Малайз улсын Хүнс хөдөө аж ахуйн яамны мэдээгээр 2017 оны 07 дугаар сарын 16-ний өдөр шувууны аж ахуйд өндөр хоруу чанартай шувууны томуу (H5N1) өвчний дэгдэлт бүртгэгдсэн байна. Нийт мэдрэмтгий 5000 шувуунаас 3194 шувуу өвчилж 3194 шувуу үхсэн ба 1806 шувууг устгасан байна. ДМАЭМБ-ын мал, амьтны өвчний мэдээллийн 7 хоног бүрийн мэдээллийн санд 2017 оны 07 дугаар сарын 25-ний өдөр албан ёсоор бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: http://www.oie.int/wahis_2/public/wahid.php/Reviewreport/Review?page_refer=MapFullEventReport&reportid=24401&newlang=en