Европын комиссоос хэрэгжүүлж буй MNS.01/12 “Цөмийн болон цацрагийн аюулгүй ажиллагаа, цөмийн аюулгүй байдлын баталгааны эрх зүйн орчныг бэхжүүлэх” төслийн 7 дугаар зорилтын хүрээнд “Байгалийн гаралтай цацраг идэвхт материалын эх үүсвэр, түүнд тавигдах хяналт мониторинг” сэдэвт семинарт 3-р сарын 13-17-ны өдрүүдэд зохион байгуулагдсан. Тус лабораториос чанарын менежер Н.Ууганбаяр, Цацраг судлагч Б.Мөнхөө нар оролцлоо.
Семинарын зорилго нь байгалийн гаралтай цацраг идэвхт материалын эх үүүсвэр, цацрагийн шарлага, түүнд тавигдах хяналт мониторингтой холбоотой эрх зүйн орчинд үнэлгээ хийх, төслийн хүрээнд боловсруулах шаардлагатай дүрэм, журам, зөвлөмжийн талаар санал солилцлоо.
Семинарт Герман, Монгол, Францын төлөөлөгчид өөрсдийн улс оронд хэрэгждэг норм, дүрэм журмын талаар мэдээлэл солилцож, 222Rn-ийн тухай ерөнхий ойлголт болон түүнд тавих хяналт, шалгалтыг хэдий хугацааны давтамжтай хэрхэн гүйцэтгэх, орон байр болон хөрсөн дэхь радоныг хэмжих, шаардлагатай үед хуримтлагдсан радоныг бууруулах арга хэмжээг хэрхэн зохион байгуулах талаар санал солилцож, хэлэлцүүлэг семинар болж өндөрлөлөө.