• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Хариуцлага = Итгэлцэл (Японд суралцсан тэмдэглэлээс / Хоёрдугаар хэсэг: Зөгийн биологи, зөгийн бүлийн зохион байгуулалт, зөгийд тохиолддог өвчин эмгэг, тэмцэх арга хэмжээ)


Тэмдэглэл хөтөлсөн: Н.Одонцэцэг
2016 оны 12 дугаар сарын 12-21
 
 
… Энэ удаа Тамагава их сургуулийн Балт зөгийн шинжлэх ухаан, судалгааны төв(Honeybee Science Research Center, Tamagawa University)-ийн Накамура багшаар заалгасан хичээлээсээ маш товч хуваалцъя.
 
Сургалтын үеэр (Зургийг Майко Мори)

Тус байгууллага нь балт зөгийн биологи, зөгийн бүлийн зохион байгуулалт, тоос хүртээлтийн судалгаа хийхээс гадна малын эмч нарт зориулж богино хугацааны сургалт явуулдаг ажээ. Японы мал эмнэлгийн сургуульд зөгийн тухай хичээл маш бага ордог учраас төгсөгчид нь үйлдвэрлэлээс энэ чиглэлийн мэдлэг, дадлагаа олж авдаг гэнэ. Иймд малын эмч нарт зориулсан богино хугацааны сургалтыг зөгийн тухай ойлголт, амьдралын онцлог, арчилгаа маллагааг таниулсан хичээлээр эхэлдэг аж.
Гол сэдэв рүүгээ орохоос өмнө японы байгууллагуудаас ажсан нэг зүйлийг зайлшгүй дурьдмаар санагдлаа. Аль ч байгууллагад очсон танилцуулах гэж буй зүйлийнхээ товч мэдээллийг цаасан дээр хэвлэн зочдын тоогоор урьдчилан ширээн дээр тавьсан байх нь уулзалтанд ач холбогдол өгч бэлдсэнийг харуулах бөгөөд энэ нь уригдсан хүмүүст таатай сэтгэгдэл төрүүлдгийг анзаарав.

За ингээд гол сэдэвтээ оръё.
Зөгий гэдэг амьтан, түүний онцлог, зөгийн аж ахуй эрхэлж ашиг шимийг нь хүртэх тухай ойлголт миний хувьд цоо шинэ зүйл байлаа. Нуулгүй хэлэхэд, зөгийг бараг “ялаа”-тай зүйрлэн төдийлөн ойшоодоггүй байсан би энэ сургалтын ачаар түүнийг ямар нарийн бүтэц зохион байгуулалттай, ямар мундаг бүлсэг, дэг жаягтай, ямар их ач холбогдолтой, ашиг шимтэй амьтан болохыг бага ч гэсэн ухааран нэг ёсондоо “хайр зарлав”. Ялангуяа зөгийн аж ахуй эрчимтэй хөгжих гараагаа эхэлсэн өнөө үед малын эмч хүн зөгийн биологи, тэдний өөр хоорондоо болон хүрээлэн буй орчинтойгоо зохицон амьдрах онцлог, эрүүл мэнд, зөгийн гаралтай бүтээгдэхүүний чанарын талаар наад захын мэдлэг, чадвар эзэмшихгүй бол болохгүй нь гэдгийг ойлгов.
Дэлгэрэнгүй унших: http://vetmn.blogspot.com/2017/01/blog-post_10.html


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.