• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Буцалтгүй тусламжийн вакцин хүлээн авлаа.


         

      ОХУ-аас Монгол улсад хүмүүнлэгийн буцалтгүй тусламжаар мал, амьтны шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин хүлээлгэн өгөх үйл ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 31 –ний өдөр улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид зохион байгуулагдлаа.

    Монгол улсын ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн нар 2017 оны 06 дугаар сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон олон улсын эдийн засгийн 21 дүгээр чуулганд оролцож  ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд А.Н.Ткачёвтай Монгол улсад 4,2 сая тун вакцин нийлүүлэх хэлэлцээр хийж гарын үсэг зурсан билээ. Ийнхүү хэлэлцээрт гарын үсэг зурснаар  ОХУ-ын “Холбооны малын эрүүл мэндийн төв”-д үйлдвэрлэсэн шүлхий өвчнөөс сэргийлэх О, А хэвшлийн тосон хүчлүүртэй вакцин нийт 4,2 сая тунг нийлүүлэхээр болсон. Үүний эхний хэсэг болох 1,3 сая тун вакциныг өчигдөр хүлээн авсан ба энэ үйл ажиллагаанд засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, ОХУ-аас Монгол улсад суугаа элчин зөвлөх И.Н.Аржаев, ОХУ-ын Бүх Оросын мал амьтан хамгаалах холбооны төвийн шүлхийн вакцин үйлдвэрлэх төвийн дарга Д.В.Михалишин Мал эмнэлэг, үржлийн газрын дарга П.Ганхуяг,  Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн захирал Б.Ганзориг нар оролцлоо. 

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.