• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Үхэр, гахай цистицерктэх өвчинтэй тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

7. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Үхэр, гахай цистицерктэхөвчин оношлогдсон тохиолдолд сэргийлэх дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

7.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:

7.1.1 Нийтийн болон хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах бодлого, чиглэлд тодорхой тусгаж, арга хэмжээ авах;

1.1 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:

1.1.1  Тэмцэх зааврын хэрэгжилтэнд хяналт тавих;

1.1.2  Холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох;

1.1.3  Мал, амьтны махны ариун цэвэр, худалдан борлуулалт, түгээлтэд хяналт тавих;

1.2 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:

1.2.1  Эрүүл мэндийн байгууллага, хүний эмч нартай хамтран ажиллаж хүн, мал, амьтны туузан хорхойн халдварлалтын зураглалын дагуу тухайн орон нутгийн үхэр, гахайн маханд байнга үзлэг хийж тархалт, эрчимжлийг тогтоох;

1.2.2  Мал нядлагааны газар нядлаж байгаа мал болон төв суурин газруудын хүнсний зах дээр худалдаалж буй үхэр, гахайн маханд нэг бүрчлэн үзлэг шинжилгээ заавал хийх, үзлэг шинжилгээний дүнд тулгуурлан ямар айл өрх, аж ахуйн нэгжийн үхэр, гахай халдвартай байгааг мал эмнэлгийн алба, эрүүл мэндийн байгууллага, эрүүл ахуйч эмч нарт мэдэгдэж малчид, маллагч иргэдийг шинжилгээнд хамруулах, цистицеркийн халдвараас сэргийлэх арга  хэмжээ авах;

1.2.3  Хүнсний зах дээр худалдаалж байгаа үхэр, гахайн хэл, өрц, зүрхнээс бусад булчинд цистицерк илрэхгүй бол малын эмч, байцаагчийн хяналтын доор махыг сайтар чанаж боловсруулсны дараа хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрөх ба гулууз маханд цистицерк илэрвэл устгана;

1.2.4  Үхэр, гахайн цистицерктэхөвчин гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, сэргийлэх арга барилд тэднийг сургах эмчлэх, сэргийлэх ажлыг эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулах;

1.2.5  Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн сэргийлэх арга хэмжээг төлөвлөх;

1.3 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:

1.3.1  Хүнсний зах дээр худалдаалах үхэр, гахайн махыг малын эмч, байцаагчийн үзлэгт заавал оруулж, цистицерк илрүүлэх шинжилгээ хийлгэнэ;

1.3.2  Ил задгай газар бие засахыг хориглож, заавал тусгай нүх, жорлонд бие засах, ялгадсанд нь туузан хорхойн үе илэрч байвал хүн эмнэлгийн байгууллага, эмчид даруй мэдэгдэж, оношийг баталгаажуулж, хорхойгүйжүүлэх;

Үхэр, гахай маллагч хүмүүс жилд 2-оос доошгүй удаа цагаан хорхойн шинжилгээнд хамрагдаж, туузан хорхойгоор халдварласан тохиолдолд туулгуулах (хорхойгүйжүүлэх);


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.