Булган аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн хэлтсээс “Мал аж, ахуйн мэргэжилтний зөвлөгөөн семинар 2017 оны 03-р сарын 20-21-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Зөвлөгөөнд УМЭАЦТЛ-ийн вирус судлагч эмч Ш.Мөнхдүүрэн оролцож бог малын мялзан, шүлхий, хонь, ямааны цэцэг зэрэг гоц халдварт өвчнүүдийн үед илрэх эмнэлзүйн шинж тэмдэг, лабораторийн шинжилгээнд зориулж дээж авах, дээж илгээх талаар мэдээлэл хийв.
Тус зөвлөгөөнд 16 сумын тасгийн 15 эмч, мал эмнэлг үржлийн нэгжийн 65 эмч, мал зүйч 20, аймгийн лабораторийн 8 эмч оролцож цаг үеийн тулгамдсан асуудал, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар санал, мэдээлэл солилцов. Булган аймагт хонины цэцэг өвчин 2016 оны 11-р сард Могод, Гурванбулаг сумдад, 2017 оны 01-р сард Дашинчилэн, Рашаант сумдад оношлогдож голомтын хүрээг тэлэлгүй амжилттай тэмцсэн нь зөвлөгөөний чухал сэдэв байлаа. Мөн зөвлөгөөний үеэр гоц халдварт өвчний голомтод ажилласан залуу боловсон хүчин малын эмч нарыг салбарын яамны болон аймгийн засаг даргын нэрэмжит шагналаар шагнасан нь цаашдын ажилд урам, зориг нэмсэн үйл явдал байлаа.