УМЭАЦТЛ-ийн ажилтан Д. Сэржмядаг нь Хятад улсын Чиндао хотод мал эмнэлэгт эпидемиологийг хөгжүүлэх, дэмжих зорилгоор зохион байгуулагдсан “Мал эмнэлгийн эпидемиологийн хөгжил” сэдэвт бүсийн 3 дахь удаагийн олон улсын семинарт оролцлоо. Уг семинарт НҮБ-ийн Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагын төслийн ажилтнууд болон Азийн орнуудын төлөөлөл оролцож мал эмнэлгийн эпидемиологийн өнөөгийн байдал, цаашид хийх ажлын талаар санал солилцлоо.