• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ШУВУУНЫ ТОМУУГИЙН ХАМТАРСАН ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО


 ШУВУУНЫ ТОМУУГИЙН ХАМТАРСАН ТӨСЛИЙН НЭЭЛТ БОЛЛОО

    Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ) нь гишүүн орнуудын мал эмнэлгийн лабораторийг хамтарсан төсөл хэрэгжүүлэх байдлаар бэхжүүлэх, мэргэжилтнийг сургаж бэлтгэх, цаашид бүс нутгийн хэмжээнд мал амьтны өвчнийг эрт илрүүлэх, оношлох лабораторийн чадавхыг бий болгоход ихээхэн анхаарч байна.

    Энэхүү ажлын хүрээнд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори нь шүлхий өвчний хамтарсан анхны төслийг Япон улсын Малын эрүүл мэндийн үндэсний хүрээлэнтэй хамтран 2016 оны 4 дүгээр сараас амжилттай хэрэгжүүлж байна. ДМАЭМБ-аас санхүүжүүлсэн хоёр дахь төсөл нь Япон улсын Хоккайдогийн их сургуультай хамтран шувууны томуу өвчний чиглэлээр 3 жилийн хугацаанд хэрэгжих ба төслийн үйл ажиллагааг 2016 оны 11 дүгээр сарын 28-наас эхлүүлэв. Төслийн хүрээнд:

-Мал амьтны томуу, зарим вируст өвчнүүдийн оношлогооны чадавхыг дээшлүүлэх, богино хугацаанд, мэдрэг чанар өндөртэй оношлогооны аргуудыг  төв, орон нутгийн лабораториудад нэвтрүүлэх,

-Шувууны томуугийн эрсдэл бүхий нууруудад тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийх,

            -Лабораторийн шинжлэгч эмч, мэргэжилтнүүдийг Япон улсад сургах, мэргэшүүлэх,

-Судалгааны ажлын үр дүнг боловсруулах, хэвлүүлэх, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд нийтлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх  юм.

    Төсөл хэрэгжснээр мал аж ахуйн салбарт эрсдэл дагуулж буй халдварт өвчнөөс сэргийлэх, түргэн шуурхай илрүүлэх, тархалтыг бууруулах, эрүүлжүүлэхэд томоохон алхам болно. Төслийн үр дүнд УМЭАЦТЛ нь Олон улсын төвшинд хүрсэн оношлогоо, шинжилгээний чадавхтай болох, цаашид бүсийн хэмжээнд лавлагаа лаборатори байдлаар үйл ажиллагаа нь өргөжих боломжууд бүрдэнэ. Төслийн нээлтэд Япон улсын Хоккайдогийн Их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн профессор Ёошохиро Сакода болон бусад байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.