• Утас
  • (976) 7011-1050
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

УМЭАЦТЛ-ийн үүсгэн байгуулагдсаны 70 жилийн түүх ном болон "Оношлох эрдэм-Дэвшилт арга 2017" онол үйлдвэрлэлийн бага хурлын (ОҮБХ) эмхэтгэлд материал хүлээн авах


    УМЭАЦТЛ-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "ОНОШЛОХ ЭРДЭМ ДЭВШИЛТ АРГА 2017" онол үйлдвэрлэлийн бага хурлыг тус лаборатори үүсгэн байгуулагдсаны түүхт 70 жилийн ой  тохиож байгаатай уялдуулан 2017 оны 09-р сарын 21-нд зохион байгуулахаар төлөвлөөд байна. Материалыг 2 замаар хүлээн авна. Үүнд:

  1. Мал эмнэлгийн сүлжээ лабораториудаас цахим болон албан бичгээр өгсөн мэдээллийн дагуу материал хүлээн авна.
  2. Бусад байгууллагууд ОҮБХ-ын бүтээлд оруулах эрдэм шинжилгээний өгүүллэгийг (хавсралтанд заасан журмын дагуу боловсруулах) 2017 оны 08 дугаар сарын 20-ыг хүртэл дараах цахим хаягаар Uuganbayar@scvl.gov.mnSerjmyadag@scvl.gov.mn хүлээн авна.

Ойн арга хэмжээ болон онол үйлдвэрлэлийн бага хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 95634342, 99105067, 94029439 болон 70111050 утсаар холбогдож авна уу.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.