Бүгд Найрамдах Солонгос Улсын амьтан, ургамлын хорио цээрийн байгууллагаас “Хил дамжин халдварлах мал, амьтны халдварт өвчинтэй тэмцэх хүрээнд хийгдэх тандалт болон эпидемиологийн судалгаа” сэдэвт олон улсын семинарыг 2017 оны 07-р сарын 17-19-ний өдрүүдэд зохион байгууллаа. Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн мэргэжилтэн Д.Сэржмядаг “Бог малын мялзан өвчний дэгдэлт”, М.Одончимэг “Шүлхий өвчний эпидемиологи болон стратеги төлөвлөгөө” сэдвүүдээр тус тус илтгэл тавьж оролцлоо. Уг семинарт Америк, Солонгос, Япон, Тайланд, Орос, Монгол, Хятад, Камбожи, Вьетнам, Кения улсын төлөөлөгчид оролцож өөрийн улсын мал, амьтны өвчний эпидемиологийн судалгааны талаар танилцуулж, харилцан санал солилцов.