролцогчдын дундаас хамгийн олон бүтээл нийтлүүлэгчээр- Хөвсгөл аймгийн мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн эрхлэгч Л.Ариунаа нар шалгарав.

        Тус хуралд ХХААЯам, Мал эмнэлэг үржлийн газар, Биокомбинат ТӨУҮГ, МЭЭСБУЛ, Хөдөө аж ахуйн их сургууль, Мал эмнэлгийн сургууль, Мал эмнэлгийн хүрээлэн, Нийслэлийн мал эмнэлгийн газар, 21 аймгийн мал эмнэлгийн сүлжээ лабораториуд, ЗӨСҮТ, ХӨСҮТ болон хамтран ажилладаг байгууллагуудын эрдэмтэн, судлаач, мэргэжилтнүүд оролцлоо.

 

 

 

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.