Тус сургалтаар зөгийн аж ахуйн үйлдвэрлэл, худалдаа, судалгаа, хяналт, шинжилгээ эрхэлдэг байгууллагуудтай танилцуулсан нь тэдний уялдааг олж харах боломж олгосон цогц санаачилга байлаа. Энэ удаа зөгийн аж ахуйн үйлдвэрлэл, худалдааны талаар олж авсан ойлголтоо товч хуваалцъя.
1. Ерөнхий мэдээлэл
Японд 2010 оноос хойш зөгийчин өрхийн тоо аажим өсөх хандлагатай байсан бол 2013 оноос эхлэн хобби маягаар зөгий үржүүлэх сонирхол хувь хүмүүсийн дунд эрс нэмэгджээ. 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийт 9,306 өрхөд 210,000 бүл зөгий тоологдсон байна. Японы тариаланчид болон зөгийн аж ахуй эрхлэгчдийн дунд харилцан ашигтай хамтын ажиллагаа өргөн дэлгэрчээ. Ихэнх зөгийчин тариалангийн ургамлын тоос хүртээх үйлчилгээ үзүүлж ашиг олдог бол цөөн хэсэг нь бал үйлдвэрлэх зорилгоор зөгийн аж ахуй эрхэлдэг.
Японы зөгийн балны эргэлтийн ерөнхий дүр зураг
(Эх сурвалж: JAICAF-ийн сургалтын материалаас)
|
Зөгийн бал нь балт ургамлын төрлөөс хамааран цайвар шаргалаас эхлээд хар хүрэн өнгөтэй байдаг. Япончууд цайвар шаргал өнгөтэй баланд дуртай тул хар хүрэн балыг голдуу бусад бүтээгдэхүүний орц найрлага болгон ашигладаг аж (Зургийг: healthyhabitshub.com) |
Дэлгэрэнгүй унших: http://vetmn.blogspot.com/2017/01/blog-post.html#more