Олон Улсын Атом Энергийн Агентлагийн RAS 0578 бүсийн төслийн хүрээнд “HPLC, GC, GC-MS, LC-MS/MS өндөр мэдрэмжит багажны хүнсний аюулгүй байдлын дүн шинжилгээ, хэмжих хэрэгсэлийн алдааг олж засварлах засвар үйлчилгээ, програм хангамжыг үр дүнтэй ашиглах нь” сургалт Сингапур улсад 2017 оны 3-р сарын 20-наас 24-ны хооронд зохион байгуулагдлаа. Тус сургалтанд УМЭАЦТЛ-ийн үлдэгдэл судлагч шинжлэгч эмч Ч.Бадрахзул оролцов. Сургалтанд (Бангладеш, Индонез, Иордан, Малайз, Лаос, Оман, Пакистан, Филипин, Папуа Шинэ Гвиней, Шри Ланка, Сири, Тайланд Вьетнам зэрэг 13 орны 22 оролцогч хамрагдав.