• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Зүүн Өмнөд Ази, БНХАУ болон Монгол улсуудын шүлхий өвчинд хяналт тавих ДМАЭМБ –ын дэд комиссуудын 23-р хуралд оролцов


   

     Зүүн Өмнөд Ази, БНХАУ болон Монгол улсын шүлхий өвчинд хяналт тавих ДМАЭМБ –ын дэд комиссуудын 23-р хурал Камбож улсын Анкгор Ват хотод 2017 оны 3-р сарын 8-10-ны өдөр зохион байгуулагдлаа. Уг хурлаар шүлхий өвчний гаралт тархалт, 2016-2017 оны өвчлөл,  хэрэгжүүлсэн арга хэмжээ, вакцинд хамрагдсан малын тоо, тандалтын үр дүн зэрэг тулгамдсан асуудлууд болон оролцогч улс орны мэргэжилтнүүд өөрсдийн арга барил туршилгаа хуваалцсан чухал уулзалт болж өндөрлөв.

    Хуралд ДМАЭМБ-ын болон Камбож, Хятад, Лаос, Монгол, Малайз, Мьянмар, Тайланд, Вьетнам  зэрэг орны төлөөлөгчид шүлхий өвчлөл түүний гаралтын талаар мэдээлэл бэлтгэж хэлэлцүүлэв.

Дээрх улс орнууд нь манай улсын нэгэн адил шүлхий өвчний эсрэг тэмцэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна.  Үүнд:

  • Тандалт, судалгаа хийх
  • Сэргийл вакцинд хамруулах
  • Малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих
  • Өвчний тохиолдлыг нээлттэй мэдээлэх
  • Сургалт, сурталчилгаа хийх зэрэг.

2016-2020 он хүртэл үндэсний хэмжээнд авч хэрэгжүүлэх төлөвлөгөө, хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх, малын эрүүл мэндийг хамгаалах хууль хэрэгжүүлэх, шүлхий өвчнөөс эрүүлжих гэсэн зорилготойгоор ажиллаж байна.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.