Манай байгууллагын хамт олон 2017 оны хийж бүтээсэн ажлаа үнэлүүллээ.
Захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн М.Ренчинмядаг, Эпидемиологи мониторинг, мэдээллийн тасгийн дарга, малын их эмч Д.Сэржмядаг, Хор судлагч, малын их эмч С.Мөнхбаяр нарыг “Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны” салбарын ‘’Тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Вирус судлагч, малын их эмч Ш.Мөнхдүүрэн, Химич Х.Дэлгэр нарыг “Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны” салбарын ‘’Жуух бичиг”-ээр тус бүр шагналаа.
“Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн хамт олноо манлайлан “ Байгууллагын аваргаар’’ молекул биологич, вирус судлагч малын их эмч М.Одончимэг , хүнсний эрүүл ахуй, үлдэгдлийн шинжилгээний тасгийн аваргаар нян судлагч, малын их эмч Ц.Оюундэлгэр, халдварт, паразиттах өвчний оношлогоо тандалтын тасгийн аваргаар тасгийн дарга, малын их эмч М.Нансалмаа, байгаль орчноос шалтгаалах өвчний оношлогоо тандалтын тасгийн аваргаар хор судлагч, малын их эмч С.Мөнхбаяр, санхүү, аж ахуй, үйлчилгээний тасгийн аваргаар захирлын туслах, хүний нөөцийн мэргэжилтэн М.Ренчинмядаг, эпидемиологи мониторинг, мэдээллийн тасгийн аваргаар дээж хүлээн авагч, хариу олгогч малын их эмч Д.Гантогтох, гоц халдварт өвчний оношлогоо тандалтын тасгийн аваргаар шүлхий судлагч малын их эмч Х.Буянтогтох нар шалгарлаа.
Шагналыг “Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн” Захирал Б.Ганзориг, Ерөнхий эмч С.Цэрэнчимэд, Байгууллагын ахмад эмч, малын гавъяат эмч Р.Содномдаржаа, байгууллагын ахмад малын их эмч Ц.Сугир нар гардуулж, тэргүүний ажилтан хүндэт тэмдэг, жуух бичгээр энгэрээ мялааж байгаа байгууллагынхаа шилдгүүд болон байгууллага хамт олноо манлайлан Аваргаар шалгарсан нийт эмч нардаа ажлын өндөр амжилт хүсэж, сайн сайхны дээдийг ерөөлөө.