• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Хариуцлага = Итгэлцэл (Японд суралцсан тэмдэглэлээс / Гуравдугаар хэсэг: Зөгийн эрүүл мэндийг хамгаалах, зөгийн гаралтай бүтээгдэхүүнийг хянаж шинжлэхэд оролцдог байгууллагууд)


Тэмдэглэл хөтөлсөн: Н.Одонцэцэг
2016 оны 12 дугаар сарын 12-21
 
 
 
... Энэ удаа зөгийн эрүүл мэндийг хамгаалах, зөгийн бүтээгдэхүүнийг хянаж шинжлэхэд оролцдог дөрвөн байгууллагын үйл ажиллагаатай танилцсан тухай мэдээлэл хуваалцъя.Доорх мэдээллийг боловсруулахдаа сургалтын материалаас ашигласан болно.
 
1. Хүнс, хөдөө аж ахуйн материалын хяналтын төв (Food and Agricultural Materials Inspection Center цаашид FAMIC гэх

FAMIC нь хүнс, хөдөө аж ахуй (ХАА)-н материалд хяналт, шинжилгээ хийх замаар хүнсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой.

Байгууллагын үндсэн чиглэл:
  • Бордоо, хөрс сайжруулах материал, ХАА-н зориулалттай химийн бодис, малын тэжээл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах
  • ХАА, ой, далайн гаралтай бүтээгдэхүүний чанар, шошгололтыг сайжруулах

Мөрдлөг болгодог хууль эрх зүйн баримт бичгүүд:

  • Бордооны хяналтын тухай хууль
  • Хөрсний үржил шимийг хангах тухай хууль
  • ХАА-н зориулалттай химийн бодисыг зохицуулах тухай хууль
  • Тэжээлийн аюулгүй байдлын тухай хууль
  • Тэжээвэр амьтны хоолны аюулгүй байдлын тухай хууль
  • Японы ХАА-н стандартын тухай хууль
  • Хүнсний бүтээгдэхүүнийг шошголох тухай акт
  • Хүнсний аюулгүй байдлын үндсэн акт
  • Картахенагийн хууль
FAMIC нь төрийн байгууллага учраас бордоо, ХАА-н зориулалттай химийн бодис, тэжээл, хүнсний үйлдвэр болон холбогдох бусад байгууламжид нэвтэрч газар дээр нь хяналт тавих эрхтэй.

Бордооны аюулгүй байдлын талаар:
Японы ХАА, ой, загас агнуурын яам (ХААОЗАЯ)-наас баталсан стандартад нийцсэн бордоог бүртгэж, үйлдвэрлэх, импортлох, худалдах эрх олгодог.
 
FAMIC нь үйлдвэрлэгчээс ирүүлсэн хүсэлтийн дагуу бүтээгдэхүүн нь Бордооны хяналтын тухай хуульд заасан стандартад нийцсэн эсэхтэй газар дээр нь очиж танилцан дээж авч лабораторит шинжилнэ.
 
Мөн шинжлэх ухааны хамгийн сүүлийн үеийн ололт болон бордоо үйлдвэрлэгчдээс гаргасан хүсэлтийн дагуу стандартыг боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлдэг.
 
ХАА-н зориулалттай химийн бодисын аюулгүй байдлын талаар
FAMIC нь ХАА-н зориулалттай химийн бодис бүртгүүлэх өргөдлийг хүлээн авч ХАА-н зориулалттай химийн бодисыг зохицуулах тухай хуульд нийцсэн эсэхийг нь хянадаг. Өргөдөлд дараах мэдээллийг багтаана. Үүнд: тухайн бодисын үйлчилгээ, тариалангийн ургамалд үлдэх үлдэгдэл, тариалангийн ургамал, хүн, амьтанд үзүүлэх хорт нөлөө, хөрс, ус, экосистемд үзүүлэх сөрөг нөлөөг шинжилсэн дүн. Эдгээр үзүүлэлтийг дээжний хамт ирүүлж FAMIC-ийн нотлох шинжилгээнд оруулна.
 
Мөн FAMIC нь ХАА-н зориулалттай химийн бодисыг бүртгүүлэхэд шаардлагатай шинжилгээ хийдэг бусад лабораториудыг хянаж, Лабораторийн сайн дадлыг мөрдөж байгаа эсэхийг нь нягтлах үүрэгтэй.
 
FAMIC нь ХАА-н зориулалттай химийн бодисын үйлдвэрт очиж тухайн бүтээгдэхүүн горимын дагуу үйлдвэрлэгдсэн эсэхийг нотлох үйлдвэрлэлийн бүртгэл болон холбогдох бусад бичиг баримтыг шалгахаас гадна лабораторийн шинжилгээнд дээж авна.
 
Малын тэжээлийн аюулгүй байдлын талаар
FAMIC нь тэжээл, тэжээлийн нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, импортлогч компани дээр очиж бүтээгдэхүүн нь ХААОЗАЯ-наас баталсан стандарт, зааврын дагуу үйлдвэрлэгдсэн эсэхийг нотлох үүднээс үйлдвэрлэл/импортын бүртгэл болон холбогдох бусад баримт бичгийг нь шалгадаг. Мөн лабораторийн шинжилгээнд дээж авч тэжээлийн нэмэлт болон аюултай бодисын хэмжээ тогтоосон түвшинд буюу зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтрээгүй эсэхийг нотолно.
 
Мөн үхрийн тархи сархиагтах эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор амьтны гаралтай тэжээлийн үйлдвэрт хяналт явуулдаг.
 
Антибиотик зэрэг тэжээлийн нэмэлтийг зах зээлд нийлүүлэхээс өмнө FAMIC-ийн шинжилгээнд зайлшгүй оруулах ёстой. Харин “Үйлдвэрлэлийн сайн дадлаар баталгаажсан бүтээгдэхүүн” болох нь бүртгэгдсэн тохиолдолд энэхүү шинжилгээг хийлгэх шаардлагагүй.
Дэлгэрэнгүй унших: http://vetmn.blogspot.com/2017/01/blog-post_18.html


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.