• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Үхрийн цээж өвчинтэй тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ. Үхрийн цээж гарсан аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлнэ. 
8.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:
8.1.1     Хорио цээрийн арга хэмжээнд шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг зохион байгуулж дайчлан ажиллуулах ;
8.1.2     Үхрийн цээж өвчин гарсан аж ахуйн нэгж, ферм, айл өрхийн үхрийг эрүүл, өвчтэй гэж ялгахгүйгээр устгаж өвчний голомтыг бүрэн аюулгүй болгох арга хэмжээг хэрэгжүүлэх ;
8.1.3     Хорио цээрийн дэглэм тогтоосон үед журмын дагуу бүсийг тогтоох, пайз, анхааруулга байрлуулах, ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг, харуул, хамгаалалт ажиллуулах, малын шилжилт, хөдөлгөөнийг зогсоох, үзэсгэлэн зохион байгуулах, түүхий эд, мах, бүтээгдэхүүн гаргах, тээвэрлэх хүн, мал, амьтныг олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлах ;
8.1.4     Тогтоосон хорио цээрийн дэглэмийг устгал хийж өвчний шинж тэмдэг дахин илрээгүй болон эерэг урвалтай үхэр гараагүйгээс хойш 3 сарын дараа бүх үхэрт мал эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийж өвчтэй үхэрт хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийж хорио цээрийн дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгах ;
8.1.5     Үхэр устгасан нөхөн төлбөрийн асуудлыг Малын эрүүл мэнд, удмын сангийг хамгаалах хууль болон бусад хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлүүлж олгох; 
8.2 Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
8.2.1     Засаг даргын захирамжийн биелэлт, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилт, зааврын биелэлтэнд хяналт тавих;
8.2.2     Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох;
8.2.3     Үхрийн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөл, технологийн явцад хяналт тавих;
8.2.4     Мал нядлагааны газар, төвлөрсөн цэгт үхэр нядлах явцад хяналт тавьж үхрийн цээж өвчний сэжиг илэрвэл лабораторийн шинжилгээгээр батлагаажуулах арга хэмжээ авах ба үзлэгийн дүнг нэгтгэж Улсын мал эмнэлгийн албанд өгч байх 
8.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
8.3.1     Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ‎‎, авч х‎эр‎эгжүүлж байгаа арга х‎эмж‎‎‎ээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын ‎эмч нарт мэдэгдэх, харилцан м‎эдээ‎‎л‎эл солилцох;
8.3.2     Өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллээр зохих шатны төрийн захиргааны байгууллагуудыг хангаж, шийдвэр гаргуулах ;
8.3.3     Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх ;
8.3.4     Голомт, сэжигтэй болон хамгаалалтын бүсийн эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, халуунгүй эрүүл үхэрт олон улсын шаардлага хангасан сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих ;
8.3.5     Өвчин гарсан аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд тээврийн хэрэгсэл, хүн, малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх ;
8.3.6     Үхрийн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах ;
8.3.7     Өвчтэй үхэр байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ;
8.3.8     Өвчний улмаас үхэж хорогдсон үхрийн хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах ;
8.3.9     Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж вакцин захиалж байх, өвчний халдварлалтын тандах шинжилгээг арга зүйн дагуу гүйцэтгэх;
8.3.10  Халдварын голомтын хил хязгаарыг тогтоох, өвчин гарсан шалтгааныг судлан илрүүлэх ажлыг мэргэжлийн бусад байгууллагатай хамтран гүйцэтгэх ;
8.3.11  Импортоор авах үхэрт цээж өвчний шинжилгээ заавал хийж 30 хоногийн хугацаанд хорио цээрийн хяналтанд байлгаж малын эмчийн зөвшөөөрлөөр үндсэн сүрэгт нийлүүлэх 
8.4 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:

8.4.1     Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
8.4.2     Аймаг, нийслэл, дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх;
8.4.3     Үхрийн хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн болон технологийн дэглэмийг сахих;
8.4.4     Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй үхрийн бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу халдваргүйжүүлэх ;

8.4.5     Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх ;
8.4.6     Эрүүл, өвчтэй үхрийг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх;


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.