Евроазийн эдийн засгийн комиссын техникийн зохицуулалтын асуудал эрхэлсэн сайд В.Н.Корешков тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 3-р сарын 27-ны өдөр тус лабораторийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын эхэнд мал, амьтны өвчний оношлогоо, экспорт, импортын түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг баталгаажуулахад тус лабораторийн өнөөгийн чадавх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийж Евразийн гишүүн 5 улс (ОХУ, Армен, Беларусь, Казахстан, Киргиз)-ын зах зээлд тавигдаж буй шаардлага, нөхцлийн талаар санал солилцов.
В.Н.Корешков тэргүүтэй төлөөлөгчид малын өвчний оношлогоо, хүнсний эрүүл ахуй, үлдэгдлийн шинжилгээний лабораторитой дэлгэрэнгүй танилцав. Лабораторитой танилцах явцад Евразийн гишүүн орнуудын импортын шаардлага, стандарт хангасан баталгаа гаргах лабораторийн чадавх бүрдсэн байгааг онцлов.